2019 оны 5-р сарын 21
9 цаг 15 минут

ЖДҮ-гийн эх орон-6:Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд "ЖДҮ" корпорациас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэгдсэн сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна.

ЖДҮ-гийн эх орон-6:Хаан жимс дэлхийг байлдан дагуулна

Эртний Грекийн хаан томоохон тулааны дараа ойн төгөлд морьдоо идээшлүүлж амрааж ахуйд эцэж ядарсан морьд онцгой нэгэн бутнаас идмэгцээ өнгө зүс орон гялалзаж, тамир тэнхээ нь сэргээд иржээ. Үүнийг анзаарсан хаан ид шидтэй энэхүү бутыг HIPPOPHAE RHAMNOIDES буюу “Морийг гялалзуулдаг бут” хэмээн нэрлэсэн гэдэг. Энэ бол домог. Харин түүхийн баримтаар Чингис хаан их цэргээ хөдөлгөн дайн тулаанд бэлтгэхдээ борц, хатаасан чацаргана тэргүүнийг зэхэж, дайчид нь эрч хүчээ эндээс сэлбэж яван гэдэг. Үнэхээр ч чацарган хэмээх энэ гайхалтай жимс хэчнээн ховор гайхамшигтай хүч агуулдаг болохыг монголчууд эртнээс мэдэж, судалж хэрэглэж ирсэн. Тийм ч учраас ХААН жимс хэмээн нэрийддэг. Зөвхөн жимс төдийгүй навч, бут нь ч анагаах чадалтай гэгдэг.

Антиоксидант, витамин, эрдэс, тос, омега, эслэгийг хамгийн их хэмжээгээр агуулсан энэхүү жимсийг эрт үеэс Түвд, Монгол, Хятад, Оросын уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт болон цусны эргэлтийг сайжруулах, ханиад дарах, шархыг эдгээхэд хэрэглэж ирсэн.

Харин монголчууд өнөөдөр чацарганы тосыг гаргаж авч, ходоодны шарх, түлэгдэл гэмтлийг онцгой анагаагч болохыг нь батлан харуулж байна. Монголын чацарганы тос онцгой анхаарах чадвартай болохыг дэлхий нийт ч ч анхаарч эхэлж байна. Үүнээс гадна энэ жимс хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй болохоор өнөөдөр гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орох үнэт эрдэнэ болоод байгаа. Ийм л гайхамшигтай жимс Монголын баялаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Бид чацаргана жимсээ боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн тавцанд гаргаж чадвал дэлхийг байлдан дагуулж чадна, магадгүй өнөөдрийн Эрдэнэтийн олж буй ашгаас ч илүү ихийг олох боломжтой” хэмээн чацаргана тарих уриалгыг гаргаж байсан юм.

Харин одоо Монголчууд бас ч гэж нэг шат ахиад байна. Бүр зөвхөн Монгол эрдэмтдийн 20 жилийн судалгааны үр дүнд бүтээсэн чацаргын охь хэмээх шинэ бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж байна. Дэлхийд ховорхон эрс тэрс  цаг ууртай. Өвөлдөө -40 хүйтэрч, зундаа +30 хэм халдаг нутагт зохицон ургадаг Монгол чацаргана өөр аль ч улсынхтай харьцуулшгүй найрлагатай гэдгийг таниулан сурталч байна.

Увсын сарьдаг хөх уулс, жавар тачигнасан бүсэд ургасан зэрлэг жимс хийгээд олон зуун жил газар тариалан эрхэлж байгаа бусад улсуудтай харьцуулахад харьцангуй эрүүл эко хөрстэй Монголын чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийд сурталчлах эхний алхмуудыг хийж байна. Эхнээсээ ч манай чацарганы бүтээгдэхүүнүүд өмнөд хөрш БНХАУ, Өмнөд Солонгос Японд худалдаалж, гадаадынхны анхаарлыг татаж эхлээд байна. Гайхалтай байгаа биз?

Зөвхөн чацарганаар дагнан бүтээгдэхүүн эрхэлдэг компаниуд толгой дараалан өсч өндийж байна. Монголчууд бид чацарганаараа дархлаа сайжруулах охь, анагаах чадалтай тос, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийж эхэлж байна. Цаашилбал, Өмнөд Солонгос зэрэг улсууд Монголын чацарганыг авч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал тавьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ манай баялаг, бидний орлого, экспортын яалт ч үгүй содон бүтээгдэхүүн мөн байгаа биз?

Тэгэхээр Монгол чацарганаа дэлхийд гаргацгаая. Монголын үндэсний бүтээгдэхүүнээ дэмжээрэй.

Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.