5-р сарын 18
12 цаг 00 минут

Хотын захирагч марафонд оролцогчдод амжилт хүслээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамж болон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. “Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв.

Мөн тэрбээр “Техник технологийн хөгжлийг дагалдан бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж,  автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдараа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон. Энэ жилийн хувьд Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан. Ингээд нийт гүйгчид, мэргэжлийн тамирчдад спортын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцож байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

176.158.21.29zochin   • 5 сарын 18. 14 цаг 39 минут

Delxiin xamgiin xurdan gyigch Usain bolt Ulaanbaatariin marafon gyiltiin temtseend oroltson baina shyy dee kkk

Шинэ мэдээ

Зүүнбаянгийн цэргийн ангид байлдагч нар нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарлаа4 минут 54 секундын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 минут 23 секундын өмнөОрост Гүржээс дарс импортлохыг хориглохоор зэхэж байна10 минут 23 секундын өмнөXX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин12 минут 46 секундын өмнөЗочдоо “жийсэн” Копа Америка15 минут 23 секундын өмнөЖүдо бөхийн Европ тивийн багийн барилдаанд ОХУ-ын бөхчүүд түрүүллээ20 минут 23 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!25 минут 23 секундын өмнөЗуун жилийн түүхтэй номын дэлгүүр30 минут 23 секундын өмнөУИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонгогчтойгоо санал солилцлоо31 минут 50 секундын өмнөЖозеф Стиглиц: Барууны капитализмын үзэл суртлын сүйрэл35 минут 23 секундын өмнө“Галдан бошигт” ном олны хүртээл боллоо36 минут 35 секундын өмнөАмерикийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ40 минут 23 секундын өмнөАНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ50 минут 23 секундын өмнөБуудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо55 минут 23 секундын өмнө“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ1 цаг 1 минутын өмнөХуучин ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахыг сайшаажээ1 цаг 6 минутын өмнөБэлэн гоймонд хортой бодис агуулж байгаа ДЭМБ-аас зарлалаа1 цаг 11 минутын өмнөНаадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай1 цаг 16 минутын өмнөРоботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно1 цаг 21 минутын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь1 цаг 26 минутын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина1 цаг 31 минутын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт1 цаг 36 минутын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 41 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 46 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 51 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 56 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна2 цаг 1 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү2 цаг 6 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.