5-р сарын 21
10 цаг 30 минут

Хадаа аваргын анхны олон улсын тэмцээний түүх

Улсын шигшээ баг /УШБ/-ийн дасгалжуулагч Ч.Машбат багш:

-За чамтай нэг зүйл ярилцъя. Чи бол Үндэсний бөхөөр улсын начин цол авлаа. Самбо бөхийн улсын аварга боллоо. Чамд ер нь бөхийн спорт л тохирох юм байна. Чи өөрөө шийдээд өргөдөл бич. Хэрвээ чамайг зөвшөөрөх юм бол би өөрийг чинь долоо хоногийн дараа БНСЧСУ, БНАГУ-д болох олон улсын тэмцээнд аваад явъя гэв.

Энэ нь нэгд барьцтай барилдаан юм, хоёрт бөхчүүдийн гадаад явах нь миний Зүүн, Баруунхараа юм уу, Батсүмбэр явж ирэхээс амархан байсан болохоор надад тэгж хэлсэн юм болов уу гэж бодоод тэр дор нь цагаан цаас гаргаж "Би самбо, жүдо бөхийн секцэнд хичээллэх дур сонирхолтой учир намайг бөхийн холбооны гишүүнээр элсүүлж өгнө үү? Д.Хадбаатар" гэж бичиж өглөө.

Ингээд бэлтгэлд шууд ордог юм байна. Гадаад паспорт ч авлаа. Олон улсын залуустай гар зөрүүлэн барилдахаар улсынхаа хилийг анх удаа алхаж алс хол явдаг юм байна. Би урьд өмнө нь жүдогоор барилдаж үзээгүй, дүрмийг нь ч мэдэхгүй байсан болохоор тэр үед юу бодож явснаа ер санахгүй байна.

Нөгөө алтан Прага хотноо хөл тавилаа. Хотын гоо сайхан, хөлхөлдөж бужигнасан хүн зон, сүлжилдэж давхилдсан машин тэргийг харахад манай улсын баяр наадам болж байгаа юм шиг газар байв.

Тэмцээнд Дөшчулуун, Эрдэв, Буядаа, Очирбал, Рэнцэндорж, Д.Лхагвасүрэн, Д.Баатаржав, Д.Галдандагва бид нар дасгалжуулагчийнхаа хамт очлоо. Багш жин бүрд барилдах тамирчдын тоог мэдэж ирээд:

-Хадаа, чи нэг л хүн ялчихвал медальт байрт орчих юм байна. Одоо яавал зохилтой вэ? гэлээ. Надад "Тийм, ийм амжилт гарга" гэж хэлээгүй бөгөөд миний хувьд гэвэл гадны өрсөлдөгчид гэдэг чинь ямар тамирчид байдаг юм, олон улсын тэмцээн ямар янзтай болдгийг үзүүлэх гэсэн, нэг үгээр хэлбэл нүдийг минь нээх анхны "сургууль" байлаа. Би багшаас:

-Багшаа, нохой мордчихвол болох уу? гэсэнд багш:

-Өө, бололгүй яахав. Дээшээ хараад уначихвал 30 секунд дараад бай. Тэгж чадвал чи цэвэр ялна гэлээ шүү. Би ч "За" гээд л гарлаа. Миний учраа Румын улсын бөх гэнэ. Надаас нэлээд өндөр, шар залуу байна. Барилдлаа. Барьж авангуут түүнийг нохой мордов. Мань шар ч дээшээ харлаа даа.
Дээшээ харсан чигээр 30 секунд дараад босгох гэсэн чинь нөгөөх маань өндийж чаддаггүй, царай нь нэг л хачин болчихсон юм шиг харагдав. Надад ялалт өгөв. Ингээд анхны олон улсын тэмцээнээс хүрэл медаль авахдаа өрсөлдөгч бөхийнхөө өрөөсөн түнхийг мулт нохой мордож билээ...

Ч.Амар

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.55Зочин   • 5 сарын 23. 23 цаг 19 минут

Хоролмаа хар аварга л хор найруулсан гэдэг юм даа.

202.131.235.74Зочин   • 5 сарын 23. 17 цаг 55 минут

Энэ агуу бөхийг бидний атаа жөтөө ч муухай монгол зан л балласан даа. Хайран 10 жилийг шоронд даанч дээ

103.212.119.108З.Батсайхан   • 5 сарын 22. 22 цаг 37 минут

Бас тэр үёд аварга алдар нийгэмлэгийн хашаанд гэрт амьдарч байхдаа БХЯ-ны уурын зуухны шүршүүрт хаяа усанд ордог тэгсэн амьсгаадсаар орж ирсэн яасан та гэсэн чинь банзгүй газраар орсон чинь хөндөл завсраар нь арайчүү багтлаа гэж байсан тэгээд дандаа инээсэн сайхан хүн байсандаа хөөрхий

103.212.119.108З.Батсайхан   • 5 сарын 22. 22 цаг 19 минут

1984 онд цэргийн төв уйлдвэрт захиалсан пээлникний бусийг нь 3 оёдолчин охин зогсож байгаад бүслэхэд болж байсан сонин түүх бий.

202.21.99.226Зочин   • 5 сарын 22. 12 цаг 36 минут

Үнэхээр сайхан хүн байж билээ. Одооны бөхчүүдийн хажууд бүх талаараа жинхэнэ бөх байсан.

202.72.245.122с   • 5 сарын 21. 14 цаг 33 минут

Бөх бол тулаан

103.9.90.98G6   • 5 сарын 21. 12 цаг 17 минут

Зодог тайлмаар юм даа

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 18 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 13 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 19 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 24 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 29 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 34 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 39 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 41 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 44 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 47 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 49 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 54 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 59 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 4 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 5 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 9 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 14 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 19 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 24 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 29 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 34 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 36 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 39 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 44 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 49 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 54 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 59 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 4 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 9 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.