5-р сарын 24
13 цаг 55 минут

Болсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов

Тэр ангид Шотландаас ирсэн нэг залуу,Африкаас ирсэн Уганда залуу хоёр Втетнам, хоёр Япон, Нэг АНУ-гаас ирсэн залуу тэгэээд хоёр Монгол сурдаг байлаа. Тэр дээд сургуулийн хэлний бэлтгэлд ганц хөгжил муутай улс нь Монгол гэсэн ойлголт ангид ноёлж ямар нэгэн хөгжил, техник технилогийн тухай яриа гарангуут л багш өнөөх хоёр Монголд ангийн хүүхдүүдийн ярилцаж байгаа сэдэвийн тухай ярьж тайлбарлаж ойлгуулах гэж хичээнэ. Харилцан ярианы хичээл орж байв.
Жэний гэртээ угаалын машин худалдаж авах гээд дэлгүүр орлоо. 
- Худалдагч: Танд хэдэн кг-ын угаалгын машин хэрэгтэй вэ? Хагас уу бүтэн автомат угаалын машин уу?
- Жэни: Надад бүрэн автомат хамгийн том угаалгын машин хэрэгтэй байна. Ямар брэндийнх байна?
гэх мэт харилцан яриа болж байв. Хоёр хоёроороо худалдагч, Жэни хоёр болж гадаадаар ярилцах ёстой. Яг хоёр Монголын ээлж болоход багш:
- Уучлаарай та хоёр угаалын машин гэж мэдэх үү? Ягаав ийм гээд гар утаснаасаа зураг харуулав. Дотор нь хувцасаа хийгээд кноп дарж угаана гээд л.. Хоёр Монгол чимээгүй л толгой дохино.
Маргааш нь мөн л харилцан ярианы хичээл ороход өнөөх Жэни гэгч хүүхэн дэлгүүрээс видео камер худалдаж авах гэж байна. 
- Худалдагч: Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. Та ямар камер сонирхож байна?
- Жэни: Надад багтаамж сайтай Full HD камер хэрэгтэй байна.... Багш гэнэт санаа зовсон янзтай хоёр Монголруу хараад камер гэж мэдэх үү? Ингэж барьж байгаад бичлэг хийдэг гэх мэтчилэн дохиж үзүүлэв. Хоёр Монгол тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчихэв нэг тэсэлгүй ам нээх гэхэл өнөөх нь: гараараа амыг нь таглаж чимээгүй л инээж толгой дохилоо.

Тэгсэн амаа таглуулсан Монгол нь чимээгүй бухимдаж суусаар хичээл дундуур гарч одлоо. Үлдсэн Монгол нь яг хичээл дуусахын алдад босоод: - Уучлаарай ангийнхаан. Маргааш би та нарыг хоолонд урьж байна. Хичээл тараад орой 19:00 цагт далай эргийн "Том Далай" хоолны газар уулзъяа гэж хэлэв. Би та нарыг даана. Бүгдээрээ ирээрэй. Багшаа та ч гэсэн намайг хүндлээд ирээрэй. Би хүлээж байх болно. Хичээлсээ хөлсний байрандаа очиход өнөөх найз нь согтуу гэртээ унтаж байлаа. Түүнд юу ч тайлбарлаад нэмэргүй болхоор шууд л хувцасаа сольж хоол хийж идсэн болоод шөнжингөө компьютерийн ард суулаа. Хүсэн хүлээсэн маргааш болж хичээл ч тарж болзоот цагтаа "Том далай" хоолны газар нэг Монгол нь очиж хүлээнэ. Өнөөх Монгол нь мөн л тэнд байх Монголчуудтай баранд суухаар явсан юм. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ цувсаар АНУ-аас ирсэн залуугаас бусад нь бүгд ирлээ. Бүгд баярлаж Сүши захиалж, мөн загасны цуутай мах шарж идлээ. Бүгд цадаж ганц хоёр шар айраг задалсаны дараа өнөөх Монгол залуу комьютерээ нээдээ. Хоолойгоо засаад тэнд байх ангийнхаа хүүхдүүдрүү зөөврийн компьютерлуугаа анхаарлаа хандуулахыг хүслээ. 


- За би өөрийн эх орны тухай танилцуулая гэж бодож байна. Эхлээд Хүннү гүрнээс ахуулаад өөрийн түүхийг харуулсан зураг үзүүлж байлдан дагуулалт түүхийн талаар ярив. Хятад улсыг хэрхэн эзэлж Юань гүрнийг байгуулсан тухай. Японруу хэрхэн дайрах гэж Хубилайн усан флот далайд бэлдэж байсан тухай... Удалгүй 21-р зууны хөгжлийн талаар ярив. Дэлхийн хоёр том гүрний дунд 2,8сая уулаа хэрнээ хэрхэн Монгол соёлоо авч үлдэж тэмцсэн тухай. Халх голын тэнгэрт дэлхийн хамгийн том агаарын тулалдаан болсон. Японыг нутгаасаа хөөж гаргасан тухай. Бичиг соёлын талар ярив. Монгол залуугийн хоолойд эх орноороо бахархасан мөн ангийнханда бухимдсан өнгө аяс цухалзаж, өөртөө итгэлтэй хүчтэй ярина. Манайд Монел гэж брэнд байдаг. Mongol electron гэсэн үг. Манайд үйлдвэр байхгүй ч гэсэн гадны улсад захиалж өнгөт зурагт, камер, угаалын машин плитек хийдэг. Тэгсэнээ гэнэт ярианыхөө өнгийн өөрчилж хоёр Японруу зааж танай сумо-д одоо хэн ноёлж байгаа билээ? 


