2019 оны 5-р сарын 18
12 цаг 35 минут

Төл бойжилт 98.3 хувьтай байна

Оны эхний 29.7 сая эх малын  69.1 хувь буюу 20.0 сая 539.9 мянган хээлтэгч төллөж 20.0 сая 112.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.3 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 494.0 мянга болж оны эхний нийт малын 0.74 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Цаг агаар, ургамлын ургалтын байдал

13-нд Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил, Шарга, 15-нд Өмнөговь аймгийн Манлай, 15-нд Сүхбаатар аймаг, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумдад салхи 28-34 м/с гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21.0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 мм орсон байна.  

16-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Дархан-Уул аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.

Бэлчээрийн ургамал ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх,  Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар буюу 30 хувьд сайн, Увс, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар буюу 30 хувьд дунд,  бусад 40 хувьд муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу ургамлын ихэнх хэсэг гандаж шарласан, мал бэлчээх боломжгүй байна.

Урьдчилсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна.

18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна.

 Салхи 18-20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ2 минут 25 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал7 минут 25 секундын өмнөИраны Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авжээ12 минут 25 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана17 минут 25 секундын өмнөБахамын арлуудад эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлжээ22 минут 25 секундын өмнөММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа27 минут 25 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа32 минут 25 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ37 минут 25 секундын өмнөМ.Цукерберг АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзжээ42 минут 25 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ47 минут 25 секундын өмнөКонгод угсаатны мөргөлдөөн дахин идэвхжээ52 минут 25 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай57 минут 25 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 8 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 13 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 18 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 23 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.