5-р сарын 29
11 цаг 30 минут

Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн шоунд ирсэн хүүхдүүдэд маникюрын үйлчилгээ үзүүлнэ

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Ингээд тус шоуны талаар “Mongoloo Kids”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. 

-Энэ сарын 30-нд болох шоуныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай брэндийн зүгээс анхны албан ёсны хүүхдийн загварын шоугаа зохион байгуулах гэж байна. Шоунд  “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авъяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтсан байгаа. Шоугаараа орчин үеийн хүүхэд залуучуудад үндэснийхээ өв соёлыг хувцас загвараар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нь өргөн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж байна. 

-Шоу нийт хэдэн цаг үргэлжлэх вэ. Мөн тасалбарын үнэ ханшийн тухайд мэдээлэл өгөхгүй юу? 

-Шоу нийт 4 цаг үргэлжлэнэ. Тасалбарын үнэ 125,000 төгрөг. 1 том хүн, 1 хүүхэд /хүүхэд бүр бэлэгтэй/. Тасалбарыг Зайсан стар дэлгүүрийн 3 давхарт борлуулж байна. Холбогдох утас: 95014445 94740533

-Аливаа шоу, уралдаан тэмцээнийг зохион байгуулахад дэмжигч байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн шоунд нийт хэчнээн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцож байна вэ?

-Falmingo center, Сreative bamboo, Шагайчин Брэнд, Сlown bro llc, Khuree entertainment, Хас гоёл, Бяцхан мисс төв, Zaisan Star shopping center, Mongal film зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тухайлбал, шоуны үеэр Falmingo center-ийн хамт олон шоунд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад маникюрын үйлчилгээ үзүүлнэ. Мөн Сreative bamboo тѳвийн урлан маань хүүхдүүддээ зориулан Slime болон модоор бүтээл хийхийг заана. Шагайчин брэнд Монголдоо үйлдвэрлэсэн шагайгаар хүүхдүүдэд хэрхэн тоглох ач холбогдлыг заах юм. Бас шоунд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Сlown bro llc-ийн хамт олон хүүхдүүдэд зориулан амттанаар үйлчилж, гайхалтай бүтээлүүдээ танилцуулахаар төлөвлөсөн.

-Танай дэлгүүр нээгдээд 3 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хэр их амжилт гаргав? 

-Дэлгүүрээ анх 2016 оны зургадугаар сард нээж байсан. Бэлэн хувцас зарна дээр нь захиалга бас авдаг болохоор хүмүүс их дуртай байдаг. Хүүхдийн хувцас гутлаар  дагнасан гэдэг утгаар нь хүмүүс нэг дороос олон зүйлийг авах боломжтой. Сонголт сайтай гээд үйлчлүүлэгчид ам сайтай байгаа.

-Танай бүтээгдэхүүнийг хараад байхад Монгол хэв маягтай хэр нь өдөр тутам өмсөж болох европжуу харагдаж байна. Танай онцлог юу вэ?

-Манайх нэгт загвараараа бусдаас онцгой гэж боддог. Монгол загвартай хэр нь өдөр тутам өмсөх боломжтой. Хүмүүсийн хүсэж байгаа загвар гадуур тэр бүр байдаггүй. Захиалгаар хийлгэхээр нэгнийхээ хийлгэсэн загварыг авч очоод л хийлгэдэг. Харин манайх өөрийн гэсэн нэрийн загвартай, түүний материалыг нь өөрчлөөд хүмүүс сонгох боломжийг олгодог.

Дээр нь хүүхдийн хувцас учраас хамгийн чанартай, биед эвтэйхэн өвөрмөц материалыг сонгох нь хэрэглээ талаасаа хамгийн зөв сонголт болдог. Хүүхдэд багаас нь монгол хувцас өмсөж сургах талаас нь бодож загвараа гаргадаг. Давуу тал нь европ хувцас өдөр тутамд илүү тохиромжтой. Харин Монгол үндэсний хувцас өдөр тутамд өмсөхөд нүсэр талдаа. Гэсэн хэдий ч маш баялаг санаа ихтэй. Энэ хоёрыг нийлүүлээд өдөр тутам өмсөх боломжтой үндэсний хэв шинж агуулсан хувцасыг хүүхдүүд багаасаа өмсөж байх юм бол наад захын шилбэ товч гэж юу юм гэдгийг мэддэг болно. Үүнээсээ эхлээд олон зүйлийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй болно. Хүүхдүүд ч үндэсний хэв шинжтэй хувцас өмсөх их дуртай байдаг. Манай том  таван настай. Одоо шилбэ товч мэддэг болоод бүр энийг энэтэй өмсүүл гээд зохицуулаад байдаг болчихсон. Багаасаа үндэсний хувцас хэрэглэлээ өмсөөд сурчихвал өөрийн гэсэн итгэл үнэмшил, эх орноо гэх сэтгэлтэй болоход нэмэртэй гэж би боддог юм.

-Энэ хугацаанд гаргасан амжилтаасаа дурдвал? 