Хоёр Япон хүүхэн сандарч бие биерүүгээ харахад Монгол залуу Асашироё Дагвадорж, Хакухо Даваа жаргал гэж хоёр хүчтэн. Гэнэт тэр хоёр Япон хүүхэн гэнэт уулга алдаж Wow we know. Asa is Super star гэж биширсэн янзтай хэлэв. Манайд LV, Dior, Сhanell гээд дэлхийн бүх алдартай брэнд бий. Хип хоп, Поп, Рок урсгал маш их хөгжсөн. Хөөмий, Уртын дуу нь дэлхийг гайхагддаг. Тэгэж ярвал хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг манай уртын дуу хүтэл нээж байсан гээд Хонгорзул МУГЖ-ын зургийг үзүүлэв. NBA-д Баатар нэртэй сагчин хүртэл байдаг. Улаанбаатар хотод нэг сая хүн амьдардаг. 20 давхараас дээш өндөртэй барилга хэд хэд бий. Олон барилга байшин баригдах гэж байгаа. Тун удахгүй манай улс метротой болно. Би Монголын эх дэлгүүрээс энэ Iphone гэдэг утасыг худалдаж авсан. Би өөрөө FREE COLOR нэртэй компьютерийн дэлгүүр ажиллуулж зардаг. Дэлхийд уул уурхайн екпортоороо хоёрт зэсний нөөцөөр нэгт ордог. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр нэгт ордог. Танай улсыг 10 дахин том нийлүүлсэн юм шиг газартай. Хөвсгөл далай гэж далайтай.

Том том жуулчины бааз хөгжсөн. Тэнд хоол идэж байсан ангийн хүүхдүүдээс гадна бусад ширээний хүмүүс чив чимээгүй болж, тэр ч байтугай хоол зөөж байсан зөөгч болон, тек-ний ард зогсож байсан бармен хүртэл ширээгээ арчихаа больж гайхаж харна. Энэ үед тамхи татаж байсан Шотлоанд залуу тамхиа үнсний сав биш андуурч ундааруугаа хийлээ. Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов. Манай ноолуур дэлхийн хамгийн үнэтэй хувцаст зүй ёсоор ордог. Зөвхөн манай GOBI, Goyo гэх мэт брэндийн ноолууран ороолт малгайг авахын тулд хүмүүс алс холоос ирдэг, хүний хөл хүрээгүй Дорнод аймгийн мэнэнгийн их тал гэх мэт онгон байгаль зөндөө гэх мэтчилэн ярилаа. Гэнэт ангийн багш нь сандарч:


- Wow ёстой гайхалтай түүхтэй улс. Миний энэ зүүж байгаа ягаан ороолт.... ӨӨ бурхан минь Goyo гэж байна шдээ. Mongolian cashimer гэж байна. Энэ ороолтыг миний хайртай залуу бүр зорьж очиж Бээжинд байдаг найздаа хэлэхэд өнөөх найз нь Монголруу утасдаж захиж өгсөн гэсэн. Би 2 жил зүүж байна. Үнэхээр гайхалтай зөөлөн ороолт гэж хэлэв. Ам ихэд цангажээ. 30 минут нэг ч зогсолтгүй ярьж заримдаа хашгарч байлаа. Ярьу дуусаад чимээгүйхэн сандалдаа сууж Японы Сакей архинаас нэг хундагийг уухад тэнд байсан бүх хүмүүс нижгэнэтэл алга ташиж Монголын тухай ийм сайхан ойлголт бидэнд өгсөнд баярлалаа хэмээж ширээ болгон дээрээс хундага өргөв. Бид нар л нэг нэгэнээ үзэхгүй муулж, сайлж, хийсэн зүйлсээ үнэлэхгүй газар доор ортол нь муулдаг болхоос Вьетнам, Шотланд, АНУ бодвол арвин түүхтэй сайхан улсад бид амьдардаг. Тэндээс бүгд сэтгэл хөдөлтэй салгааж гэр гэрийн зүг явав. Харин хоёр Япон, нэг Шотлонд, тэнд байсан Африк залуу дахин Монголын талаар гайхалтай түүх сонсохын тулд хоёр торонд дүүрэн шар айраг авангуутааа араас минь дуудаж, хамт танай байрны гадаах цэцэрлэгт сууж болох уу гэж асууж билээ. Эх оронтой байж, бахархах сайхан.

Эх сурвалж: ГОЁ өгүүллэг, тууж, роман

93
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

93 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.166.35Зочин   • 5 сарын 29. 9 цаг 34 минут

Юмыг зөв нэрлэж сурмаар байна. Хөвсгөл далай гэж далайтай гэнэ үү. Нөгөө хэд нь мэдээж дэлхий дээр тийм нэртэй далай байхгүй гэдгийг мэдэж байгаа. Нуурыг зүгээр нуураар нь нэрлэ. Ер нь энэ нийтлэл ямар зорилготой ийм эмх цэгцгүй, бас яг нотлогдсон биш зүгээр л тийм байгаасай гэсэн мэдээллийг нуршиж бичив, сонин л юм байна

66.181.160.22Батзориг   • 5 сарын 26. 18 цаг 16 минут

Манай улсад бүх төрлийн үйлдвэр, заводууд өдөр шөнөгүй ажиллаж бүгдээрээ бүтээж босгохын төлөө чармайн ажиллаж байсан сайхан он жилүүд байсан, Монгол хүн сансарт нисэж бидэнд сансраас мэндчилгээ илгээж байсан өдрүүд байсан, бүгдээрээ ирээдүйдээ итгэлтэй тэмцэж явсан гэгээлэг он жилүүд зөндөө байсан, хүн тэр цагийг дандаа дараа нь үгүйлэх юм даа, харийн тэжээврүүдийг толгой дээрээ залаад бүгдээрээ өрийн тулам болж хувирсан 30 жилийг үзэн ядаж байна, харьд очоод толгой гудайлган зарцлагдаж яваа залуусаа бодож дотроо уйлж сууна даа...

