5-р сарын 19
14 цаг 15 минут

“Авто машингүй өдөр”-ийг сард 1 удаа зохион байгуулах саналыг хотын даргад уламжлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Авто машингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Авто машингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Авто машингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Авто машингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах  ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.101Зочин   • 5 сарын 21. 14 цаг 46 минут

Сая 5 - дахь өдөр дугаарын хязгаарлалтанд ороод хагас сайн өдөр автомашингүй өдөр гээд 2 өдрийн ажил алдууллаа одоо ажлаа дийлэхгүй явж байна . Жилдээ 1 байхад л хангалттай .

202.9.45.20Зочин   • 5 сарын 20. 18 цаг 04 минут

Социализмын үед ард түмнээс гарсан санаачлага гээд нэг долигнуур түшмэл ШБОС гаргаж очко авдаг байсныг санагдуулчихлаа. Хэрэв энэ арга хэмжээгээ хэрэгжүүлэх юм бол бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд, үйлчилгээний төвүүдээ хотын төвөөс гаргачихаарай. Ажилгүй хүмүүсийн зугаа цэнгэлийг хангахын тулд бусдын ажлыг тасалдуулахгүй байх хэрэгтэй шүү дээ.

43.242.243.55Зочин   • 5 сарын 20. 11 цаг 40 минут

ЯДАЖ САРДАА НЭГ УДАА ГЭНЭ ЭЭ . АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ МОНГОЛЧУУД .

150.129.143.143Зочин   • 5 сарын 20. 9 цаг 47 минут

Зун намрын улиралд

202.179.30.6зочин   • 5 сарын 20. 9 цаг 20 минут

Битгий хуцаач , тэгвэл машиныхаа татварыг хас новшоо, юм л бол хаана зогсооно гнж байх юм

66.181.165.102Зочин   • 5 сарын 20. 8 цаг 25 минут

Сард 1 удааг дэмжиж байна.

202.9.44.142zochin   • 5 сарын 20. 8 цаг 08 минут

zubshurbul tanig shutie.

64.119.17.22Зочин   • 5 сарын 20. 0 цаг 13 минут

Улиралд нэг удаа .

139.5.216.55ЗОЧИН   • 5 сарын 19. 22 цаг 56 минут

наад энэ тэр гээд байгаа сонгуулийн шоугаа бол наад махны үнээ буулга , гадагш нь гаргадаг махны квотоо багасга ,ХЭДЭН ТЭРБУМААР АВДАГ АВИЛГАЛ ЧИНЬ НААД МАХНЫ КВОТ , машингүй энэ тэр шоугаа больж үз , ХОТООС ГАРААД ХЭДХЭН КМ САЙХАН ТАЛ ХЭЭР , АГААР БАЙНА , ИХ ИНЭЭДЭМТЭЙ ЮМ САНААЧИЛАХ ЮМАА , БӨӨН БӨӨГНӨРЛИЙНХӨӨ ГОЛД ҮР ХҮҮХДЭДТЭЙГЭЭ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ НЭГ АЛИА БАЙГААМДАА , БОЛИО БОЛЬ , ЭХ ОРОН МИНЬ ИХ Л ТОМ ЮМСАН

139.5.216.55ЗОЧИН   • 5 сарын 19. 22 цаг 59 минут

НЭГ ИХ ҮНЭТЭЙ МАХ ИДСЭН , ҮЗЭХ ХАРАХ ЮМ БАЙХГҮЙ АЛГЫН ЧИНЭЭ ГАЗАРТ ЖАРГАЛТАЙ ЮМ ШИГ ДҮР ИСГЭХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ВЭ , БОДОХ АСУУДАЛ ШҮҮ

202.126.89.94Зочин   • 5 сарын 19. 22 цаг 41 минут

Za tenegteerei. Hamag ajil budaa bolgood.

182.160.39.76Зочин   • 5 сарын 19. 21 цаг 45 минут

ЯАСАН ЗАВТАЙ ГУРИЛНУУД ВЭ.ТӨВ ЗАМ ХААЧХААР ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ АЖИЛТАЙ УЛС ЯАХ ЮМ.ЯДАЖ ТӨРӨХ ТӨВ ЭМНЭЛЭГҮҮД БҮГД ТӨВДӨӨ.

