2019 оны 5-р сарын 19
18 цаг 50 минут

Байкал опен: О.Бурмаа их спортдоо эргэн ирээд хоёрдахь түрүүгээ хүртлээ

Чөлөөт бөхийн “Байгаль Опен” ОУТ-ий гуравдахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан болж өндөрлөлөө.

Өнөөдөр “Байгаль Опен-2019” тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд монголын гурван бүсгүй медаль хүртэж шагналын тавцанд зогсов. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа алт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбатын Ариунжаргал мөнгө, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан хүрэл медаль хүртлээ. Энэ жингийн нөгөө хүрлийг ОХУ-ын Элмира Халаева хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд спортын мастер Н.Загардуламыг 8:3-аар ялсан юм.
ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 2016 оны Азийн аварга, гавьяат тамирчин О.Бурмаа үр зулай үнэрлээд хоёр дахь тэмцээндээ (сарын өмнө “Монголиа Опен”-д аваргалсан) түрүүлж байна. Ийнхүү Улаан-Үдийн дэвжээнд манай эмэгтэй бөхчүүд зургаан жингээс тавд нь түрүүллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д МУГТ О.Бурмаа алтан медалийн эзэн болжээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа алтан медаль хүртсэн байна. түрүүлэв. Энэ жинд хүрэл медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Б.Болор-Эрдэнэ ОХУ-ын Екатерина Исаковад 2:6-аар, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин Б.Хулан ОХУ-ын Малышевад 3:4-өөр тус тус ялагдлаа.

62 кг-ын жинд “Хонгор нутаг” дэвжээнийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн алт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Д.Түмэнхүслэн нар хүрэл медаль хүртэв.

76 кг-ын жинд МУГТ О.Бурмаа алт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал мөнгө, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан хүрэл медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга нар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 
эрэгтэйчүүдийн 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн болзол хангажээ. ,

Эх сурвалж: МЧБХ

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.85.140.24Зочин   • 5 сарын 26. 18 цаг 22 минут

Bidnii.MGL.

80.82.231.152Lubsan-nyandag   • 5 сарын 25. 18 цаг 45 минут

Manai emegteichyyd ene hynd barildaand bainga hicheej sain barilddagt ynendee baharhahaas eereer bid yaj hyleej abah be?Aldar syytai delhiin garamgai behchyyd bolohiig l hyleej dagan baysaj bas hajyygaar ni demjij mergel hiih yum aa!!ene bol baga ch gesen tedendee tys bolohiin jisee yum,yamar ch tys setgelgyi deer ni hyniig muulaad baigaa hymyys bol eersdeen ydahgyi toniloh aransintai mulguu nehedyyd baina!ted yiliin yriin tangaragaaraa bidnees holdon odoh ni labtai!Mongolchyyd ebtei negdeltei baij l hynd chagiig tyylsaar irsen yum!

66.181.188.160Монгол ялна   • 5 сарын 24. 10 цаг 15 минут

Мэдрэл минь чиний дотор хүн чинь тас хараас гадна царай чинь авах юмгүй дээ.Хумсаа нуусан Баагийг хага савах юмсан

103.9.90.130Зочин   • 5 сарын 20. 9 цаг 11 минут

ene choovdoriin baij bgaagee.arai tsarailag yum alguu

66.181.161.111БАТ & БАТ   • 5 сарын 26. 18 цаг 54 минут

МИССИЙН ТЭМЦЭЭН БИШ ШҮҮ ДЭЭ

27.176.159.82Зочин   • 5 сарын 25. 10 цаг 18 минут

Tsaraigaar n yahnuu

31.164.60.87unshigch   • 5 сарын 20. 1 цаг 10 минут

hairtai shyy. tanaar mash ich baharhaj baina. eryyl enh az jargal amjilt Hysen erooe

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 19. 18:10Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 18:00Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ9 сар 19. 17:55“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна9 сар 19. 17:50КДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал9 сар 19. 17:45Жаахан охин дээрэмчнийг талхаар айлгав9 сар 19. 17:40Диснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд9 сар 19. 17:35“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ9 сар 19. 17:30Европын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ9 сар 19. 17:25Таныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ9 сар 19. 17:20“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна9 сар 19. 17:19180 настай гуталчин "Мухашта Мураси"9 сар 19. 17:15БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ9 сар 19. 17:10Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл9 сар 19. 17:05Үл мартагдах уулзалтууд9 сар 19. 17:00"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа9 сар 19. 16:57Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно9 сар 19. 16:55Мөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий9 сар 19. 16:50Гэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд9 сар 19. 16:45Нэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч9 сар 19. 16:40Instagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй9 сар 19. 16:35БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа9 сар 19. 16:30Аваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ9 сар 19. 16:25Узбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна9 сар 19. 16:20Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа9 сар 19. 16:15Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно9 сар 19. 16:10“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ9 сар 19. 16:05Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд9 сар 19. 16:05Тагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ9 сар 19. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.