205.155.65.226Зочин   • 5 сарын 25. 2 цаг 50 минут

Удирдлага ашиглахыг заалгаж л байлаа. Чимээгүй л сурсаанв Хүн заагаад байхад би мэднээ гээд байлтай биш. Ажилдаа морь унадаг уу гэж асуудаг л байлаа. Тийм ээ л гэдэг байлаа. Дараа нь үнэнийг мэдчихээд уурладаг л юм. Тэгэхээр тэнэг асуултанд тэнэг хариулт л өгнө шүү дээ л гэдэг байлаа

88.130.155.62Зочин   • 5 сарын 25. 0 цаг 39 минут

baruund medleg bolovsroltoi zaluus ih baidag shuudee...Mongoldoo medleg bolovsrolooroi ajillaj amidrahaar otsihoor havtsiad adlaad argagui butsaad jvtsgaadag ...

66.181.180.41зочин   • 5 сарын 24. 23 цаг 14 минут

үнээн үнэн бид бахархах түүхтэй босоо ард түмэн бүгдээрээ эвтэй байж улс орноо хөгжүүлье монгол нэг хүний үйлдлээс улс эх орны минь эрх ашиг шалтгаална

122.201.24.139Зочин   • 5 сарын 24. 20 цаг 26 минут

ene нэг хачин багш нартай улсын дээд сургууль байнаа..БАГШ НАР НЬ ИХЭВЧЛЭН ЭНЭ СУРГУУЛИА ТӨГССӨН БАС ГЭР БҮЛЭЭРЭЭ БОЛТОЙ .. ХОВ ЖИВ ИХ ЯРИХ ЮМ,,ХӨДӨӨНИЙ ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮДИЙГ МАЛЛААД Л АМЬДАРДАГ ЮМ БНА..ЭНЭ СУРГУУЛИЙГ ШАЛГААСАЙ..ЮУН ДУНД СУРГУУЛИЙН БАГШ .. ТАГ ХАРАНХУЙ ХҮМҮҮС БАГШИЛДАГ ЮМ БНА.

202.126.89.11ккккк   • 5 сарын 24. 15 цаг 32 минут

паартай байшин паалантай жорлонд өссөн болхоор аргагүй л маанаг юм бичиж байна даа кккк олигтойхон ч худлаа шааж чадаахгүй хогийн гар вээ ,,сөнөцөн гарууд нь бас дагаж далдайгаад кккк

49.0.212.73Зочин   • 5 сарын 24. 17 цаг 12 минут

БОЛОХООР АВАХААР ЯРИХААР ЦАДАХААР ЧАДАХААР зөв бичье залуучуудаа

64.119.24.202Kk   • 5 сарын 24. 14 цаг 38 минут

Shaal balai uhsenee zohiogood bichsiim genet orooltoo harsanaa uu goyo brand bnshdee gnuu ?!

66.181.185.147МАНДАХ М   • 5 сарын 24. 11 цаг 19 минут

би гадаадад гарч гахай шувгуны мах зооглож үзээгүй 70 насны босго даваад байна МОНГОЛ энэ нэрээр ертөнцийг үзэх үзлээр хүмүүжиж өссөн эх орныхоо эрт эдүгээгийн үүх түүхийг өөрийнхөө хэмжээнд хэнтэй ч болов хөөрөлдөх хэмжээний 1990 оноос хойших МОНГОЛОО сэтгэлдээ дүрслэхээр ерэн таван толгойтой ендэрваа хар мангас гээч үлгэрын амьтаны аманд орчихоод арайл залгуилчихаагүй шиг араа шүдэнд нь хавируулаад л базнаж байна энэ хэвээрээ байвал удахгүй залигуулна залгихаас өмнө амнаас нь мултрах арга олох хэрэгтэй ОЛОН ТҮМЭН минь

202.72.245.122б   • 5 сарын 24. 9 цаг 02 минут

мэдлэгтэй бодь сэтгэлтэй Ази хүнийг Япон уу гэж их асудаг Харин багаас нь зүгээр л төрмөн бие нь эрдэнэ гэж ойлгуулаад Архичн болсон ч Эрдэнэ гэж өөрийгөө бодож гэмших сэтгэлгүй дуусдаг Монгол их байна

202.72.245.122Зочин   • 5 сарын 23. 15 цаг 39 минут

арчаатай мэдлэгтэЙ бод монгол хүнийг Япон Уу гэЖ их асуудаг.

202.126.89.95Зочин   • 5 сарын 23. 15 цаг 13 минут

Google wiki haachsan um arai vleechihsen vv

202.179.31.4zzzzzzz   • 5 сарын 23. 14 цаг 42 минут

"Иргэн"-д хандаж байна. орк сэтгэлгээ биш яг бодит зүйл байна. гадаад явж үзээгүй тэнд сурах, ажиллах ямар байдагийг мэддэггүй "ДАГЗ"- нууд яг ингэж ойлгодог юм.пошел ты знаешь куда

202.72.245.122ё   • 5 сарын 23. 10 цаг 38 минут

монголчуудын хүүхдээ төрсөн би нь тэр чигээрээ эдрэнэ гэж ойлгуулдаг энэ хүмүүс архинд орж наад захын иргэншлийн зөрчил гаргасан нь Багын өндөр үнэ цэнэтэй гэсэн ойлголтоороо засрахгүй дуусдаг,

103.57.94.97зочин   • 5 сарын 22. 22 цаг 54 минут

Иймэрхүү юм болдог гэсэн. Миний хүүг 2000 онд Америкт нэг айлд очиход банана гаргаж тавьчихаад энэнийг мэдэх үү банан гэдэг юм гэж хэлж байсан гэсэн. Манай хүү хэгжүүрэхээд мэдэхгүй гэсэн гэж байгаа.

