5-р сарын 17
16 цаг 44 минут

Экспресс автобус иргэдийн цагийг хэмнэнэ, хотын түгжрэлийг ч бууруулна

Таван шараас хотын төв орохын тулд автобусаар их удаан явдаг тул утасныхаа сэрүүлгийг тавиад унтчихдаг тухайгаа оюутнууд ярьдаг. Харин одоо оюутнууд автобусанд нойр авах биш, гэртээ 10-15 минут илүү хугацаагаар унтаж амрах боломжтой болно. Зөвхөн оюутнууд ч гэлтгүй, Таван шараас Зүүн дөрвөн зам руу, эсвэл Таван шараас Хөгжим бүжгийн коллеж хүртэл маш яаралтай ирэх гэсэн хэн хүнд нийтийн тээврийн экспресс чиглэл нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй шуурхай үйлчлэх, үйлчилгээг эрчимжүүлэх үүднээс зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, нэмж экспресс буюу шуурхай явах автобусны чиглэлийг гаргаж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа юм. Шуурхай чиглэлийг тавдугаар сарын 20-ноос буюу ирэх даваа гарагаас автобус явуулж эхлэхээр болжээ. 

Экпсресс 1 чиглэл  нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар  эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы өгсөн 30 хоногийн хугацаатай албан даалгаврын дагуу нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Ирэх даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.  

Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар  хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.

Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.

“Экспресс чиглэлд явж байгаа автобусыг яаж ялгах юм бол” гэж зорчигч та асуух гэж байна уу. “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа шүү.

 



 
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.117.116Зочин   • 5 сарын 17. 23 цаг 43 минут

Автобусныхаа өнгөөр ялгаачээ

139.5.216.154Зочин   • 5 сарын 17. 19 цаг 34 минут

chigleliin teevriin heregselee ydaj buudliig n alga s l daa har arhichin mal sda ve iim ymiig oilgohui nusan chipak

139.5.216.154Зочин   • 5 сарын 17. 19 цаг 33 минут

5н шараас 4н зам хүртэл давхцаж малаа

64.119.24.35Зочин   • 5 сарын 17. 18 цаг 32 минут

hugjim bvjig deer barag autobus irdeggvi.hvlee2 ng yu irdeg..oroi 9s hoish autobusnuud zogsdog yumb.alee

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно35 минут 25 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь40 минут 25 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина45 минут 25 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт50 минут 25 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна55 минут 25 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 1 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 6 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 11 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 16 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 21 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 26 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 31 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 36 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 41 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 46 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 51 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 56 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цаг 1 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 6 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 16 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 21 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 26 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 31 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 36 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 41 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 46 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 51 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 56 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.