5-р сарын 18
14 цаг 00 минут

Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслыг Энэтхэг эмч нартай хамтран хийж, сургалт зохион байгууллаа

Олон улсын “Ротару” клубын  санхүүжилтээр хэрэгжиж буй ”Глобал Гранд” төслийн хүрээнд Энэтхэг эмч нарын баг энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа.

Тухайлбал, тус амаржих газрын ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эмч нартай хамтарч дөрвөн удаагийн эмч нарын зөвлөгөөнийг хийсэн бөгөөд 18 үйлчлүүлэгчийн эмийн эмчилгээ болон мэс заслын асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд төлөвлөгдсөн дурангийн мэс засал:

  1. TLH- 5
  2. Laparoscopic cystectomy-3
  3. Laparoscopic myomectomy-2

Хэвлийн нээлттэй мэс засал:

  1. TAH-2
  2. Myomectomy-3
  3. Resection ovary-1 эмчилгээг хийжээ.

Мөн умайг умайн хүзүүний хамт дурангаар авах мэс заслыг нийт 5 өвчтөнд хийсэн төдийгүй үйлчлүүлэгчдийн биеийн байдал сайн, сэтгэл ханамж өндөр байлаа. Харин хэвлийн нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээг 6, дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг 10 өвчтөнд үзүүлсэн байна.

Тус амаржих газарт ажилласан Энэтхэг эмч нарын баг эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулсан юм. “Эмэгтэйчүүдийн мэс заслын орчин үеийн чиг хандлага “сэдэвт гурав хоногийн лекц, дадлага хосолсон 2 кредит бүхий сургалтыг НЭМГ–ийн харъяа амаржих газрууд болон хувийн хэвшлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 60 хүн хамрагдлаа. Тус лекцийг:

  1. Жирэмсэн үеийн холестаз синдром
  2. Дурангийн аргаар умай авах мэс засал, түүний техник хүндрэлүүд
  3. Дурангийн мэс заслын үед трокаруудыг хатгах аргачлалууд гэсэн сэдвээр уншсан нь нийт эмч, мэргэжилтнүүдийн талархалыг хүлээсэн чухал ач холбогдолтой сургалт болж чадсан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.