66.181.186.55Д.Тунгалаг /ТВ зураглаач/   • 5 сарын 22. 19 цаг 25 минут

Иймэрхүү явдал биднийг оюутан байх үед тохиолддог байсан .Харин 1993онд Хамбургийн чөлөөт оюутны хөдөлмөрийн зусланд бидний 2 Монголын нэг Н.Энхжаргал гэдэг залуухан бүсгүйг АНГЛИ,ГЕРМАН,ОРОСООР ярихаар бусад орны оюутнууд гайхдаг байж билээ.40нас гарсан намайг 15кгын камераар 20илүү жил ТВд ажилласан 5хүүхэдтэй,тэгээд өөрөө сайн дураараа энэ хөдөлмөрийн зусланд ирсэн гэхээр бүр нүд гь орой дээрээ гарцгааж "МАМА ТУНГАА"гэж авгайлан дууддаг болж билээ...Тэд биднийг малаа дагасан хүмүүс гэсэн ойлголт нь эрс өөрчлөгдсөнг би мэднэ.

64.119.27.104зочин   • 5 сарын 22. 16 цаг 47 минут

зохиомж байлаа ч гэсэн таалагдлаа.маш их.бид ѳнгѳ мѳнгѳ шүтсэн хѳгжлийн энэхэн үеийг давж амьдралын, амьдрахын утга учрыг ойлгох үе ирнэ гэдэгт итгэж байна

202.126.89.210Зочин   • 5 сарын 22. 18 цаг 25 минут

Энэ зохиомж биш. Дандаа тохиолддог зүйл.

203.217.139.225Иргэн   • 5 сарын 22. 15 цаг 18 минут

Шал худлаа орк сэтгэлгээрээр бичсэн зүйл байна. Гадаадыхан, ялангуяа өндөр хөгжилтэй орны хүмүүс дотроо л бодно уу гэхээс хэзээ ч энд бичсэн шиг ил доромжлохгүй.

83.97.157.201Зочин   • 5 сарын 24. 15 цаг 17 минут

Tiim shbb

83.97.157.201Зочин   • 5 сарын 24. 15 цаг 18 минут

Tiim shvv

202.179.31.112Зочин   • 5 сарын 22. 13 цаг 13 минут

Бид яг одоо цагаараа л бахархах ёстой. Эртний үе бол өнгөрсөн түүх юм. Бид түүнийг бүтээгээгүй. Харин бид ашиглаж байгаа. Ашиглаж байгаа юм аа биш бид одоо ингэж бүтээсэн гээд хэлж чадаж байвал тэр жинхэнэ бахархах зүйл шүү! Одоо бид Чингис 13 зуун муун гэдгээ болиод одоогоороо амьдрах хэрэгтэй. Монголчууд бүгд нэгдээд талбай дээрээ буруу зүйлийн төлөө тэмцэж чадахгүй. Сонгуулиа ч шударга зөв хүнд өгч чадахгүй байгаа ш д.

202.9.43.241зочин   • 5 сарын 23. 10 цаг 41 минут

түүхгүй дөрвөдүүд

43.228.129.161Зочин   • 5 сарын 23. 17 цаг 30 минут

хохь шүү муу халхаа халх гэдгийг яагаад өгсөн гэж бодож байна малаа,,,дөрвөдүүдийн түүхийг уншчихаад одоогийнхтойгоо жишээд нэг бодоорой халхын хавтгайд дөрвөдүүд л түүх бүтээж бөхчүүд та нарыг тоостой хутгаж байсаныг санаж яв,,,толгой чинь бол олгой гэсэн үг олгойд юу байдаг билээ баас байдаг байхгүй юу,,,

103.212.116.177М   • 5 сарын 23. 6 цаг 49 минут

Чингис хаан болон бусад их хаад,тэр үеийн түүх байхгүй байсан бол одоо монгол улс гэж байхгүй байх байлаа гэж.

202.179.31.112Зочин   • 5 сарын 22. 13 цаг 08 минут

Бид үнэхээр өмнөх үеэрээ бахархадаг!! Харин одоо үеийнхэн бид яг юугаар бахархах юм!!!! Улс төр? Хууль? Эдийн засаг? Боловсрол? Эрүүл мэнд? Үндэсний аюулгүй байдал? Урлаг Соёл спорт нийтийн биеийн тамир? Яг ингэж огцом дээрдсэн гээд хэлчих юм уу? Шилдэг улс төрч, эдийн засагч нэртэй нөхдүүд олон ч улс шилдэг улс төртэй, баян эдийн засагтай болоогүй л байгаа биз дээ. Бонд гэх бөөн өр. Ард олон өнөөдрөөрөө амьдарч байна. Цөөнхи хэт баяжсан.... Монголыг доройтуулж байгаа нөхдүүд хэзээ амар тайванаар өөдлөхгүй

202.179.31.112Зочин   • 5 сарын 22. 12 цаг 58 минут

...нууд нь хүн алахаас буцахгүй өрөвдөх сэтгэлгүй хатуу сэтгэлтэнүүд худлаа том том ярьж гоё хувцас өмсөж, цэцэн үг цээжилсэн ухамсаргүй нөхдүүдээд торгуулийн суман хийлгэчихсэн. Орц гудамжинд нус цэр, хогоо хаясан, ажлын цаг барьдаггүй. Боловсролийн систем нь амьдарлд хэрэг болчих юм цөөхөн. Ухамсарын доройтолд орсон. Соц нийгмийн үед бүтээн босгосон, судалсан хэдэн зүйлээр нь амиа зогоож байгаа улс шүү дээ. Нийгмийн сэтгэлгээг эерэгээр өөрчлөх системтэй бодлого бүх шатанд байхгүй. Төр нь дэмждэггүй ийм л зөвхөн өнөө маргаашаа харсан бодлого

202.179.31.112Зочин   • 5 сарын 22. 12 цаг 53 минут

Энэ түүхийг бидний өмнөх үеийнхэн хийсэн. Харин бид одоо шинэ үеийн түүхийг гаргаж ирэх хэрэгтэй юм байгаа юм. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс маш цөөхөн болсон. Ихэнхи масс нь харанхуй бүдүүлэг, төр нь хуулиа дээдэлдэггүй, УИХ д нь хулгайч, худалч, дээрэмчид гарчихсан. Хариуцлага хүлээнэ гэж огт байхгүй хууль бус юм хийсэн ч сэлгээд өндөр албан тушаал хашаад л явдаг. Боловсролтой ажил туршлагатай хүн сайд хийдэггүй. Насаараа барилдсан бөхчүүд, карьер нь дууссан урлагийнхан, бизнес хийж баяжсан нөхдүүд л төрд ажилдаг. Цүнх барьдаг бацаанд....

