5-р сарын 18
10 цаг 30 минут

"Монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарна"

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд энэ салбарт ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, хамтрагч түншүүд, олон улсын байгууллагын гээд 800 гаруй төлөөлөгч, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар  оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ,  “Монгол улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.  БНМАУ-ын сайд нарын зөвлөл намын төвхорооны 1959 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тогтоолоор Сайд нарын зөвлөлийн дэргэд “Хөдлөлмөр цалин хөлсний товчоо”-г байгуулсан нь өнөөгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын анхны бие даасан бүтэц бий болсон гэж үзэж байгаа. Монголчууд цаг тооллоо жаран жаранд гэж тэмдэглэж ирсэн түүхтэй ард түмэн. Хөдөлмөр хамгааллын салбар өнгөрсөн жарны ололт амжилтаа дүгнэж, шинэ жарны  зорилгоо тодорхойлох энэхүү түүхэн арга хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойтой хамтатгаж тэмдэглэж байгаагаараа онцлогтой юм. Хөдөлмөрийн салбарт сэтгэл оюунаа зориулж хамтдаа хөдөлмөрлөсөн үе үеийн удирдлагууд ахмад буурлууд, одоо ажиллаж буй дунд залуу үеийнхэндээ энэхүү түүхэн ойн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

Тэмдэглэлт ойн хүрээнд бид хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг иргэдэд таниулах үйлчилгээг улсын хэмжээнд 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулж, 52 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын эрдэм шинжилгээний хурал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар үндэсний чуулган, хөдөлмөрийн ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдаан зэргийг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр бид салбарын түүхэн ойн хүрээндээ салбарын хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн цаашдын зорилтоо тодорхойлж ажил хэрэгчээр зөвлөлдөхөөр энд цуглаад байна” гэсэн юм.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна” гэлээ.

Энэ бол нийгмийн захиалгаар өөрөө хөгжиж байгаа салбар юм

Хөдөлмөр нийгмийн хамгааллын ахмад ажилтан Д.Жанцан, "Монгол тооллоор 60 жилд нэг үе эргэдэг. Хөдөлмөр нийгэм хамгааллын салбар 60 жилийн хугацаанд маш  их хөгжсөн. Маш олон тооны мэргэжилтэн, бодлого боловсруулагчид бэлтгэгдсэн.  Одоо энэ салбар эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдээр бүрэн хангагдаж, орчин үеийн эдийн засгийн том салбар болсон. 

Хөдөлмөр цалин хөлсний товчоо 1050 онд байгуулагдахад 20-иод хүнтэй байсан бол өнөөдөр өнөр өтгөн айл болж, биеэ даасан яам, агентлагуудтай болж, орон нутагт салбар хэлтэстэй болсон. Энэ бол нийгмийн захиалгаар өөрөө хөгжиж байгаа салбар юм. 

Энэ салбарт ажиллаж байсан үе үеийн ажилтнууд одоо ажиллаж байгаа залуучууд, бодлого боловсруулагчиддаа 60 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан ажлын өндөр амжилтыг хүсье" гэж байлаа.   

Хөдөлмөр, нийгмийн салбарыг  олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх том зорилт бидний өмнө байна

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, "Зөвлөгөөнөөр бид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж байна. Юутай ч хөдөлмөрийн салбар үүргээ гүйцэтгэж монгол хүн ажилтай орлоготой, амь залгуулаад зах зээлийн  шилжилтийн хүнд үеийг даваад гарчихсан байна. Харин цаашид бид хөдөлмөр нийгмийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх том зорилт бидний өмнө байна.

Нэгдүгээрт бид хөлөмөр нийгмийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийж байгаа. Тухайлбал хөдөлмөрийн хуулийг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж байна. Үүнийг боломж гарвал хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулмаар байна.

Дээр нь нийгмийн хамгааллын багц хуулийн төсөл, Мэдлэг боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлт явж байна. Энэ хуулиудаар шинэ хөдөлмөрийн орчинд монгол хүнийг хэрхэн бэлтгэх вэ гэдгийг судлаад сайжруулах ёстой. Үүний зэрэгцээгээр аж үйлдвэрийн хувьсгал, энэ нь ирээдүйн ажил мэргэжилтэй холбоотой асуудал гарч ирээд байгаа. Тухайлбал тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийг баримталж, ирээдүйн ажил, мэргэжлийг хүндээ чиглүүлэх стратегийн зорилтыг тодорхойлоод байгаа. Одоо ажиллаж байгаа  ажилчид болон шинэ залуусыг яаж сургаж,  бэлтгэх, тэдний ажлын бүтээмж, цалин хөлс асар өндөр байна. Тэгэхээр энэ хүмүүсээ хэрхэн бэлтгэх чиглэлээр ажиллана. 

