2019 оны 5-р сарын 20
14 цаг 44 минут

Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт ажилласан бол өнөөдөр (2019.05.20) тэрбээр Үндэсний аудитын газарт ажиллав.

2003 оноос хойш Үндэсний аудитын газарт очиж ажилласан хоёр дахь (эхнийх нь УИХ-ын дарга С.Төмөр-Очир) УИХ-ын дарга болж байгаад аудиторууд талархалтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд ажиллалаа.

Төрийн аудитын байгууллага нь 98 жилийн түүхтэй бөгөөд 1922 онд Засгийн газрын Хянан байцаах хэлтэс нэртэй байгуулагдсанаас хойш 13 удаа бүтэц чиг үүргийн өөрчлөлт оржээ. 2003 онд Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар тус байгууллага эрх зүйн шинэ тогтолцоонд шилжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилсон бөгөөд тэрбээр 2003 оноос хойш томилогдсон тав дахь Ерөнхий аудитор болсон байна.

Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар аж. Нэг аймагт 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд танилцуулав.

2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97-г хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг гэнэ. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган илүү цаг ажилладаг аж. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаараа 18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Үндэсний аудитын байгууллагын хийсэн тайланг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлдэг болж, 2018 онд 6 тайланг хэлэлцүүлсэн нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн хараат бус байдлыг бусад улс орны жишгээр Үндсэн хуулиараа баталгаажуулах шаардлага байгааг ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэлж байна. Мөн Компанийн тухай, Төрийн аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад давхардал, зөрчил байгааг нэг мөр болгох, төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж, бэлтгэх тал дээр УИХ-аас анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байлаа. Тодруулбал, хуучин тогтолцооны үед мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан нягтлан бодогч нарыг шилж, шигшиж авдаг байсан бол одоо залуучууд голдуу ажиллаж байна. Нэг талаар давуу талтай ч нөгөө талаар төрийн болон аудитын ажлын дадлага туршлага дутмаг байдаг гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон гэдэг нь тодорхой байна. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Авлигын хэрэг ч багасна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар чансаа, үр ашиг ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтэй мэдэж байгаа.  Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий.

Дээр үед Ардын Хянан Шалгах Хорооны шалгалт чанартай, үр дүн сайтай байсан. Арга хэмжээ тооцогддог байсан. Өнөөдөр та бүхний танилцуулгад 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүллээ гэж байгаа ч түүнийг төлүүлсэн, арга хэмжээ авсан зүйл сонсогдсонгүй. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье” гээд УИХ-ын зүгээс Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэг  чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.120зочин   • 5 сарын 24. 8 цаг 24 минут

хулгайч нараа эрхлүүлээд байхад хулгай намжихгүй улам гаараад байна хулгайн мөнгө нь томроод бүүр их наяд болчихлоо хэд болхоор нь тооцоо хийхгээд байгаа юм бэ ? авилга бас хүчээ авч байна хясан боогдуулж байгаад авилга авдаг нь хэвээрээ МХяналтын газар бүүр мэрэгжлийн болсон шүү та нар бол жижигхээн амьтад болсоон

103.212.116.75зочин   • 5 сарын 21. 10 цаг 53 минут

Монголд 1990 оноос хойш хэний ч толгойг авилгал, хулгайн хэргээр толгойг нь авсангүй шүү дээ. Авилгалч, хулайч нарын толгойг аваагүй цагт авилгал, хулгай хэзээ ч зогсохгүй, харин цэцэглэн хөгжинө гэдгийг Монголын усан тэнэг удирдагчид мэдэхгүй юм даа. Хөөрхий, бас тэгээд аудит, маудит гэж хуцана шүү. Хэн нэгэн хуцахаар айдаг авилгалч, хулгайч гэж байдаггүй юм шүү дээ. Авилгалч, хулгайч нар хэн нэгний толгойг авахаар л айдаг юм. Мэдэж авагтун, усан тэнэг удирдагчдаа....

103.212.116.75зочин   • 5 сарын 21. 10 цаг 46 минут

Гэнэн Занданшатараа, төр авилгагчдын, хулгайчдын толгойг нь илэхгүй, харин бусад орнууд шиг толгойг нь Сүхбаатрын талбай дээр авбал авилгал, хулгай зогсоно гэдгийг мэдэхгүй юмаа.Хэ, Хэ.

202.9.42.2Зочин   • 5 сарын 21. 8 цаг 21 минут

Ард түмэн илрүүлээд өгөхөд хариуцлага тооцдог билүү та нар...

202.9.42.188Зочин   • 5 сарын 21. 8 цаг 17 минут

Сургууль цэцэрлэг дээр л дээрэлхээд байхаас том хүмүүсээ сайн шалгадаг юмуу.

139.5.217.19Зочин   • 5 сарын 20. 20 цаг 40 минут

tegeed shalgaad orood ireheer ni ta nar toodog yum uu? odoo end tend ochij bult bult shaadagaa hezee bolih ve

202.179.24.165Зочин   • 5 сарын 20. 19 цаг 47 минут

ярих яахав..оюу толгойд очиод шалгаад үнэн худлыг мэдээд ѳгѳѳч ...чадхуу

202.9.43.76Зочин   • 5 сарын 20. 18 цаг 24 минут

sain ajillah heregtei bna.Odoogoor ene baiguullaga mash muu ajillaj bna. Baiguullaga bvhend udur bvr abilgal hulgain gemt hereg vildegdej bna. Baiguullaga bvriin udirdlaguud tusbiin hurungiig yamarch hynaltgvi zartsuulj bna ene ni uls ornii hugjilt mash ih hohirol uchruulj bgaa tegeheer sar bvr baiguullaga bvriin hurungu mungu zartsuulaltand hynalt tabich ajillaachee...

203.91.115.40Зочин   • 5 сарын 20. 17 цаг 01 минут

Албан ажлынхаа өрөөнд авлига авч байгаад баригдаж шоронд суусан Ганболд гэж нөхөр тамгын газрын даргаар ажилладаг. Аудитын байгууллагад ийм хүнийг байлгаж болохгүй ээ. Төрийн албаны хуулиар ч хориглосон байдаг.

66.181.169.162Зочин   • 5 сарын 20. 15 цаг 50 минут

Төрийн аудит муу ажилладаг. Татварын алба бас муу ажилладаг Татварынхан өөрсдөө НӨАТ худалддаг гэж яригдах юм Аймшигтай

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ3 цаг 15 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ3 цаг 17 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ3 цаг 21 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ3 цаг 22 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 27 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 32 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 37 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 40 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 42 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 47 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 52 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ3 цаг 57 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 2 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ4 цаг 7 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ4 цаг 12 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен4 цаг 17 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна4 цаг 22 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 27 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 32 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 32 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 37 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 40 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 42 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 47 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 52 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 52 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ4 цаг 57 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт5 цаг 2 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа5 цаг 5 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна5 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.