103.26.195.102zochin   • 5 сарын 22. 12 цаг 47 минут

Oyutniig tegjulaan tsaim doosh hiideg bagsh ali ch gazar baihgui dee,..

150.129.141.101Зочин   • 5 сарын 22. 12 цаг 28 минут

Ингэж ярихад Монгол хүн байхад л хангалтай . Эх орноо сэтгэлтэй өвөг дээдсээ хүндэлдэг байхад хангалттай .

202.55.188.40Зочин   • 5 сарын 22. 12 цаг 19 минут

Гэхдээ ингэж ярихын тулд чи угаасаа толгойтой эсвэл аав чинь авлигч байх ёстой доо

150.129.141.101Зочин   • 5 сарын 22. 11 цаг 59 минут

Түүхээ мэдэж түүгээрээ гайхуулах ёстой . Надад маш сайхан санагдлаа . Эх орон гэдэг хүнд ганцхан заяадаг зүйл . Намайг бас гадаадад сурч байхад Монгол гэхээр гайхаад чи яг л манай нутгын хүн шиг хаоагдаад байна гэдэг байсан юм . Монголынхоо нэрийг байнга бодож явах ёстой . Гадаадад нэр чинь гарахгүй Монгол гэдэг нэр л чиний овог нэр болдог юм даа .

59.153.87.38зочин   • 5 сарын 22. 11 цаг 03 минут

нээрээ ихэнх нь хулгайч,биеэ үнэлэгч,Монгол гэж хэлэхээсээ ичдэг залхуу оркууд юун Чингис Мингис

66.181.183.21Зочин   • 5 сарын 22. 11 цаг 02 минут

Яадгийн худлаа ч байсан гоё. Энэ тэнд дэлхий даяар ийм түүх болж л байдаг. Монголоороо бахархацгаа.

66.181.181.227Зочин   • 5 сарын 22. 10 цаг 53 минут

Odoo dandaa hulgaich nar shuu dee

172.58.43.124Зочин   • 5 сарын 22. 10 цаг 51 минут

Goyogiin zahialga uimuu. Yamar ch logic alga daa.

202.131.231.26Зочин   • 5 сарын 22. 10 цаг 45 минут

Шал худлаа зүйл зохиож бичээд байх юм. Одоо тэгэж улсынх нь харъяалааар доош нь хийхээ больсон байна лээ

203.91.118.180Иргэн   • 5 сарын 22. 10 цаг 34 минут

Монголчууд эрт цагийн агуу түүхээрээ гайхуулдагаа хэзээ болих вэ. Улс бүхэнд тодорхой цаг хугацаанд мандаж, буурч явсан үе байдаг. Гол нь одоо цаг дээр байх ёстой шүүдээ. Юу ч хийж чадахгүй байж л дээр үеийн Чингис хааны байгуулсан гавьяаг яриад л хий омигшоод л, хөгжих ч үгүй архи уугаад л би Чингисийн Монгол гээд согтуу хэвтхээ л болчих хэрэгтээ. Инфляци хэрхэн унаж 10 жилийн өмнө доллар хэд байсан одоо хэд дахин өссөн гээд гутамшигтай зүйл их байхад худлаа хий онгирдогоо л болчих хэрэгтээ. Одоо цаг болон ирээдүйгээрээ хэзээ бахархах вэ.

217.149.166.109Зочин   • 5 сарын 22. 2 цаг 03 минут

gadaadiinhanii uhammsart mongol zuwhun mori unaj mal hariulj bdgr l tusuulugddug boltol n aurtvhilsan bichleg zurag nom bhr tegj l oilgood yawahaas yahaw dee.odoo mongoloo yaj hotjij,delhiitei en zeregtsen hugjij bgag haruulsan alibom zurgaar surtchilah heregtei yum.

66.181.161.40Зочин   • 5 сарын 22. 1 цаг 04 минут

Uneheer manai oron baharham tuuhtei uls shu mongolin tuuhiig delhiin tuuhiig medìe gvel mongolin tuuhiig medeh estoi gj erdemten mergedin helsen ug unen shu

122.201.21.10Зочин   • 5 сарын 22. 0 цаг 23 минут

3 angiin zohiion bichleg uu

31.164.60.87unshigch   • 5 сарын 22. 0 цаг 23 минут

shal hudlaa um bichjee.1 ich delhii ertontsoos hotsroogyi gedgee ilerhiileh gej yadjee. hogjson ornii ynen gevel hicheel zaaj baigaa bagsh yamar 1 orniiig hogjson hogjoogyi gedgiig tooj yarihgyi. tegeed ch tend mongoliig ttoj neriig ni durdahgyi. ugaasaa ygeegyi hooson guilgachin gesen angilald baidag. bod doo zygeer 1 guilgachin uls bish het ygeegyi gedeg angilald mongoliig bagtaadag. tegeed ch 1 tsarai aldsan mongol angiin hyyhdyydiig hoolond oruulna gedeg bol shal hudal. eronhiidoo mongolchuud olon hyniig hoolond oruulna gedeg hud

66.181.161.121Зочин   • 5 сарын 21. 20 цаг 30 минут

Зохион бичлэг хийж тавихаа болимоор. Хүмүүс бодит түүх гэж итгээд ккк.

