5-р сарын 20
9 цаг 35 минут

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хөнгөлөлттэй зээлээс ч илүүтэй хамгийн тулгамдсан асуудал байдаг.  Тухайн үйлдвэр эрхлэгчийн бараа зарагдаж байж тэр үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнийхээ өнгө загвар, дизайн, сав баглаа боодлыг сайжруулж илүү чанартай, илүү сонголттой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж тэр үр дүнг нь хэрэглэгчид хүртдэг.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах нь эрсдэл багатай боловч нь бага мөнгөөр эргэлт хийдэг жижиг үйлдвэр эрхлэгч нарын хувьд  сард 1 удаа зарагдсан барааны буцаан олголт хийдэг нь мөнгө болон бараа бүтээгдэхүүнээ түгжиж эргэлтийг удаашруулахын зэрэгцээ дунджаар 30 % -ийн шимтгэл  авч байгаа нь үйлдвэрлэгч нараасаа илүү ашгийг сүлжээ дэлгүүрүүдэд өгч байна. 

ЖДҮ эрхлэгч нар өөрсдөө олны хөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж борлуулах нь тухайн үйлдвэр эрхлэгч нар хэрэглэгчидтэй шууд харилцаж хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг цаашдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтдээ тусгах давуу талтай боловч томоохон худалдааны төвүүдэд лангуу олдох боломж хомс мөн нэр төрөл, тоо хэмжээ цөөхнөөр үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэгч нарын хувьд лангууны түрээс өндөр төлж, худалдагч ажиллуулна гэдэг бас л хүндхэн асуудал.

Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олны хөл дагуух томоохон худалдааны төвүүдийн 1 мкв талбайн түрээс дунджаар 80.000 - 100.000 төгрөгийн хооронд байна. Энэ үнээр 10 мкв талбай түрээслэхэд сард түрээсийн зардалд 1 сая төгрөг, мөн 1 сарын түрээсийн төлбөрийг барьцаанд, худалдагчийн цалин 500.000 төгрөг, дээр нь ашиглалтын зардал болон тохижилтын зардал нэмэгдэхээр жижиг үйлдвэр эрхлэгч нарын хувьд энэ нь тухайн үйлдвэрлэгчийн ашгаас давсан зардал болдог. Тиймээс үйлдвэрлэгч нарын хувьд богино хугацаанд зарагдсан барааны буцаан олголтоо хийдэг мөн шимтгэл бага авдаг борлуулалтын суваг хамгийн ихээр шаардагдаж байна.

Эрс тэс уур амьсгалтай, өрсдийн хүнс болон ахуйн онцлогтой монгол оронд  амьдарч буй монгол хүн таньд монгол орны наран дор, монголын газар шороо, хөрсөнд бойжсон хүнс таны эрүүл мэндийг хамгаалж, монгол  гоо сайхны хэрэгсэл таны арьсанд хамгийн сайн тохирч, монгол үйлдвэрлэгчийн онцлогоо мэдэрч урласан хувцас таныг хүйтэнд дааруулахгүй, халуунд халууцуулахгүй хамгийн тохиромжтой хувцас байх болно.

Иймд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ Монгол бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвших нь...

1-рт  өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах

2-рт үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих

3-рт мөнгөний урсгалаа дотооддоо авч үлдэх зэрэг олон давуу талтай.

Иймд нийт Монголчуудаа Монгол хүн таньд зориулж үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж байна.

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой3 цаг 15 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав3 цаг 17 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ3 цаг 22 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино3 цаг 27 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цаг 32 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 37 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 42 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 47 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 52 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 57 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ4 цаг 2 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ4 цаг 7 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ4 цаг 12 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ4 цаг 17 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг4 цаг 22 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 27 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цаг 32 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 37 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 42 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 47 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 52 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 57 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ5 цаг 2 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд5 цаг 7 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ5 цаг 12 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ5 цаг 17 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав5 цаг 22 минутын өмнөБаавгай буусан намар5 цаг 27 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цаг 32 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.