5-р сарын 18
10 цаг 20 минут

“ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран 2018 оны Монгол Улсын "ТОП 100" ААН–ийг  шалгарууллаа.

Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм.

18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шагналаа гардаж авлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: “2018 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг манай хамт олон тэргүүлсэн явдалд баяртай байна. Өнгөрсөн 2018 он “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны хувьд онцгой амжилтын жил байлаа. Өнгөрсөн онд үйлдвэрийн 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрлэл техник технологийн бүх үзүүлэлтүүд өндөр байж, үүнийгээ дагаад эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд 40 жилийнхээ түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэн. Тэр утгаараа өнөөдөр 100-н аж ахуй нэгжий тэргүүлэн шалгарлаа. Хамт олон маань 2016 онд улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтан 2018 оныхоо ажлын үр дүнгээр 100 орчим сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг. “Эрдэнэт үйлдвэр” 2018 оныхоо амжилтад суурилаад 2019 оныхоо үйл ажиллагааг сайхан эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар техник технологийн бүх үзүүлэлтээ дагаад эдийн засгийн үзүүлэлт 100-110 хувиар давуулан биелүүлж ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй гэрэлтэй сайхан байгаа” гэж байлаа.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.27Зочин   • 5 сарын 18. 11 цаг 12 минут

ШАХАА ХИЙЛГЭХГҮЙ ГАНЦ ЖИЛ БОЛХОД Л АЙ ОДОО БОЛ 100% ШАХААНЫ ГАЗАР БОЛСОН ЯГ ТАВАНТОЛГОЙ ШИГ

103.229.123.72Зочин   • 5 сарын 18. 10 цаг 42 минут

Эрдэнэт олон жилийн өмнөөс тогтовортой ажиллаж байгаа аж ахуйн нэгж Ш.Отгонбилэг асан одоо энэ Х.Бадамсүрэн нар бол яах аргаггүй Уул уурхайн хүлээн зөвшөөрөгдсөн менежерүүд Хэдэн жилийн өмнө Монголболгарметалл гэдэг нэртэй Уул уурхайн үйлдвэр Монголын топ аж ахуйн нэгжээр байнга шахуу шалгардаг байж билээ одоо ер нь энэ уулын үйлдвэр хаа яваа юм бол

Шинэ мэдээ

Испанийн Гран-Канария арал дээр түймэр дэгджээ47 секундын өмнөУлаанбаатар хот руу тарвага, загас тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болов5 минут 47 секундын өмнө2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагааны хяналт шалгалт эхэллээ10 минут 47 секундын өмнөНасан туршийн тань дурсамжийг бүтээлцэх Нандин бүхнийг Шинэ Сонголтоос15 минут 47 секундын өмнөХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Бид мартахгүй” үзэсгэлэн гаргана20 минут 47 секундын өмнөБулган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно25 минут 47 секундын өмнөШинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй30 минут 47 секундын өмнөАнжелина Жолигийн том хүү Йонсейн коллежид сурна35 минут 47 секундын өмнөЭрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг санал болгожээ40 минут 47 секундын өмнөБ.Адъяахүү: Э.Оюунболд унаа холтой, их мэдрэмжтэй, үүнийгээ маш сайн ашиглаж барилддаг45 минут 47 секундын өмнө“Мастер Маргарита хоёр” кино хамгийн их зардлаар бүтсэн кино болж магадгүй50 минут 47 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм55 минут 47 секундын өмнөЖамму ба Кашмирт Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг сэргээжээ1 цаг 1 минутын өмнөSweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно1 цаг 6 минутын өмнөИраны нефть тээвэрлэгчийг суллахгүй байх хүсэлт гаргасан байжээ1 цаг 11 минутын өмнө10 настай ач охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ1 цаг 16 минутын өмнөНутгийн иргэд, уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн болж 15 хүн гэмтэж, 12 метрийн гүн нүх рүү биенээ түлхжээ1 цаг 21 минутын өмнө“NASA” сар судлах төхөөрөмж хөгжүүлэх газраа сонгожээ1 цаг 26 минутын өмнөМонголын цаатнуудын ер бусын амьдрал ахуйг батлан харуулах 22 гэрэл зураг1 цаг 31 минутын өмнөБөхчүүд өөрсдөө лацаддаг юм бол шээс солигдох учиргүй1 цаг 36 минутын өмнөХонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ1 цаг 41 минутын өмнөТокиог зорьсон Монголын жүдочид1 цаг 46 минутын өмнөКифер Сазерленд аялан тоглолтуудаа цуцалжээ1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөАТГ-аас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна2 цаг 16 минутын өмнө"Хүмүүс булш, бунхан ухаж үнэт эдлэл олох гэдэг ч үнэндээ хугархай яс, хагархай ваар л гардаг"2 цаг 26 минутын өмнөШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Эрхээ хасуулж, тэргээ ачуулах тэнэг үйлдэл хийгээгүй жолооч нартаа баярлалаа2 цаг 36 минутын өмнөАЛДАРЫН ЭЗЭД: Хоёр биенээ хурцалж бас хөглөж яваа ихэр шатарчид буюу ирээдүйн их мастерууд2 цаг 46 минутын өмнөА.Индра: Загвар өмсөгч болох миний багын мөрөөдөл байсан учраас аав, ээж маань маш их дэмждэг2 цаг 56 минутын өмнөТээврийн хэрэгсэл нь оношлогоонд тэнцээгүй бол дахин хамрагдах төлбөрөөс чөлөөлөгдөнө2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.