66.181.188.138zochin   • 5 сарын 19. 21 цаг 11 минут

za boliochee ingeed tuilshraad bdag yum mashintai hun sard 4 udaa dugaariin hyazgaarlaltdorno tegeed bas mashingui udur nemegdvel ajil amidrald saadtai bolno, zugeet hotoos garch salhil amar zugaal bitgii hotiin tuvd salhilna gej tengteed bai

202.9.43.199Зочин   • 5 сарын 19. 20 цаг 53 минут

долоо хоногт 1удаа архигүй сард 1удаа явган яагаад болохгүй гэж

202.9.43.199Зочин   • 5 сарын 19. 20 цаг 51 минут

зөв шүү явган алхаж сурцгаая манайхаан

202.55.188.39Зочин   • 5 сарын 19. 20 цаг 29 минут

Тэртээ социализмын үед нам төрийн удирдагч нөхөр Цэдэнбал улсаа даруй ЗХУ-н салшгүй нэг хэсэг болгох талаар 3 удаа санал дэвшүүлэхэд зарим иргэд, удирдлагын хүмүүс алга ташин уухайлж байсан гэдэг.

202.179.27.159Зочин   • 5 сарын 19. 22 цаг 05 минут

chi tegeed huja bolohiimuu

202.55.188.39Зочин   • 5 сарын 19. 20 цаг 27 минут

Сонгуулийн өнгө орчихож дээ.

202.126.89.204Зочин   • 5 сарын 19. 20 цаг 12 минут

Хөдөөний хөөсөн мантуунууд зайлаа

202.126.89.204Зочин   • 5 сарын 19. 20 цаг 10 минут

Битгий дэмийр та нар.Хагас бүтэн сайнгүй ажилладаг хүмүүст бөөн садаа.Яах гэж хотод амьдарч байгаа юм нутагтаа очоо малнуудаа.хөдөө машин багатай

150.129.143.215Зочин   • 5 сарын 19. 17 цаг 25 минут

Нийтийг хамарсан үйл ажиллагаа хотоос зохион байгуулсан бол тухай бүрд нь АРХИгүй өдрийг хамтад нь хийлгэх захирамж гаргах хэрэгтэй. Хөдөлмөрийн хуульд заасан бүх нийтийн амралтын зарим өдрүүдийг үүндээ хамааруулчих хэрэгтэй л байна. Амрахаар архи уудагаа Монголчууд больчихмоор юм

64.119.23.45Зочин   • 5 сарын 19. 17 цаг 00 минут

Хүн бүр юу ч хүсэж мөрөөдөх болно. Автомашингүй бас түгжрэлгүй их хот гэж байдаггүй. Хүсээд байгаа хүмүүс нь хөдөө гарчих нь зүгээр юм уу.

66.181.187.92Зочин   • 5 сарын 19. 16 цаг 08 минут

Gants amraltiin odroor ajil amjuulah geheer zam haalttai baina. Amraltiin odor ch gesen huviin hevshliihen ajilladag shyydee. Arga hemjeegee hotoos zaiduu yavuulj baigaachee. Jaahan amidrald oirhon ajil hiigeechee

103.229.123.211Зочин   • 5 сарын 19. 15 цаг 33 минут

Төрийн байгуулагууд амарчдаг болохоор тоохгүй юм.Хагас сайнд ажилдаг хүмүүсд түгжрэл хэцүү байнаа

103.229.123.211Зочин   • 5 сарын 19. 15 цаг 29 минут

Зам хаачхаар машины түгжрэл ихсээд хагас бүтэн сайн ялгаагүй ажилаа хийдэг хувийн хэвшлийнхэн хэцүү байгаа.

203.91.118.180иргэн   • 5 сарын 19. 15 цаг 26 минут

Гол нь саяны энэ өдөр алба хаагчдын цалин, хоол, гүйлтийн төсөв гээд улс, нийслэлийн төсвөөс хэдэн зуун сая төгрөг салхинд хийссэн бэ.

122.201.21.70зочин   • 5 сарын 20. 9 цаг 27 минут

маш зав санал бна эсэргүүцээд байгаа хүмүүс хөдөө очиж малаа маллаж мхаа идэцгээ явган явах биеэнд сайн.

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав3 цаг 13 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш3 цаг 18 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна3 цаг 23 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа3 цаг 28 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang3 цаг 33 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ3 цаг 38 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 43 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 48 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ3 цаг 53 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг3 цаг 58 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав4 цаг 3 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид4 цаг 8 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ4 цаг 13 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас4 цаг 18 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио4 цаг 23 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна4 цаг 28 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна4 цаг 33 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ4 цаг 38 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 43 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 48 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна4 цаг 53 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна4 цаг 58 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв4 цаг 58 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань5 цаг 3 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй5 цаг 8 минутын өмнөЗаавал үзэх 7 газар5 цаг 13 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ5 цаг 18 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй5 цаг 23 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна5 цаг 28 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно5 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.