2019 оны 5-р сарын 20
9 цаг 45 минут

Экспресс автобус өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ

 “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж, өнөөдрөөс үйлчилгээнд гаргаж эхэлжээ. 

Экпсресс 1 чиглэл нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы өгсөн 30 хоногийн хугацаатай албан даалгаврын дагуу нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.

image

Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.

image

Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.

image

 

“Экспресс чиглэлд явж байгаа автобус нь “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа юм байна.

Т.Од

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.8Zochin   • 5 сарын 28. 7 цаг 16 минут

Yarmagiin 118-r surguuliin baruun talaar hoish yavdag zamaar avtobus yavyylaach ee. Hoyor talaasaa hol alslagdsan orshin suugchid yadahdaa boginyn hoyor jijig avtobus yavuulaach. Zamyg ni tavij, buudal zasaad 2-3 jil bolloo!!!

103.14.36.18Зочин   • 5 сарын 24. 10 цаг 22 минут

буудал давхардаж зогсдог автобусаа богино эргэлтэнд оруулах хэрэгтэй. тэгсэн цагт наад автобус чинь бүрэн ачааллаа авч чадна шүү дээ

66.181.165.89Зочин   • 5 сарын 24. 9 цаг 33 минут

буудлаа цєєлмєєр бна

66.181.165.89Зочин   • 5 сарын 24. 9 цаг 32 минут

дэмжиж байна

101.235.52.61Зорчигч   • 5 сарын 22. 20 цаг 53 минут

Өглөөны ачаалалтай үед хэрэгтэй зөв санаа бнаа дэмжиж бна

202.55.191.194Зочин   • 5 сарын 22. 9 цаг 28 минут

автобусны буудалыг цөөлөх хэрэгтэй ядаж ард түмэн жаахан ч гэсэн алхаж байвал эрүүл мэндэд нь хэрэгтэй

203.91.118.180Зочин   • 5 сарын 20. 18 цаг 03 минут

зүүн тийшээ явж болдоггүй юмуу,дандаа баруун тийш чиглэлтэй юи байна.

211.225.224.112Зочин   • 5 сарын 20. 13 цаг 39 минут

1990 ood ond baih daaa nmg jaahan huuhed bhd buuhia gedeg nertei iim avtobus garch bsn ter ued zam ch seluuhen baij odoogiin ene 13 oos 10 horoolol ruu barag 5 min orj baij bilee ,,,

119.40.98.162Зочин   • 5 сарын 20. 13 цаг 12 минут

Автобуснаас өөр машиныг 1-р эгнээгээр явуулахгүй, зөвхөн автобуснууд явдаг, автобус 2 дугаар эгнээгээр явахыг хоригловол хурдан биш үү, автобуснууд 1 шугмаар, түрүүлэх гэсэн асуудалгүйгээх л цувах хэрэгтэй

202.170.71.157Amar   • 5 сарын 20. 12 цаг 33 минут

экспрэсс энэ тэр гэж байхаар шугамыг богино эргэлттэй болгоочээ!!! хаасан Ихнарангаас ямар юмаа хайгаад Баянмонгол, Дүнжингарав гэх мэт тэнээд байдаг юм бэ? Гэх мэт ямар ч хэрэггүй автобуснууд түгжрэл нэмээд, хүмүүсийн цагийг үрээд явж байна. ихнарангаас яваад хамгийн холдоо Драгон хүрээд л буцдаг байвал арай л цөөхөн автобус ашиглагдана, хурд нэмэгдэх гэх мэт зүйлүүд гарна даа.

192.82.65.224aaaaaaaaa   • 5 сарын 20. 12 цаг 27 минут

arai olon buudal bn aa tsooloj bj expres boloh bhaa

43.242.242.178аанаа   • 5 сарын 20. 10 цаг 34 минут

түгжрээтэй зам дээгүүр нисэх юм уу.

103.111.68.3DD   • 5 сарын 20. 10 цаг 04 минут

Нисэх, Яармаг чиглэлд яасан бэ? Хотын түгжээнд ямар юмны экспресс байх вэ дээ хөөрхий. 1-р эгнээний автобусуудыг даваад гарах уу? Илүү мөнгө төлнө биз бас?

203.91.118.180нар   • 5 сарын 27. 3 цаг 37 минут

Шар хад гэж автобус нь явдаггүй эцэс дээрээ очиод ар араасаа эгнээд зогсчихдог 2 номеруудыг олон болгооч

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 19. 18:10Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 18:00Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ9 сар 19. 17:55“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна9 сар 19. 17:50КДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал9 сар 19. 17:45Жаахан охин дээрэмчнийг талхаар айлгав9 сар 19. 17:40Диснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд9 сар 19. 17:35“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ9 сар 19. 17:30Европын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ9 сар 19. 17:25Таныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ9 сар 19. 17:20“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна9 сар 19. 17:19180 настай гуталчин "Мухашта Мураси"9 сар 19. 17:15БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ9 сар 19. 17:10Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл9 сар 19. 17:05Үл мартагдах уулзалтууд9 сар 19. 17:00"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа9 сар 19. 16:57Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно9 сар 19. 16:55Мөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий9 сар 19. 16:50Гэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд9 сар 19. 16:45Нэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч9 сар 19. 16:40Instagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй9 сар 19. 16:35БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа9 сар 19. 16:30Аваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ9 сар 19. 16:25Узбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна9 сар 19. 16:20Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа9 сар 19. 16:15Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно9 сар 19. 16:10“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ9 сар 19. 16:05Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд9 сар 19. 16:05Тагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ9 сар 19. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.