5-р сарын 18
15 цаг 22 минут

“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав. Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. “Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.   

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй. Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна. “Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж  гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн. Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай  хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав. Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад шийдэх шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Яамнаас олгосон газар гээд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдахгүй байж таарахгүй. Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.222Зочин   • 5 сарын 20. 6 цаг 28 минут

Улаанбаатар хотыг эмхлэж янзлах нь зүйтэй боловч бусад төвүүдийг сайжруулахгүй бол Монголууд ганцхан хотод төлөрч хэзээч хэл амнаас салахгүй байх болно ,гэдгийг анхаарч байгаа биздээ

202.9.45.64Зочин   • 5 сарын 19. 11 цаг 11 минут

За тэгээд битгий л шавар овоолоод унаарай.Төлөвлөснөө хэрэгжүүлбэл иргэд баярлана.

64.119.21.133ӨВ   • 5 сарын 19. 6 цаг 58 минут

Амжилт хүсэе

111.125.9.8Зочин   • 5 сарын 19. 6 цаг 04 минут

hezee baitlaa komnistuud hot tolobloj chaddag baisiin . hotiig niiddee barag 100 garan jil udirdlaa utaa hognoos ni salgaj chadaagui baij.

73.83.84.234Irgen   • 5 сарын 18. 21 цаг 46 минут

Naad tuluvlultuu Bayanhoshuu Tolgoitod hiigeech. Tamara naad pyaldag hulgaich naraaraa tarhia ugaalgaj bolohgui shuu. Tsaana ni avilga hulgai luivar unerteed bn.

66.181.188.84Зочин   • 5 сарын 18. 21 цаг 25 минут

Яармагт завааруулаад эхэлсээн. Хан Богд ч билүү сонин хотхоноороо яваад үз.

103.57.95.158лх.....   • 5 сарын 18. 21 цаг 23 минут

яармагийн гүүрний зүүнд чингэсийн гудамж,туул голын хоорондох талбайд msm-н урд парк гаргахыг хүсье,

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа2 цаг 1 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна2 цаг 10 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа2 цаг 11 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цаг 13 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?3 цаг 49 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна4 цаг 4 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна4 цаг 4 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ4 цаг 19 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд4 цаг 49 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө5 цаг 4 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ5 цаг 19 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ5 цаг 49 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 цаг 4 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 цаг 19 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс6 цаг 49 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ7 цаг 4 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ7 цаг 19 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ7 цаг 49 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 19 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 49 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.