2019 оны 5-р сарын 20
12 цаг 30 минут

Иргэд худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж болно

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. 

Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажлууд хийгдсэн билээ.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа мөн иргэд аж ахуй нэгжүүд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих болон үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх боломжтой аж.

Тодруулбал, эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулжээ. Ингэснээр гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан үзэгдэл арилах аж. 

Энэ програм нь өөрөө их хялбар, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан учраас иргэд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн  шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой.

Харин цахим систем ашиглах боломжгүй иргэд үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргах юм.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.134уурхайчин   • 5 сарын 20. 13 цаг 23 минут

энэ тийм амар эд бишээ, за даа бараг л чадахгүй болов уу , тэр нэг хэдхэн гүний худгын компаниуд нь алхах гишгэх газаргүй, тэдний хойноос хэдэн байцаагч нар нь ТОМ АН хийж байгаа юм шиг ханддаг, зөвхөн сая саяаар торгохоо боддог, зарим нь үүдээ барьцгааж байгаа нь олон болсон. Харин хотын төвд том нүх ухаад гарсан усыг нь Туул руу урсгаад том том хороолол барихд хуультай ч юм шиг үгүй ч юм шиг. Энд тэнд уурхайнууд гүний усаар алт зэс угаагаад болдог ийм гажууд системийг арилгаа

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.