2019 оны 5-р сарын 17
14 цаг 32 минут

Ч.Гантулга: Айлуудын нөөцөлсөн түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр сольж авна

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр, Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэсэн тооцоог албаныхан танилцуулсан. Улаанбаатарын гэр хорооллын айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх юм.

Сайжруулсан түлшийг өнөөдрийн байдлаар 20 орчим цэгээр худалдаалж байгаа бөгөөд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Шийдвэрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хариуцан ажиллаж байгаа юм. 

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан онцолсон. 

Гэтэл зарим иргэд хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу өнгөрсөн өвөл түүхий нүүрсийг их хэмжээгээр аваад нөөцөлчихсөн байгаа. Мөнгөөр авсан байж хаялаа биш. Хэрэглэж дуусгана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодруулахад, "Ер нь бол хэрэглэхийг хориглочихсон байгаа. Тиймээс бид Тавантолгой түлш болон НЗДТГ-тай ярилцаж байгаад  айлуудын нөөцөлсөн нүүрсийг сайжруулсан түлшээр сольж ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Иргэдээс авсан түүхий нүүрсээ зориулалтын шатаадаг газар нь  шатаах боломжийг нь олгоно" гэв.

Т.Гэрэл

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.144Зочин   • 5 сарын 19. 12 цаг 03 минут

1 toniig ni 1tonoor solih uu

66.181.187.27Muriach   • 5 сарын 17. 18 цаг 05 минут

Gantulgaa horoon deeree irj ajilaachee, yu hgeed hudlaa mungu huuguud ywaad bgaa yum we, irgedteigee uulz,chi yu hiihgui yumaa

202.179.26.216яа яа   • 5 сарын 17. 14 цаг 39 минут

бас нэг мөнгө идэх аргаа яаж ийгээд олчих юм аа. тийм юм гэж юу байсым. мөнгө угаалт л бна ш тээ

202.9.42.27Зочин   • 5 сарын 17. 14 цаг 37 минут

Гантулгаа дажгүй санаа байна цаад Хөлдүүгийхээ оронд ЕС болох юм уу

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 23 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 27 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 32 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 37 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 42 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 47 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 52 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 57 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 2 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 7 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 12 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 17 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 22 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 27 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 32 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 37 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 42 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 47 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 52 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 57 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 2 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 7 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 12 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 17 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 22 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 27 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 32 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 37 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 42 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.