2019 оны 5-р сарын 18
8 цаг 00 минут

Өнөөдөр "Автомашингүй өдөр"

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр” зохион байгуулж, энэ үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог. Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих ажлын хүрээнд энэ арга хэмжээ болдог бөгөөд энэ жил “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 18-ны бямба гарагт болох юм.  Харин энэ жилийн хувьд Бурхан багшийн Их дүйчин өдөр таарч гурван арга хэмжээ давхцаад байгаа. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, дараах зохицуулалтыг хийжээ.

"Улаанбаатар марафон 2019"олон улсын гүйлт болно

Энэ өдрийн арга хэмжээ "Улаанбаатар марафон 2019" олон улсын гүйлтээр эхэлнэ. Тус марафон  нь зургаа дахь жилдээ болж байгаа юм. 07:00 цагаас зам хаагдаж, марафонд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларч,  09:00 цагаас гүйгчид гараан дээрээ ирж нээлтэд оролцох юм.  09:30 цагаас гүйлтийн гараа эхэлж, 42км, 21 км-ийн бүтэн, хагас марафон, 10 км, 5 км-ийн зайн гүйлт болон 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт болно. Марафонд 300 шахам гадаадын иргэн оролцохоор бүртгүүлжээ.

07:00-18:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл зам хаагдана

 "Автомашингүй өдөр"-өөр өвлийн цагийн хуваарийн дагуу замын хөдөлгөөн хязгаарлагдана.  Тиймээс хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгсэлтэйгээ ирж цаг, заваа үрэхгүй байхыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа.

Өнөөдөр Зүүн, баруун дөрвөн зам, Бөмбөгөр, урагшаа Гэндэнгийн гудамж, хойшоо Хүүхдийн урлан бүтээх төвийн уулзварууд өвлийн цагийн хуваариар хаагдаж байгаа гэсэн үг.

Эдгээр замуудыг 07:00-18:00 цагийн хооронд бүрэн хязгарлана. Харин бусад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Энэ өдөр тээврийн хэрэгслээс аль болох татгалзаж, унадаг дугуй унах, явганаар алхахыг зөвлөж байна. 

Томоохон зах, худалдааны төвүүд  амарна 

Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр гэх мэт худалдааны төвүүд амрах аж.

Иймд иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байгаа.

Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

Троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ төв зам хаагдсантай холбоотойгоор зогсоно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.

Нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орсон байгаа. Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр”  худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар  үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

Дугуйн парад болно

Энэ жилийн "Автомашингүй өдөр"-ийг "Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 10:30-18:40 цагийн хооронд өдөрлөг болно. Явган алхалт, эрүүл зөв дадлыг иргэдэд сурталчилна. 

Мөн дугуйн парад, хүүхдийн урлагийн тоглолтуудыг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. "Автомашингүй өдөр"-т 10-аад томоохон ААН хамтран оролцоно.

Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа учир бүтэн өдрийн турш ном хурна

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал тохиосон үе бол зуны тэргүүн сарын Шинийн 15-ны өдөр юм.

Монголчууд эрт дээр үеэс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. 1990 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ТББ-ууд, бурхны шашны сүм хийдүүд нэгдээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг баяр болгон тэмдэглэж, олон нийтийг ёс суртахуунд уриалах, нийгмийн сайн сайхныг түүчээлэх ажилд чиглүүлдэг болсон.

Өнөө жилийн хувьд Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Гандантэгчинлэн хийд тэргүүтэй хийдүүд дээр бүтэн өдрийн турш хурал ном хурна.

Х.Соёл 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210ман   • 5 сарын 18. 10 цаг 42 минут

Шар хувалзнууд ажилгүй хүн мунхаруулсан балайнуудаар юу хийнэ в ?

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай8 минут 44 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга13 минут 44 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа18 минут 44 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно23 минут 44 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав28 минут 44 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос33 минут 44 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна38 минут 44 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ43 минут 44 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо48 минут 44 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана53 минут 44 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ58 минут 44 секундын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 4 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 9 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 14 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 19 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 24 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 34 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 19 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 29 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 39 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 59 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 9 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.