2019 оны 5-р сарын 17
16 цаг 30 минут

Нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив

Засгийн газар хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ. Нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

Монгол Улсаас:
-  Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
-  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
-  Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
-  Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
-  Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
-  НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
-  Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Товч мэдээ

-  “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.

-  “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.  Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.

-  “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.

-  “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна. Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.199Зочин   • 5 сарын 17. 19 цаг 31 минут

Ц.Элбэгдоржын бөгсийг долоогч Шагдарын Батцэцэг БНКуба улсад суух ЭС-аар томилогдох нээ . Хаашаа сүлжилдсэн муу ёрын улс төр вээ .

202.70.34.38Ардын хүүхэд   • 5 сарын 17. 16 цаг 57 минут

Тэр шударга ёс чинь хаана байна Ерөнхий сайдаа тэр шударга гээд байсан Нямдорж хүүхэддээ яаж ичихгүй элчин сайдаар явуулж чадаж байнаа. энэ шударга ёс уу ардын сайхан чадалтай охид хөвгүүд зөндөө байна энэ гадаад яаманд чинь ичиж үхээч Нямдоржоо,Анхбаяраа

103.212.117.109Зочин   • 5 сарын 17. 16 цаг 56 минут

Төрийн өндөр албан тушаалтай аавынхаа нэрийг урвуулан ашиглаж, төрийн өмчит компанид хууль бусаар, өндөр үнэтэй бараа шахаж байсан ёсзүйгүй хүнээр Монгол улсыг төлөөлүүлж болохгүй. Гадаад харилцааны яаманд сонгон шалгаруулалтаар шалгалт өгч ажилд ордог ардын хүүхэд нэг ч байхгүй. Энэ бол авлигын ил хэлбэр.

103.57.92.30Зочин   • 5 сарын 18. 11 цаг 14 минут

Гадаад яаманд ардын хүүхэд ажиллаж болдоггүй цус ойртсон газар тул шудрага үнэний салхи сэвэлзүүлэхгүй бол олигархийн хүүхдүүд болон цус ойртсон нөхөд томилолт авч байгааг өөрчлөх шаардлага гарч бна шүү.Томилогдоод очсон нөхөд монгол улсад ашигтай ажиллаж чадахгүй цаг нөхцөөж хангалтгүй ажиллаж байгаа шүү

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 55 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 58 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ8 цаг 3 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй8 цаг 8 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ8 цаг 13 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна8 цаг 18 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд8 цаг 23 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур8 цаг 28 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 33 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 38 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 43 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 48 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 53 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 58 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.9 цаг 3 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо9 цаг 8 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна9 цаг 13 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ9 цаг 18 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...9 цаг 23 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 цаг 28 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 33 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 38 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 43 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 48 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 53 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 58 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 сар 21. 12:00Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 сар 21. 11:55Зүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 сар 21. 11:50ТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 сар 21. 11:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.