Дээрээс нь ерөнхийлөгч ажил хийж байгаа хүмүүсийнхээ орлогыг дээшлүүл, ажлын байрыг нэмэгдүүл гэдэг үүрэг өгсөн. Тиймээс монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарч ажиллана. Энэ бол бидний гол анхаарах ажил. "  гэв.

Х.Соёл 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.27Зочин   • 5 сарын 20. 10 цаг 24 минут

бүр хачин болгочхоод шааж өгч байна бушуухан гадаад гарч үр хүүхдээ тэжээх минь

202.21.115.114зочин   • 5 сарын 19. 17 цаг 07 минут

хөдөлмөрийн мөлжлөгт гаршсан агеитлагуудын дарга хэмээх цүнх зөөгч ээлжгүй тушаалтангууд эх орон ард түмнийг үг дуугүй боолчлох боомлох аргадаа гаршсандаа төрийн үйлчилгээний ажилчдыг банкны хараат манкурт болгочихоод дарга гээд пээдгэнээд төвөөс ирсан бүхэнд төсвийн мөнгөөр далдганах нь орчин цагийн монгол ёс суртахуун гэлтэй.ардчилсан нийгэм ийм байдаг гэнэ. зарим манангийн мангас лидеруудын замаар урагшаа.

202.9.42.235Зочин   • 5 сарын 19. 14 цаг 32 минут

odoo l anhaarj ehleh gej bgaam u? uchir ni 20 onii songiili dohson bolhoor u? hol ochij hucna biz, ahiad garna gej goridoj bgaa llruud u ta nar??

66.181.180.60Зочин   • 5 сарын 19. 13 цаг 52 минут

хүрэлбаатар балай бас хаана ажилд орчихсон юм вэ сайхан залуу сайд гэж байсан чинь яалаа бас тэнэг байсан биз дээ

202.21.108.245Зочин   • 5 сарын 19. 10 цаг 57 минут

Солонгос явяаа, Монголд амьдрах арга алга.

182.160.37.164зочин   • 5 сарын 19. 10 цаг 40 минут

Чинзоригоо чи ажлаа өгөөд зайл 5 хүн ажилтай болгож чадахгүй ичихэд яадаг байна. Наад ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг боддоо. Төсвийн цалин зүгээр сууж олон жил цусаллаа. Өнгөрсөн 30 жилд ажлын байраа хулгайлж зарж идээд одоо төсвийн төрийн байгууллага нь данхайгаад хөгжөөд байдаг. Чинзоригоо чамайг яах вэ хулгайчаа

202.9.42.90Бат   • 5 сарын 19. 8 цаг 09 минут

Одоо бид шинэ нам шинэ хүмүүс сонгоод үзэх эсвэл Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөр гарц үгүй

202.126.89.113Зочин   • 5 сарын 19. 0 цаг 25 минут

АН д итгээд сонгосон хямрал болсон. МАН д итгээд үзлээ ,бас л итгэл алдарч бна.

103.57.95.158лхам........   • 5 сарын 18. 20 цаг 29 минут

хаа-н биржүүд зурагтаар гараад байгаа хаягдал арьс ширийг цуглуулаад арьс элддэг үйлдвэрүүдэд өгмөөр юм хувьчлалын.ягаан тасалбарыг маш хямдаар цуглуулсан туршлага бий шүү дээ.хадгалах агшинд давс л хэрэгтэй . бас орон нутгаар байнга аялдаг дуучид,диван,хөргөгч зардаг газрууд маш амархан цуглуулах бус уу?

114.129.101.102Зочин   • 5 сарын 18. 19 цаг 01 минут

Үхэрүүд ээ цээжин дээрээ гараа авсан юу илэрхийлээд байгаа вэ зарим нь аваад зарим гь аваагү үнэн онигоотой жигд байгаачдээ амбуу нуудаа с кореа чапанууд бүгд их гоё харагддаг манай малууд үнэн онигоотой зүгээр гараа буулгаад сул зогсооооооооо амбуунуудааа

103.212.117.178Зочин   • 5 сарын 18. 18 цаг 05 минут

uneheer hudlaa shaah yumaa, nd, nuat, orlgogiin tatvar geed barag 40% avaad yavj bhad yaj shine aj ahiun negjuud uuseh ve dee. yostoi odoo bank bus lombard, online bank bus l ashigtai ajillaj bh shig bna

66.181.165.198zochin   • 5 сарын 18. 17 цаг 08 минут

songuuli duhuhuur hudla bitgii ingej bai ta nar songuuli unguruudl martdag bizde

66.181.190.231Зочин   • 5 сарын 18. 16 цаг 56 минут

olonjil ulig boltol yarih yumdaa..3han say hvnshdee...