-Үүнээс хойш олон хэрэглэгчидтэй болж, Хүүхдийн үндэсний хувцасны наадмаас Шилдэг брэнд гранпри шагнал хүртсэн. Мөн хүүхдийн баяраар жижиг загварын шоу хийсэн. Одоо өөрсдийнхөө анхны бие даасан шоуг хийх гэж байна. 

Цаашдаа Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх гээд олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Мөн манай брэнд нь өөрийн гэсэн өнгө төрхтэй нэрийн дэлгүүрээ үргэлж нээлттэй ажиллуулж байгаагаа дуулгамаар байна. 

Ингээд энэ сарын 30-нд болох шоугаар уулзацгаая. 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.216Зочин   • 2019, 5 сарын 30. 1 цаг 37 минут

ENE MANIKU PEDIKUREER CHINI NUGUU ALDARTAI B.C VIRUS CHINI HALDDAG GESEN SHUU

64.119.27.142Зочин   • 2019, 5 сарын 29. 17 цаг 41 минут

Tasalbariig yadarsan hymyys orj bolohgyigeer ynelsen yumuu yzeh grheer avch chadgyi yum bn ta nar hangaluun amdraltai bj bolnoo hyyhdyydiig yalgavarlaj bgaan bna

202.180.220.186 Хүүхдэд   • 2019, 5 сарын 29. 17 цаг 23 минут

Хүүхдэд хүүхний юм дэмий байхоо. хүүхдийг хүүхдээр нь байлгах хэрэгтэй. юун маникур мөнгө олох гээд байж яадах юм аа тэнэгүүд. ийм элэгийн юм өмсөөд хүүхэд дураараа байж чадах уу.

46.193.0.25HOG   • 2019, 5 сарын 29. 15 цаг 32 минут

Zugeer l hog, ooroo ch hogiin tsugluulga omschihoj

46.193.0.25HUuhded shal hereggui   • 2019, 5 сарын 29. 15 цаг 31 минут

Manicure hend heregtei ym bee?

202.55.191.194зочин   • 2019, 5 сарын 29. 15 цаг 30 минут

хүүхдийн хумс хуруу янзлахдаа эрүүл ахуй халдвар хамгаалал арьсны бүрэн бүтэн байдалыг хангах ёстой гэдгийг хэлье.

203.91.114.244Зочин   • 2019, 5 сарын 29. 14 цаг 20 минут

ТОМ ХҮН ШИГ загвартай юмаа. хүүхэд хүүхдээрээ л байвал зүгээр

202.126.89.142Зочин   • 2019, 5 сарын 29. 13 цаг 14 минут

Очих нь очоод очихгүй нь больчооч ооон юм бичээд солиороод байхн

124.158.109.232ЗОЧИН   • 2019, 5 сарын 29. 12 цаг 25 минут

ТАСАЛБАР АРАЙ ҮНЭТЭЙ ЮУ,......................................

202.179.27.97Зочин   • 2019, 5 сарын 25. 20 цаг 14 минут

yaasan huvtsas oldohgui baina uu

66.181.185.115Зочин   • 2019, 5 сарын 25. 14 цаг 39 минут

Хогийн ч гэх шиг нэг муу мал юугаа бичээд байгаан Үндэсний хувцасаа өмсөхөд хогийн болдог айн Харин ч оюун ухааныг нь монголоороо дүүргэж бахархуулж байна Хүүхдийн хөөрхөн зургийн доор муу юм бичиж суугаа хүнэнцэрүүд хогийн ургамал чигээрээ л амьдрана Дэлхий даяар л хүүхдийн шоу хаа сайгүй болж л байдаг Хог **** гэж бодож байгаа хүний хогнууд харах нүд мэдрэх мэдрэмж нь дутуу болохоор яаж ойлгохов Муухай энерги цацасан муу өөдгүй бодолтнууд төрлөө олдоггүй төөрсөн гасалсан тэнэмэл сүнс лугаа адил гэж дэмий ч нэг их хүмүүс хэлдэггүй л юм байна.

202.55.188.37Зочин   • 2019, 5 сарын 25. 12 цаг 05 минут

Хүүхдийн сонирхол дээр ажилладаг муу л бна даа

192.82.64.218Зочин   • 2019, 5 сарын 22. 8 цаг 45 минут

Ийм хогийн юм хийхээ болчих л доо Оюун ухаан уураг тархи хөгжөөгүй балчируудыг багаас нь өнгө, мөнгөний үзэлтэй болгож бусдыг дугаарлаж зэрэглэдэг зэрэмдэг сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлж байна шүү дээ. Хүүхдийн хүүхэд насыг хайрла, хүүхдийг хүүхдээр нь байлга л даа. Ямар хөгийн **** нь ийм зүйл бодож олдог байнаа. Хүүхдээс хүүхэд насыг нь хулгайлж хүн байхын учир утгыг алдуулж байна. Энэ хогийн новшийн зүйлээ болиорой

103.229.120.193Зочин   • 2019, 5 сарын 21. 16 цаг 56 минут

Dendvv vnetei tasalbar bna yaj amidraad bna arai hvvhdin ner bariha bolimoor wna shunaltai amitad

