2019 оны 5-р сарын 18
11 цаг 15 минут

МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын нэр дэвших эрхийг хасч, ЕБС-ийн сурагчдаас сүрьеэ илэрсэн өдрүүд

Иргэдэд “Итгэлийн зээл” олгохоор болов

Энэ долоо хоногийн гол сэдэв нь иргэдэд Итгэлийн зээл олгох болсон явдал байлаа. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргалаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв. 

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна.

Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэсэн юм. 

МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын нэр дэвших эрхийг хаслаа

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.

Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Тодруулбал, тэднийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. 

Тус гишүүдтэй холбоотой асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл  хуралдлаа.  Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өгсөн юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

  1. Баянхошууны эцэс
  2. Толгойтын эцэс
  3. Содон хороолол

Хан–Уул дүүрэг

  1. Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
  2. Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  1. Хангай хороолол

Баянгол дүүрэг

  1. 25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  1. Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  1. Бөмбөгөр худалдааны төв
  2. Хайлаастын эцэс

 

ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдлаа

ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдлаа. Энэ талаар "ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдсан. Шинэ журмаар төрийн өндөр албан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.

 Шинэ журманд: 

 -Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.

-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.

-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.

 Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн юм.

 ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

Ерөнхийлөгч Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд таалал төгслөө

Төрийн ордонд өчигдөр оройн 19.00 цагийн орчимд хүн нас барсан байна. Тодруулбал, талийгаач нь төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан байна. Гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу унасан аж.  Тэрээр хавдартай гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Ерөнхий боловсролын сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ

ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авч,  38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон болохыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл, олон нийтийг айдаст автуулаад байгаа сүрьеэгийн өвчлөл ганцхан 15 дугаар сургуульд биш бусад сургуулиудад ч гэсэн тархалт өндөртэй байгааг албаныхан онцлоод байгаа юм.

Энэ талаар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл"Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь  харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношилж, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна.Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна" гэсэн юм. 

Өөрөөр хэлбэл,  Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж байгаа урьдчилсан сэргийлэх үзлэгээр ЕБС-ийн хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа нь тогтоогдоод байгаа юм байна. 

Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглолоо

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болоод байна. 

Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг  хоёр дахин бууруулна гэсэн тооцоо бий. Ингэж тооцоолох шалтгаан гэвэл урьд нь гэр хорооллынхон жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо энэ хэрэглээг 600 мянган тн сайжруулсан түлшээр хангах боломжтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит түлшний хэрэглээ хоёр дахин буурч байгаа болохоор утаа мөн энэ хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм.

Шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулна

Түүхий нүүрсний хэрэглээг хоиглосонтой холбогдуулан нийслэлд түүхий нүүрс оруулахгүйгээр зөвхөн сайжруулсан түлшийг худалдаалж эхлэх юм. Ингэхдээ шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах аж.  

Эдгээр цэгээс нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна. 

 

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.93Нүцгэн үнэн   • 5 сарын 20. 8 цаг 35 минут

Сүрьеэ өвчин хамрын ханиад, тахал биш. Нэг хүнээс ингэж тархахгүй. Сулгуулийн өдрийн хоолныхоо хөтөлбөрөөс халдварыг хайх хэрэгтэй. Энэ нөхдүүд энэ сүрьеэгээс ч долоон дор болохоо харууллаа. Хэзээний ТАМ ОЧИР шүү дээ. Лүнгийн замыг санаж байна уу. Төрийн ордон ХҮН ХОГ-нуудын сав болж дээ.

103.50.206.40Зочин   • 5 сарын 20. 7 цаг 57 минут

Раднаасэд өнчнөөн авилгал авч байж энэ хуулийн заалтыг зүтгүүлсэн байж таараа, тэгээд хариуцлага нь намаас гараад л болоо. Мөн Дамба-Очирч ялгаа байхгүй Оюу толгойд баримт өгнө гэдэг нь хуулиар хэдийгээр хориглоогүй боловч УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн маш том алдаа бөгөөд бараг эх орноосоо урвасан гэж үзэж болно. Ард түмний шүүлтүүрээр дахиж улс төрд орохгүй болтол нь хариуцлага үүрүүлэх хэрэгтэй

