2019 оны 5-р сарын 17
14 цаг 01 минут

Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас  өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан. Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ. Экспресс чиглэл нь зөвхөн НТҮГ-аас тогтоосон зогсоолуудад зогсоно. Ингэснээр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл 10-15 минут зарцуулах боломж бүрдэж байгаа” гэв.

Экспресс автобус нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”

-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”

–Энэ чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах тооцоо гарчээ. Нийт 10 минут орчим хугацаагаар багасна.

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр– Бөмбөгөр – Ард кино театр”  чиглэлийн өөрчлөлтүүд орсон байна. Мөн маргааш болох “Автомашингүй өдөр”-ийн үеэр иргэдэд троллейбус үйлчлэхгүй бөгөөд нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.42иргэн   • 5 сарын 17. 15 цаг 09 минут

Сэлбэ-Бэлх- Дарь эх-Вокзалын чиглэл тойруу их их удаан явдаг тул энэ чиглэлийг шуурхай экспресс болгож өгнө үү Х Булгаа даргаа.

202.179.27.162Зочин   • 5 сарын 17. 14 цаг 28 минут

Бүх автобус хотын төв дайрах шаардлагагүй. 32 тойрог , баруун зүүн 4 зам, 120 хүрээд буцдаг, хотын төвөөр зөвхөн жинхэнэ богино эргэтийн автобус явах бол түгжрэл багасана.

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ50 минут 51 секундын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ54 минут 7 секундын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ59 минут 7 секундын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй1 цаг 5 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ1 цаг 10 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна1 цаг 15 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд1 цаг 20 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур1 цаг 25 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй1 цаг 30 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй1 цаг 35 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа1 цаг 40 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ1 цаг 45 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ1 цаг 50 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ1 цаг 55 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.2 цагийн өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо2 цаг 5 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна2 цаг 10 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ2 цаг 15 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...2 цаг 20 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ2 цаг 25 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ2 цаг 30 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт2 цаг 35 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ2 цаг 40 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ2 цаг 45 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна2 цаг 50 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо2 цаг 55 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв3 цагийн өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав3 цаг 5 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ3 цаг 10 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал3 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.