5-р сарын 17
20 цаг 00 минут

Д.Тогтохсүрэн: Бүлгээс Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлаар Удирдах зөвлөл хуралдах ёстой гэсэн шийдвэр гаргасан

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17.00 цагаас шуурхай хурал зарлан хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд хоёрт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хорооноос гаргасантай холбоотой асуудлг хэлэлцсэн юм. 

Бүлгийн хуралдаан өндөрлөсөн бөгөөд энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Бүлгийн хурлаар МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийн талаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанд намын дарга, Хяналтын хорооны дарга, Ёсзүйн хорооны дарга нарыг оролцуулсан. Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой. Тодруулбал, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг. 

Харин бүлгээс сая намын даргад "Удирдах зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдээч" гэсэн хүсэлт гаргасан. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Харин Ш.Раднаасэд гишүүн бүлгийн хуралдаанд "Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох саналыг би албан ёсоор гаргаагүй. Ажлын хэсгээс энэ санал орж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д байсан. Намайг байгаагүйд ийм шийдвэр гаргасан байна лээ" хэмээн тайлбарласан. Тиймээс бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн хуулинд заасан эрхийнхээ дагуу үг хэлж, байр сууриа илэрхийлж, санал гаргасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзсэн. 

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойд материал өгсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор болсон байна лээ. Бүлгээс энэ хоёр гишүүний асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэж шийдвэрлэсэн" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 -МАН-ынхан тойргоо булаалцалдаад Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын тойргыг булаахаар ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий? 

-Энэ бол хэвлэлийнхний хардах эрхийнхээ хүрээнд бичсэн мэдээллүүд гэж харж байгаа. Миний бодлоор арай ч ийм улайрчихсан юмнууд байхгүй байгаа болов уу гэж бодож байна. Хардахаар давхцлууд бол байсан байх. Нам дээр хэн хэн аль тойрогт нэр дэвших эсэх зэрэг асуудлууд яригдаж эхлээгүй байна. Сонгуулийн хуулиа ч яриагүй байна.

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намаас гарах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байсан? 

-Тийм зүйл байхгүй. 

Б.Анир 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.33.242ЗОЧИН   • 5 сарын 20. 10 цаг 22 минут

цаад утга нь тойрог булаах хүсэлтэй хүмүүсийн арга.ЗҮЙ ЕСОНД БОЛ ТӨРИЙН АЖИЛД НАМ ХУТГАЛДСАНЫ ШИНЖ БӨЛГӨӨ

202.9.42.206Зочин   • 5 сарын 19. 20 цаг 15 минут

Novshnuud bie buenee haatsailaad l uldeene. Bugd urvagchid

203.217.139.225Зочин   • 5 сарын 19. 13 цаг 34 минут

тогтог гэсэн нэг хачин эргүү **** байхийн, бөөрөнхий ийм амьтан үүрэг гүйцэтгээд явж л байхийн, чааваас

202.9.44.123Зочин   • 5 сарын 18. 20 цаг 49 минут

Зайлуул наад хоер гарсан шийдвэр зев

202.179.27.136ИРГЭН   • 5 сарын 18. 15 цаг 22 минут

СУМАА ТАВЬЧИХААД НУМАА НУУНА ГЭГЧЭЭР ТӨСӨЛ САНААЧИЛЧИХААД СО ЯВСАН ГЭДЭГ НЭГ УТГАТАЙ.

112.72.11.107иргэн   • 5 сарын 17. 21 цаг 34 минут

Ш.Р , Д.Д нарын зөрчил нь ҮАБ нөлөөлөх хэмжээний гэж үзэж болохоор хэрэг бахйна шүү дээ. Эдний хийсэн үйлдэл нь чуулган дээр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлхээс хэтрээд гэмт үйлдэлийн шинжтэй болсон бус уу?? Д,Д,Ш.Р нар Эрүүгийн гэмт үйлдэл хийгээд яасан их ууртай өөрсдийгээ өмөөрч байх юм бэ?? Чуулганд хэлэлцэж буй асуудлаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн биздээ !!! Гэмт үйлдэл ажил үйлчлэл болон хэрэгжээд байхад эдгээр эрхэмүүд яасан томруун байна бэ ? Энэ бол төрийн

103.111.68.3Зочин   • 5 сарын 17. 21 цаг 33 минут

хөөгөөд явуул зөв шийдвэр байна дэмжиж байна

66.181.161.49Зочин   • 5 сарын 17. 21 цаг 06 минут

kkkkkkk

103.212.116.199Зочин   • 5 сарын 17. 20 цаг 38 минут

Хятадад бол пад , Оросод бол 20 жил гянданд .

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав3 цаг 7 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш3 цаг 12 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна3 цаг 17 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа3 цаг 22 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang3 цаг 27 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ3 цаг 32 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 37 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 42 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ3 цаг 47 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг3 цаг 52 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав3 цаг 57 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид4 цаг 2 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ4 цаг 7 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас4 цаг 12 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио4 цаг 17 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна4 цаг 22 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна4 цаг 27 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ4 цаг 32 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 37 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 42 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна4 цаг 47 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна4 цаг 52 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв4 цаг 52 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань4 цаг 57 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй5 цаг 2 минутын өмнөЗаавал үзэх 7 газар5 цаг 7 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ5 цаг 12 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй5 цаг 17 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна5 цаг 22 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно5 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.