103.229.121.82Зочин   • 5 сарын 20. 0 цаг 32 минут

Энэ хоер Монголын ард тумэний эрх ашигаас уравсан хулгайч нар шуу дээ. Паа лаа эндийг ИХ гишууд гэж цааш нэрэлхэд хуртэл боолжис цутгаж бна шуу

139.5.217.9Зочин   • 5 сарын 19. 21 цаг 40 минут

ЭНЭ 2 БОЛ ЦЭВЭР УРВАГЧИД БАЙНА

202.21.109.76Zochin   • 5 сарын 19. 21 цаг 31 минут

Ex oronooso urvasan ene 2 urvagchiig zugeer namaasa xoogood bolno gejv.xuuliin omno avaachij shudargaar shiidi

66.181.161.79Зочин   • 5 сарын 19. 19 цаг 24 минут

namiin ner hundiig unagasan ene 2 iig hooj yavuulaa enuugeer l dutav gej

64.119.21.120Зочин   • 5 сарын 19. 16 цаг 24 минут

Иймэрхүү гаруудыг цэвэрлэх нь зүйтэй байхаа

81.185.171.100Зочин   • 5 сарын 19. 14 цаг 13 минут

УРВАГЧИД

202.70.33.242Зочин   • 5 сарын 19. 12 цаг 59 минут

МАН нам одоо энэ МАНАН 60 тэрбум МИЕЭ ЭБЭ мэттэй нэр холбогдсон хог шаарнуудаа зоригтой цэюэрлэж бүгдийг нь шударга хуулийн өмнө аваачиж үнэн өчийг нь авч хулгайлсан луйвардсан хөрөнгө мөнгийг нь хурааж авахнүй бол ч 20 оны сонгуулиар хэцүүхэн л орно шүү

103.229.121.94Зочин   • 5 сарын 19. 12 цаг 08 минут

Шударга ажиллаж чадахгүй байсан юм бол үхсэн баасаа хийж нэр дэвшсэн юм бэ хар чацга минь. МАНын нэр хүндийг унагаасан хар хүүр энэ Раднаасэд.

202.9.42.10орхон аймгын иргэн.   • 5 сарын 19. 11 цаг 35 минут

раднаасэд гэгчийг нь үнэндээ мэдэхгүй юм..хариан эрдэнэтээс сонгогдсон энэ муу дамба очир үнэн новшийн гар ш дээ..эрдэнэтэд юу ч хийгээгүй..эрдэнэт дарханы замын нэг талыг нь дамба очир идээд хоёр машин зөрөх аргагүй нарийхан зам болгосон..энэ нарийхан зам дээр байнга осол гардаг..өчнөөн олон хүн амиа алдсан. тэр хүмүүсийн амийг энэ муу дамба очироос нэхэх хэрэгтэй..ямар сайндаа жолооч нар там- очирын зам гэж нэрлэхэв дээ..

66.181.161.74j   • 5 сарын 19. 8 цаг 21 минут

zeel shal hereggvi ahiad l idsen uusan um bolno

202.131.249.202Зочин   • 5 сарын 19. 4 цаг 32 минут

tor, niigmiin zvtgelten gechixjee, estoi xutswaa, muu xuwalz l vxee biz yundaa svrjignesen yum, xarin muu pizda chamaig bulgan svvltei baij oshoo olon xuwalz araasaa daguulaxiiig erooe,

78.116.228.97Зочин   • 5 сарын 18. 23 цаг 42 минут

Хоёр урвагч

69.76.229.35zocnin   • 5 сарын 18. 23 цаг 21 минут

tsagdaa nasand hureegui huuhed hucnindeed bur huuhedtei boltol barimt uldeegeed [shuuheer heregsehgu bolgodog bolohoor barimt uldeeded ] asuudaliig hen hariutsah ve

202.179.27.18Зочин   • 5 сарын 18. 21 цаг 03 минут

Дамбаочир гэдэг нөхөр гадаадын гар хөл болж мэдээлэл өгчөөд ичихгүй намаасаа хөөвөл хөө гээд сууж байх юм Намаас хөөгдөх байтугай шүүхэд очихоо мэдэхгүй байгаа юм уу даа Яасан ханаж цададгүй шунал яасан ичиж зовдогүй сэтгэлтэй юм

202.9.44.123Зочин   • 5 сарын 18. 20 цаг 47 минут

Раднаасэд Дамбаочир нар ааа тэр бумтан авилгачдаа цагаан цаас шиг болгочихоод юу гэж гонгинолдоод байгаа юм Ард тvмэн тэнэг биш

202.9.44.196Зочин   • 5 сарын 18. 20 цаг 35 минут

ЭМ сайдыг солиочээ. Ммэддэг юмаа удирддаг мэргэжлийн хүмүүсээр сайд тавих цаг болсон.