66.181.161.41Зочин   • 2019, 5 сарын 21. 16 цаг 04 минут

Их хөөрхөн үндэсний хэв маягтай гоё чамин хувцаснууд байнлээ.Бид гэр бүлээрээ үзнэ.Хөөрхөн хүүхдүүдийг харья байз хүүхдүүд ч бүгд хөөрхөн дөө

202.126.89.241Зочин   • 2019, 5 сарын 21. 15 цаг 18 минут

Хүүхдийн хувцас гэхэд хэт өндөр үнэтэй чанар муу хямд материалаар хийдэг оедол муу мөнгөний хойноос хөөцөлдсөн онцгүй өөрсдөө хараад оеод өмсөөрөй үсрээд 50-60д гое оеод өмсүүлнэ шүү

202.126.89.234Зочин   • 2019, 5 сарын 21. 11 цаг 52 минут

КАЙДС ИЙН ХУВЦАСНУУД АЙМААР ҮНЭТЭЙ...ЧАНАР МУУ

202.126.89.234Зочин   • 2019, 5 сарын 21. 11 цаг 49 минут

ЮУ НЬ ХӨӨРХӨН БГАА ЮМ...ХҮҮХЭД ӨӨРӨӨ ХӨӨРХӨН ЗАГВАРЛАГ БДГ БИЗ ДЭ...ЭДНИЙ ХУВЦАС ДЭНДҮҮ ҮНЭТЭЙ

89.004.452.032Зочин   • 2019, 5 сарын 21. 11 цаг 39 минут

охинтойгоо ижилхэн дээл авч өмссөн бас л загварлаг чамин тансаг л юм билээ

58.017.520.890Зочин   • 2019, 5 сарын 21. 11 цаг 38 минут

жаахан үнэтэйг эс тооцвол эдний юмнууд их таалагддаг

452.28.527.280Зочин   • 2019, 5 сарын 21. 11 цаг 38 минут

Монголоо кидс гоё шүүү амжилт

202.21.113.238ariuna   • 2019, 5 сарын 21. 11 цаг 37 минут

ямар хөөрхийн бээ. эдний хувцаснууд их таалагдаад бдаг юм очиж сонирхонооо

66.181.161.41Зочин   • 2019, 5 сарын 21. 10 цаг 38 минут

Ямар гоё хувцаснууд вээ

Шинэ мэдээ

Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 18:00Аялалд авч явахад тохиромжтой таван хоол1 сар 17. 17:55“Оддын дайн” киноны шинэ ангийн орлого нэг тэрбум ам.долларыг давлаа1 сар 17. 17:50БНХАУ: "Цагаан сар"-аар салют буудуулахыг хориглов1 сар 17. 17:45Дэлхийн эдийн засгийн форум:Ойрын 10 жилийн дэлхийн таван том эрсдэл бүгд байгаль орчинтой холбоотой1 сар 17. 17:40Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 17:36Палладий металлын үнэ анх удаа 2.3 мянган ам.доллар давжээ1 сар 17. 17:35Хилс хэргээр 30 жил хоригдсон хүн суллагджээ1 сар 17. 17:30Англи хэлний дуудлага сайжруулах ҮНЭГҮЙ 3 аппликэйшн1 сар 17. 17:25ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ1 сар 17. 17:20ФОТО: “Берлиний Загварын долоо хоног”-ийн шилдэг загварууд1 сар 17. 17:20Орон гэргүй залуу хог ачилтынханаас болж бэртжээ1 сар 17. 17:15NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (20-01-16)1 сар 17. 17:10Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНЭТЭЙ1 сар 17. 17:05Нас барсан оюутны хандивын мөнгийг нуусан гэж үзжээ1 сар 17. 17:00Кончита Вурст стилээ эрс өөрчилжээ1 сар 17. 16:55Хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохыг хүсжээ1 сар 17. 16:50"Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна1 сар 17. 16:45Бага насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй1 сар 17. 16:40Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ1 сар 17. 16:35Хоакин Феникс: ОНЦГОЙ, ӨӨРИЙН ЖОКЕРЫГ гаргахыг хүссэн1 сар 17. 16:30Улаангомынхон эрдэсжилт ихтэй, хатуу төлөвтэй ус хэрэглэж байна1 сар 17. 16:25Хуурамч мэдээллийг хориглох олон улсын хуулиуд1 сар 17. 16:20Хятадын төрөлтийн хувь 1949 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүрчээ1 сар 17. 16:15Дэлхийн дээрх хамгийн том алмазыг “Louis Vuitton” худалдаж авлаа1 сар 17. 16:10СУМО ТОЙМ: Аваргуудгүй башё үргэлжилсээр1 сар 17. 16:05Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин хэн бэ1 сар 17. 16:00Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 17. 15:55Кремлийн сүлд модоор Ялалтын баярын бэлэг дурсгалыг хийнэ1 сар 17. 15:50Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг хэрхэн тарсныг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ1 сар 17. 15:26
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.