5-р сарын 18
19 цаг 59 минут

Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах  ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.101Зочин   • 5 сарын 19. 18 цаг 45 минут

Юм л бол давраад дарамтлах гээд үзээд байхымаа

139.5.217.216зочин   • 5 сарын 19. 12 цаг 40 минут

Зөв шүү бүр автомашингүй амьдарч болдиймаа. Шаардлагатай бол нийтийн тээврээр зорч.

150.129.143.141Зочин   • 5 сарын 19. 12 цаг 21 минут

битгий тэнэгт өлөө эрт босоод алх

202.179.27.130Зочин   • 5 сарын 19. 11 цаг 59 минут

jild neg baihad l boloo ym bish uu

202.126.89.232Арай ч дээ   • 5 сарын 19. 11 цаг 13 минут

Дарга нарт долигонож сайн болох гээд бусдыг бүү хөлдөө чирээч. Машингүй өдөр нэрээр Монголын нэг өдрийг сүйрүүлж байгаагаа мэддэггүй малнууд байх юм. Энэ өдөр бүтээн байгуулалт зогсож, иргэд хохирч байгааг тооцдог хүн алга уу

66.181.189.67Зочин   • 5 сарын 19. 10 цаг 21 минут

Архи зардаггvй едер, машингvй едрийг давхар зохион байгуулах!!!

139.5.217.152Zochin   • 5 сарын 19. 9 цаг 46 минут

Хамаг оролго хаагаад ажилгүй муусайн төрөөс хахууль авагчид .ажилгүй луйварчидад хэрнгтэй бх боливол таарна

202.21.108.248санал   • 5 сарын 19. 9 цаг 09 минут

Эдийн засгийг зогсоосон өдөр болдог юм даа. Тооцоог нь гаргаад нийтэлбэл ойлгоно доо

103.212.116.136Зочин   • 5 сарын 18. 22 цаг 48 минут

"Зуны улиралд ажил хийдэг," УИХ-ын гишүүн Билэгт. Ажилаа бод.

66.181.161.82Зочин   • 5 сарын 18. 22 цаг 40 минут

ТИЙМ Л ЮМ БОЛ ХӨДӨӨ ХОНЬ ХАРИУЛ ЮУН ДАВАРСАН ЮМНУУД ВЭ?

202.126.89.104Ddd   • 5 сарын 18. 21 цаг 50 минут

Zuv zuv hotoor duuren buduub guzeegee unjuulsan aahilasan 30 ch hureegui gahainuud. Huuhdinhe alhaag ch guitsehgui. Sard neg uda hiih heregtei. Hu

66.181.188.84Зочин   • 5 сарын 18. 21 цаг 23 минут

Өө хөөрхий. Хөдөө гар. Өдөр бүр машингүй гоё.

150.129.142.163Зочин   • 5 сарын 18. 21 цаг 20 минут

Юу шаагаад бгаан бэ

64.119.23.211Хотын даргад   • 5 сарын 18. 20 цаг 20 минут

ий энэ ч дээ 40,50 мянгатад сүүлийн үед нүүж ирсэн нөхдүүдийн л гаргасан санал байх.Наана чинь толгойт,тахилт,бэлх,гачууртаас ирж оролцох нь юу л бол....бага тойруу,их тойруу орчмын л нөхдүүдийн амин хувиа хичээсэн санал байна.яахав зуны 5,6,7,8 сард бол ч бас яахав.БАГА ТЭНЭГТЭЭРЭЙ Л гэж хэлэе.Бид бас Улаанбаатарын иргэд шүү.

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.