203.247.175.213Зочин   • 5 сарын 21. 17 цаг 43 минут

ene bumburtsug deer amidarch bgaa 7.5 terbum hun bugd Mongoliig medne gej yu bhav. Bid nart ch ogt medehgui suragiig ni duulj bgaagui uls oron baij l bgaa. Medehgui umaa asuuhad ni doromjilj bna geed gomdood baih ni ch haashaa um. zaaval medeh albagui bh l daa. Manai Mongoliig Chingis haanii baildan daguulliin tuuheer ni l delhii jaahan medehuu gehees orchin uyeiin soyolt hun turulhtnii hugjild oruulsan huvi nemer geed bh gyalaij gyaltaih umgui l bn shte bid nar.

202.21.118.234зочин   • 5 сарын 21. 20 цаг 09 минут

өөрийнхөө толгойнд байнаа өчүүхэн мэддэг юмаараа эх орноо зүйрлээд байгаа юм биш үү

203.91.118.180Зочин   • 5 сарын 21. 16 цаг 34 минут

Яахав 2 Монголын талаар л бичсэн байна. Нэг нь доромжлуулаад архи уугаад явдаг, нөгөөх нь хэлэх гэсэн юмаа хэлээд хөдөлмөрлөдөг.

61.69.131.179Зочин   • 5 сарын 21. 14 цаг 00 минут

Ulger shig l yum bna

122.201.31.110зочин   • 5 сарын 21. 13 цаг 57 минут

Та нар тэгэхдээ монголоо одоо ийм байгааг нь бодохоор уйлмаар санагддаг уу. Би лав өр зүрх өмрөөд өмөлзөөд уйлчих гээд байдагаа.Бид тэдний өмнө хүчин мөхөстөөд бна уу? Яах вэ? Юу хийх вэ?

66.181.161.21Зочин   • 5 сарын 21. 13 цаг 55 минут

Сэтгэгдлүүд бол алж байна дөө. Үнэхээр хөгийн юм.

202.72.245.122ө   • 5 сарын 21. 13 цаг 23 минут

монголчууд чи төрсөн чинь бахархаал гэж бөөцийлж өсөгөөд нөгөө хүмүүс нь архи ууж **** болсон Нөгөө бахархалаараа дэмийрсээр

66.181.178.78зочин   • 5 сарын 21. 12 цаг 59 минут

Дэлхийд гологдоогүй боловсролтой монгол залуусыг, Монголд байгаа удам дамжсан луварчингуудын сүлжээ шахаад бна шүү

66.181.177.151Зочин   • 5 сарын 21. 12 цаг 58 минут

Монголын юугаар нь бахархах юм.

202.9.43.241зочин   • 5 сарын 23. 10 цаг 43 минут

Цэдэнпилээс өөр гайхуулах юмгүй дөрвөдүүд ингэж бичээд байдаг болжээ

202.179.27.212Зочин   • 5 сарын 21. 13 цаг 14 минут

chamaas busad buh yumaar ni baharhaj bolnoo

202.21.118.234зочин   • 5 сарын 21. 20 цаг 10 минут

яг үнэн

66.181.178.92Зочин   • 5 сарын 21. 12 цаг 51 минут

Нөгөө хулгайч монголчууд тэнд очвол ч Монгол орныг таниулан бишрүүлнэ дээ!

119.40.98.162Энгүүн   • 5 сарын 21. 12 цаг 29 минут

бдаг л 1 курсчны зохион бичлэг байна

59.153.114.72Зочин   • 5 сарын 21. 12 цаг 05 минут

Бахархах , бахархуулах 2 өдөр шөнө шиг зөрүүтэй . Бахархах бол өнгөрсөнөөрөө , бахархуулах бол одоогийнхоороо гэдгийг ойлгох хэрэгтэй

202.9.43.22АРД   • 5 сарын 21. 12 цаг 00 минут

ЗАЛХУУ ЗАЛХУУ ГЭХЭД ДЭЛХИЙД ГАЙХАГДАХААР ЗАЛХУУ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ МОНГОЛД ЗАРИМ ГАЗАР ЗАЛХУУГЫН ЛЭЗЭН ТЭРИЙ ГЭДЭГ ӨВЧИН ГАЗАР АВЧИХСАН ЗҮГЭЭР Л ХЭН ЮУ ӨГӨХ БОЛ ГЭЭД ХИЙХ ЮМГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙГАА ШҮҮ ОДОО ДОР БҮРТЭЭ ӨӨРСДИЙГӨӨ АВААД ЯВЧИХ ЯМАР НЭГЭН АЖ АХУЙ ЭРХЛЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

202.9.43.22АРД   • 5 сарын 21. 11 цаг 53 минут

БАХАРХАЛГҮЙ Л ЯАХАВ ГЭХДЭЭ ГАДНЫХАН МОНГОЛД ИРЭЭД ХОГЫГ НЬ ТҮҮГЭЭД БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ НЬ ХАРААД МОДОН ЖОРЛОНД ОРЖ ЧАДАХГҮЙ САНДАРЧ БАЙГААГ НЬ ХАРХАД ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ Л БАЙНА МОНГОЛД ЮМНЫ ҮНЭ НЬ ҮНЭТЭЙ ГАДНЫ ХҮНЭЭС МӨНГӨ Л САЛГАХ ХҮСЭЛТЭЙ БОЛХООС ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ НОЛЬ ЗОЧИД БУУЛДУУДЫНХ НЬ ЦАГААН ХЭРЭГЛЭЛ ХҮН УНТАХЫН АРГАГҮЙ ХУУЧИН, ҮЗЭХ ҮЗВЭР ГЭЖ БАЙХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ХӨДӨӨ ЯВНА ТАВТАЙ ТУХТАЙ БИЕ ЗАСАХ Ч ГАЗАР ОЛДОХГҮЙ САНДРАЛДДАГ НЬ ҮНЭН МОНГОЛЧУУД ҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ ГАЙХУУЛЖ БОЛНО ОДОО АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДДАГАА ГАЙХУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ!