59.153.85.85Зочин   • 5 сарын 18. 20 цаг 03 минут

xaana bna ter shaxmal tulsh chin ymarch ajiliin uyldaa bxgui 15 aas nuurs xorison l ym bol zoruuleed tulshee niiluuleech 6n buudal deer tuuxi nuurs 5500 dambaru 4500 bna nowshnuuda ajilaa xiildee

103.26.193.158Хүү   • 5 сарын 18. 19 цаг 41 минут

Нэгдүгээрт, сүрьеэ гэдэг өвчин бол хүний дархлаа биеийн эсэргүүцэл суларсан дээр дөрөөлөн гардаг. Хоёрт, эх орноосоо урвах үйлдэл хийсэн дээрх гишүүнийг намаас хөөгөөд орхих бус, эрүүгийн хатуу шийтгэл оногдуулах ёстой. Тэнэг юмнуудын биеэ өмөөрч байгаа нь ичгэвтэр...

202.9.42.27Зочин   • 5 сарын 18. 18 цаг 20 минут

Тэр ТЕГ буутай очиж мах баривчилдаг бол янзтай байсаан өөр хаана ч дахин давтагдахгүй Монгол ажиллагаа

66.181.190.92Зочин   • 5 сарын 18. 17 цаг 52 минут

сурьеэ ядуурлын өвчин юм биш биз хүмүүсийн амьдрал ерөнхийдөө муудаж идэххоолны чанар муудсантай холбоотой эсэх талаар судалгаа хийгэээчээ суурийг нь зөв олохгүй байж худла ёүржигнээж яахавдээ бас монголчууд аймаар бохир хүмүүс гудманд балиар юмаа хаяхыг нь болиулаачээ жаахан арга хэмээ авахад л болох бишүү хотын дарга гуай энэ тал дээр анхаарах ухаан сөхөө банйа уу гудамжны бохироос чинь агаарт маш их юм дэгдэж байгаа хятадууд гудманд шүлсээ хачхыг болиулж чадсан байхад манайх яагаад чаддаггүй юм бэ үлдсэн бага хугацаанд анхаараач дарга гуай

103.57.95.158иргэн   • 5 сарын 18. 17 цаг 18 минут

Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээж сур МАН-хаан. Иймэрхүү албан тушаал суудлын төлөө юмнууд л садаа болдог, муу муухай харагдуулдаг биз дээ.

139.5.216.132Зочин   • 5 сарын 18. 15 цаг 46 минут

Ali ch nam ene metiin novshnuudaar dutahgui l dee. Uuriigee mederdeggui teneguud.

49.0.212.166Зочин   • 5 сарын 18. 13 цаг 24 минут

Eh oron.ard tumneesee uravdag humuusiig zailiilah ni zuv

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 19. 18:10Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 18:00Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ9 сар 19. 17:55“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна9 сар 19. 17:50КДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал9 сар 19. 17:45Жаахан охин дээрэмчнийг талхаар айлгав9 сар 19. 17:40Диснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд9 сар 19. 17:35“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ9 сар 19. 17:30Европын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ9 сар 19. 17:25Таныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ9 сар 19. 17:20“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна9 сар 19. 17:19180 настай гуталчин "Мухашта Мураси"9 сар 19. 17:15БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ9 сар 19. 17:10Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл9 сар 19. 17:05Үл мартагдах уулзалтууд9 сар 19. 17:00"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа9 сар 19. 16:57Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно9 сар 19. 16:55Мөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий9 сар 19. 16:50Гэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд9 сар 19. 16:45Нэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч9 сар 19. 16:40Instagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй9 сар 19. 16:35БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа9 сар 19. 16:30Аваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ9 сар 19. 16:25Узбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна9 сар 19. 16:20Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа9 сар 19. 16:15Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно9 сар 19. 16:10“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ9 сар 19. 16:05Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд9 сар 19. 16:05Тагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ9 сар 19. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.