49.0.213.241Зочин   • 5 сарын 18. 14 цаг 21 минут

Өөрсдөө хүн хэвийн амьдрахад хүрэх цалингийн систем тогтоохгүй байж гадагш явахыг зогсооно гэж ярихаа болиосой. Одоо хүн амын цонхны үе дуустал буюу 2030 он гартал цалин сайжрахгүй нь ойлгомжтой.

103.229.120.46zochin   • 5 сарын 18. 14 цаг 07 минут

Ajil olgoch ezdiin holboo Ganbaatar ene olonjil yu buteevee, suudal beglesen ene neher hezee zailah be, ajil olgogch ezdiin holboog sain udirdaj baisan bol Mongol humuusiin hedelmeriin unelemj iim erevdmeer tuvshind baikhgyu baisan baikh gej bodoj baina ali hediin eer bolson baikh bolov uu bolob uu

103.229.120.46zochin   • 5 сарын 18. 14 цаг 02 минут

Teriin alba nuser apparat ajillaj baylag buteegchidiin munge onovchtoi bish zartsuulagdaj baina. ajliin huvaarilalt mash hangaltgyu, demii tsag engereesen alban haagchid olon baina. Jinhene baylag uildverlegchid mash baga tsalingaar honog teeruulj baigaa ny jinhene unen, zasgiin gazar uuniig saijruulah gej ajillah heregtei baina. Humuus ny ajlaa boditoor uneluuldeg baisan bol yavch zaluuchuud ger bul, ur huuhdee orhin gadaad orond iim olnoor daijihgiu ny oilgomjtoi , tiimees hedelmeriin unelemjiig saijruulah onts shaardlaga baina.

103.229.120.46zochin   • 5 сарын 18. 13 цаг 56 минут

Terin alba orlogo buteegchid mash ikh baina, ajliin achaalal zarim gazar denduu urelgen onovchtoi bish baina.Jinheneajilchid ajillagsad nuruun deeree asar ih achaa uurch mash ikh achaalaltai ajilladag bolovch zarim huviin hevshil, teriin baiguullaguud yalanguya surguul, emnelgiin ajillagsad unen urevdmeer tsalin avch baina. Humuus yaduurald orsnoos eruul menddee tavih anhaaral muudaj , hool und muutai elen zelmuun huitend tulee tulshgyu eder honogiig zutruuhan amdarch haldvart evchin mash ikh tarhaj ehellee Ene yaduuraltai shuud holbootoi

202.9.42.42Зочин   • 5 сарын 18. 13 цаг 32 минут

Ажлын байр гэж төрийн алба данхайхгүй нэмэхгүй материаллаг бхялаг бүтээгчдийн дэмжиж үйлдвэрлэж эхлэх 1-3 жил татвар авахгүй зэрэг арга хэмжээ авахсан

66.181.161.72Зочин   • 5 сарын 18. 11 цаг 51 минут

Удахгүй сургууль төгссөн төгсөлтийн ойгоо төрийн ордонд хийхнээ. Яасан ч их үр дүнгүй хурал ой вэ. Чинзоригоо төрийн албанд шахсан Ховд, Завханы олон хүнийхээ учирыг олооч.

202.9.42.243Зочин   • 5 сарын 18. 11 цаг 06 минут

худлаа баахан шоу хийнэ.ам ажил 2 нь зөрсөн юмнууд.ард түмнийхээ төлөө гээд л баахан худал юм ярина.доривтой юу ч хийхгүй

202.9.44.188Зочин   • 5 сарын 18. 10 цаг 49 минут

Яасан ч их хуралддаг юм, долоо хоног болгон, Тэр нь ямар ч үр дүнгүй.Дандаа худал уриа двушүүлнэ.

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав3 цаг 7 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш3 цаг 12 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна3 цаг 17 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа3 цаг 22 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang3 цаг 27 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ3 цаг 32 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 37 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 42 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ3 цаг 47 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг3 цаг 52 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав3 цаг 57 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид4 цаг 2 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ4 цаг 7 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас4 цаг 12 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио4 цаг 17 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна4 цаг 22 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна4 цаг 27 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ4 цаг 32 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 37 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 42 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна4 цаг 47 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна4 цаг 51 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв4 цаг 52 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань4 цаг 57 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй5 цаг 2 минутын өмнөЗаавал үзэх 7 газар5 цаг 7 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ5 цаг 12 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй5 цаг 17 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна5 цаг 22 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно5 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.