83.97.157.201Зочин   • 5 сарын 24. 15 цаг 24 минут

Tiim shvv

202.9.42.152Зочин   • 5 сарын 21. 11 цаг 52 минут

Гайхалтай түүх өгүүлсэнд баяр хүргэе.

202.179.31.24Зочин   • 5 сарын 21. 11 цаг 51 минут

бухимдсан хүний зохион бичлэг б.

202.9.42.198Зочин   • 5 сарын 21. 11 цаг 21 минут

МОНГОЛ САЙХАН ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ ЯЛАНГУЯА УЛС ОРНОО ЯАЖ БУСДААС ЯЛГАГДАХ ОНЦЛОГТОЙ БИЛЭЭ....ЯМАР АГУУ ТҮҮХТЭЙ БИЛЭЭ....ГЭЭД Л ИХ Л ЧАРМАЙДАГ БАЙЛАА- ОЮУТАН БАЙХАД.

103.212.116.84Иргэн   • 5 сарын 21. 11 цаг 08 минут

Монголчуудад эв нэгдэл, бие биенээ дэмжих л хэрэгтэй байна. Тэрнээс бус тамын тогооны үлгэр, ялангуяа гадаадад амин хувиа бодож оччихоод , өөрөө улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө юү чхийгээгүй хирнээ эх орноо муулсан хүмүүс их олон байдаг юм билээ.

103.9.90.130321312   • 5 сарын 21. 11 цаг 06 минут

зарим нэгэн хүмүүс өөрсдөө иймэрхүү зохион бичлэг хийж чадах уу. хүний газар зарим нь эх орноо ард түмнээ эх түүхээ мэдрүүлэх гэж зовж байхад зарим нь хулгай хийж худлаа ярьж эх орон ард түмнээ гадаадын улс түмэнд харлуулаад л байж байгаа шүү дээ. сайхан л түүх байна.

66.181.182.27zochin   • 5 сарын 21. 11 цаг 01 минут

erguunuud odoo baij baigaa tsaraigaa har buh uls ornuud hugjil devshleeree guitseed turuuleed yavchlaa gantshan chingis geed uliglaad suuj baihuu mongoluuchuud uls oron bolj togloh gej uilee uzej baihaar meddeg chaddag uls gurnuud ni mongoliig avbal taarna

66.181.177.52зочин   • 5 сарын 21. 10 цаг 44 минут

90-ээд оны жаахан засвар хийсэн зохиомж байна. Эсвэл гадаад явж үзээгүй нэг нөхөр бичсэн байна. Одоо бол өөр шүү дээ. Бүр Пакистанд хүртэл монголчууд гээд л хүндэлж байсан шүү. Казак, Киргиз мэт нь манайхаас мэдээлэл технологоор хөгжил дутуу явсан. Харин одоо гүйцэж түрүүлсэн бна билээ. Манай залуус хаана ч явсан толгойд нь явдаг юм. Өгөр толгойтой шударга бус бөгс долоогч залуус нь л нутагтаа үлдэж улс төрд орж шуналын мутраараа улс орноо доош нь хийж байгаа нь туйлын үнэн.

66.181.161.14Зочин   • 5 сарын 21. 10 цаг 41 минут

Үнэн шүү Эх оронтой байх сайхан Эх орноо эзэн хүний ёсоор хайрлаж амьдарах нь Монгол хүн бүрийн үүрэг шүү . Ийм сайхан түүх өгүүлсэнд баяр хүргэе

103.14.38.2zochin   • 5 сарын 21. 10 цаг 35 минут

Миний 2 хүүхэд ч гэсэн Германд хэлний курсдээ 4 онц төгссөний 2 нь болсон шүү. Мэдээж багш оюутангүй л бахархаж асууж байна гэсэн

202.126.89.121Зочин   • 5 сарын 21. 10 цаг 34 минут

Deer doorgui hulgai hiij nudnii bulai shivshig bolj bgaa biz de

66.181.166.134монгол   • 5 сарын 21. 10 цаг 33 минут

Надад нэг л зүйл маш харамсалтай санагдлаа. Ийм өндөр чадвартай, англиар эх орноо танилцуулж чадаж байгаа залуу яагаад нэг муу хэлний курст сууж бгаа юм бэ? Олон улсын талаар мэдлэггүй ийм мангар юмнуудтай нэг ангид сурч яах гэж бгаа юм бэ? Багш нь юу ч мэдэхгүй тэнэг гар хүнд юу заадаг бна аа? Ийм юм амьдрал дээр байхгүй ээ. Ер нь гадаадынхан Монголын тухай сайн мэддэг болсон ш дээ. Худлаа зохиосон зохион бичлэг бна

31.164.60.87unshigch   • 5 сарын 22. 1 цаг 20 минут

hudlaa soliorch gedeg ni todorhoi baina. er ni mongoliig tooj yaridaggyi um aa. sohirhol ch baihgyi. harin hyatad, Emirat, singapour uls meted nugasgyi durtai. daraagiin dur bulaam uls gedegt ni Japan omnod solongos ausralia ulsuud. amarch narand sharah durtai ulsuud ni tailand egipt, Turkey, Tunis marocco geh met. uls oron maani asr ner hyndgyi bolohloor olon saihan chadaltai mongol zaluus adgiin muusain tyvdyydiin tooj hiideggyi ajil deer hoorondoo bulaatsaldan baij tsarai aldaj gaduurhagdaj baigaag harahad hetsyy baidag

112.72.8.90санаа   • 5 сарын 21. 10 цаг 44 минут

өөртөө ч итгэхгүй сууна уу. аргагүй аргагүй зохиомж байлаа

202.21.107.15Зочин   • 5 сарын 21. 10 цаг 25 минут

Монголчуудыг дэлхий мэддэггүй. Гадныханд нутгаа яг ингэж яриагүй ч бид ийм том газар нутагтаа ингэж амьдардаг гэж тайлбарлахад нүдэнд нь хөөрхий оч гялалзаад гайхаад байдаг ш дээ.

