5-р сарын 17
16 цаг 45 минут

Э.Бөхбат: Хүүхэд томчуудын замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн золиос болж байна

-ХҮҮХЭД ОСОЛД ӨРТӨЖ БУЙ ШАЛТГААН НЬ ТОМЧУУДЫН БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ БАЙДАГ-

Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, хэргийн талаар болон осол гарахад нөлөөлж буй гол шалтгаан, анхаарах асуудлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Урин дулааны цаг ирж байгаатай зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгддэг. Он гарсаар нөхцөл байдал хэр байна вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд аюул, осолгүй оролцуулах дадал эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг боловч иргэд хөдөлгөөнд оролцогч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадгүй сахин биелүүлдэггүйгээс хүүхэд томчуудын замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн золиос болж осолд өртөх явдал буурахгүй байна.

Өнгөрсөн 2018 онд зам тээврийн осолд 1049 хүүхэд өртсөнөөс 1004 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, 45 хүүхдийн амь нас хохирсон.

Эдгээр хохирсон хүүхдийн 882 буюу 84% нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 34 буюу 73,3% нь орон нутгийн замд бүртгэгдсэн бөгөөд шалтгааныг нь авч үзвэл хүүхэд тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангадаггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, хөдөлгөөний хурдыг хэтрүүлдэг болон ЗХД-н ямар нэг зүйл заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд холбоотой байна.

Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5% нь явганаар, 26,8% нь зорчигч, 6% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна.

2018 онд нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтсэн 590 хүүхдийн 48,2% нь насанд хүрсэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцож байсан бол 51,8% нь харгалзах хүнгүй ганцаараа эсвэл насанд хүрээгүй найз, ах, эгч, дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

2019 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь гэмтэж ,16 хүүхэд амь насаа алдсан багэмтсэн хүүхдийн 57% буюу 32 нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 75% буюу 12 нь орон нутагт бүртгэгдсэн судалгаа байна.

-Хүүхдүүд ихэвчлэн сургууль, гэрийнхээ хооронд явахдаа л осолд өртдөг гэж ярьж байсан. Ер нь жолоочийн буруутай үйлдэл дийлэнх байдаг у. Зорчигч хүүхдүүдийн буруутай үйлдэл их байдаг уу? Гол шалтгаан нь юу байна вэ?

-Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 160 нь нийслэлд бүртгэгдсэн ба тэдгээрийншалтгааныг нарийвчлан авч үзвэл 104 хүүхэд явган зорчигч, 51 хүүхэд зорчигч хэлбэрээр, хоёр хүүхэд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд 89,4% нь буюу 93 нь ганцаараа болон эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамт ГАРЦГҮЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа, 10,6% нь 11нь ГАРЦТАЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн судалгаа гарсан байна.

Дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 24,5%-иар буурсан байх боловч гэмтсэн хүүхэд 93%-иар, амь насаа алдсан хүүхэд хоёр дахин өссөн. /Өөрөөр хэлвэл өнгөрсөн оны мөн үед найман хүүхэд нас барж байсан бол энэ онд 16 хүүхэд амь насаараа хохироод байна./

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын буруутай үйлдэл байна. Өнөөгийн нийгэмд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч бид хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулдаг ч аюулгүй амьдрах ухаан, аюулгүй байдлаа хангах боловсролд анхаарал хандуулахгүй байгаатай шууд холбоотой юм.

Ийм учраасхүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, сургуулийн өмнөх болон сургуулийн наснаас нь аюулгүй байдлаа хангах анхан шатны мэдлэг боловсрол олгох, зөв дадлыг эзэмшүүлэх, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж ирээдүйгээ авран хамгаалахыг уриалж байна.

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.50Зочин   • 5 сарын 17. 20 цаг 59 минут

ЗЦГ өөрийн сайт дээрээ замын хөдөлгөөний иж бүрэн дүрэм холбогдох хууль заалтуудыг оруулчаач хогийн юмнууд хуулиа дүрэм журмаа сурталчилаачээ пиздаанаад ажил хийнэ гэж огт байхгүй осол аваар үхсэн хүний статистик яриад л сууж байдаг өмхий хүүрнүүд шалтгаан нөхцөлийг нь мэдэхийн дээдээр мэдсээр байж юу ч хийж чаддаггүй амьсгаанууд ийм амьсгаануудад цалин өгч төрөөс тэжээх хэрэг огт байхгүй

202.126.89.124Зочин   • 5 сарын 17. 20 цаг 43 минут

Vл бvтэх ЗЦА дарга

119.40.98.162хүүхэд   • 5 сарын 17. 17 цаг 25 минут

Замын хөдөлгөөний дүрмээр явган хүний гарцаар гарч яваа зорчигчид зам тавьж өгөх ёстой гэтэл манай жолооч ах эгч нар дайрчих гээд байх юм хүүхэд бид нар уг гарцаар давуу эрхтэй гарна гэж боддог боловч дүрмээ мэдэхгүй жолооч ирээд дайрчих болов уу гэж айдаг Замын Цагдаа ах аа та ЖОЛООЧ болгоныг явган хүнд зам тавьж өгдөг болгож өгөөч яг Япон шиг болчих бол гоёо

202.179.24.198нямаа   • 5 сарын 17. 17 цаг 08 минут

Замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэл жолоодогч,явган зорчигч алин ч замын хөдөлгөөний дүрмээ хэрэгжүүлэхгүй байна.Ялангуяа хувиараа таксид явагчид мөнгөний төлөө явган зорчигч явах ногоон гэрэл асаад байхад шууд дайраад явдаг тохиолдол олон байна.эднар осол гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Үнэхээр камер ажиллаж байгаа бол эдгээр хууль зөрчигчдөд зохих арга хэмжээ авдаг байлгүй. байнга зорчигчдийн ногоон гэрлийг дайрч зорчигчдийг дарах шахан,заримдаа дайрч гарч байгаа жолооч нарыг яахвэ???

202.126.89.110irgen   • 5 сарын 17. 17 цаг 00 минут

huuhded buruu baihgui ee mal shig dawhidag sahilga bat muutai jolooch naraa l sain humuujuul

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.