202.131.228.167Зочин   • 5 сарын 21. 10 цаг 24 минут

Сайхан түүх байна. Хүмүүс сайхан зүйлийг сонсож уншиж ойлгож чадахааргүй болтолоо тархиа хар масст угаалгасан байна. Хааяа ч гэсэн гэгээлэг зүйл уншиж бай.

182.160.1.31hi   • 5 сарын 21. 10 цаг 18 минут

Хятадын их сургуульд миний охин ганцаараа монгол байсан, хятадууд туслаагүй гэсэн төгсөөд дипломоо авсан чинь уучлаарай туслаагүйд ... гэсэн, зарим Хятадууд нь сургуулиа төгсөж чадаагүй. Тэгэхэд Монгол хүмүүс ямар сайхан сэтгэлтэй билээ, нэг ***** хүрээд ирвэл дэмнээд явна даа.

66.181.161.58Багш   • 5 сарын 21. 10 цаг 15 минут

Нул үсгийн алдаа үгээ зөв бичиж сур

182.160.1.31hi   • 5 сарын 21. 10 цаг 15 минут

Ийм юм их болдог юм байна лээ, манай дүүгийн хүүхэд Бээжинд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Герман явсан, Германд бас ингэж хүлээн авсан, удалгүй ангийнхантайгаа англиар яриад, хятдаар яриад, германаар яриад гайхагдсан, чи хэдэн хэлтэй юм бэ? гэж багш нь асуутал би 4 хэлтэй гэж их үнэлэгдсэн гэсэн. Монгол хүний оюуны чадавхи гайхамшиг

31.164.60.87unshigch   • 5 сарын 22. 1 цаг 13 минут

hudlaa yarihaa boli. baruunii ornuudad hamgiin bagadaa 3, esvel 4 heleer yaridaggyi neg ch hyn baihgyi. syyliin yed 10 jiliin omnoos hyatad hel asar chuhal helend tootsogdoj hogshin zaluugyi hyatad hel sursan. 5 jiliin omnoos arab hel mash chuhal bolj hogshin zaluugyi arab helnii kurs suuj baina. evropiin tom tom yildveriin bossud ter chigeeree hyatadaar yarij baina. delgyyriin hudaldagch nar hyatadaar yarij baina. yalanguya swiist dor hayahad 5 heleer yaridaggyi 1 shirheg hyn olohgyi. ene ulsiin alban yosnii 4 hel bas english hyn byr yarina

182.160.1.31Их сайхан түүх байна, баярла   • 5 сарын 21. 10 цаг 12 минут

hi

202.179.24.115ккк   • 5 сарын 21. 10 цаг 05 минут

дээр үеийн зохион бмчлэг юм уу

103.111.68.3DD   • 5 сарын 21. 9 цаг 59 минут

Зохиосон юм уу

124.158.88.13Зочин   • 5 сарын 21. 9 цаг 56 минут

гадаад ертөнц ингэж л ханддаг байсан. одоо бол өөр болж байгаа. гэхдээ л бид их орноо бүрэн таниулж чадахгүй л байгаа шүү дээ. Монгол хүний гэнийг дэлхий маш их сонирхож байгаа. Бидний цус үргэлж ариун л байгаасай даа

43.242.243.236Зочин   • 5 сарын 21. 9 цаг 52 минут

MONGOL HUND BAHARHAH YUM ENE TSAG UED BGUI L BN DA

202.21.109.106Зочин   • 5 сарын 21. 9 цаг 50 минут

saikhan shaah yumaa..yamar 90-eed ond humuust shaaj bgaa bish dee

202.72.245.122м   • 5 сарын 21. 9 цаг 46 минут

монгол хүнийг хараад бахарх гэж хэлтэл суралцах хэрэгтэй

124.158.76.9Зочин   • 5 сарын 21. 9 цаг 45 минут

bitgii tenegt uuriiguu haach saihan avaad yav delhiin busad humuusiin adil

176.179.140.170Зочин   • 5 сарын 21. 9 цаг 41 минут

Medehgui l yum bna mulguu hereglegch uls ungursnuu bish odoo ireeduigee har

66.181.168.8темка   • 5 сарын 21. 9 цаг 40 минут

эх орноороо бахархаж байна

180.149.93.9833   • 5 сарын 21. 9 цаг 40 минут

gaihaltai

202.179.25.127Мөнхнасан   • 5 сарын 21. 9 цаг 38 минут

ГАЙХАЛТАЙ. Баярлалаа.

Шинэ мэдээ

Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ5 минут 20 секундын өмнөЗ.Энхболд: ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой10 минут 20 секундын өмнөЕгипетийн ерөнхийлөгч асан Мохаммед Мурси шүүх хуралдаан дээр нас баржээ15 минут 20 секундын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гурван парламентын 10 жил ярьсан зөвшилцлийн бүтээл20 минут 20 секундын өмнөЦалингаа урьдчилан авах гар утасны хавсралт танилцуулжээ25 минут 20 секундын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:10 минутын мэдээллийг дамжуулж байна30 минут 20 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд35 минут 20 секундын өмнөҮндсэн хуулийн хэлэлцүүлгээр АРДЧИЛСАН НАМ гэдийж, АРДЫН НАМ “бөхөлзөх” үү  40 минут 20 секундын өмнөТ.Мөнхзул анх удаагаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв46 минут 53 секундын өмнөБайнгын хороо: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна50 минут 20 секундын өмнө“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа1 цаг 1 минутын өмнөЧуулган: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ1 цаг 11 минутын өмнөАтганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь1 цаг 21 минутын өмнөГ.Билгүүн: Шар хашлагуудыг бэхлэх ажил эхлээгүй байхад салхинд хийсч унасан1 цаг 31 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 11 минутын өмнөШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.