5-р сарын 22
8 цаг 10 минут

Монголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон "ШУНАЛЫН ШҮЛС" асгарч байна

Нийслэл хотын архитектурын цөөхөн  дурсгалт газрын  нэг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга юм.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 оны зургадугаар сард анх суурийг нь тавьж байжээ. Сонирхолтой нь энэ барилгын  зураг төслийг герман архитектор Герхард Косель гэгч зохиожээ.  Герман хүний нягт нямбай тооцоо шүүлтүүр, ур ухаанаар боссон энэ барилгыг Японы олзлогдсон цэргүүд болон Монголын  барилгачид хамтран барьсан  гээд тухайн цаг үеийн сонин содон үүх түүхийг  агуулж байдаг.  Тэр ч утгаараа  он цагийн эрхээр  Улаанбаатарын хамгийн дурсгалт газруудын нэг, хийц шийдэл, дизайны өвөрмөгц шинжийг агуулсан  цөөхөн хэдэн барилгын нэг нь энэ юм. Ер нь дэлхийн хоёрдугаар дайны дараах үе буюу 1940-өөд оны дунд үеийн барилга архитектурын шийдэл, загвар онцлог,  сэтгэлгээний онцлог тусгалыг илэрхийлж байдгаараа онцлогтой. Энэ барилгын зураг төслийг зохиосон Герман инженер  хожим нь буюу 1968 онд Монголд ирэхдээ өөрийнхөө цаасан дээрхи барилга газар дээрээ хэрхэн амилсныг анх удаа харсан гэдэг. 

Дэлхийн сонгодог урлагатай монголчуудыг танилцуулсан ДБЭТ-ын энэ барилга төв талбайн  зүүн  захад байрлаж, төрийн ордон болон тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит кино театр, урагшаа Улсын Драмын театр зэрэг  тэр цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн  өвөрмөгц  донж хийцтэй барилгуудтай бараа бараагаа харж, уран барилга, зохицол найрлын нэгэн цогц болон харагддаг байлаа.

Дуурийн театрын барилгын өөр нэг онцлох үнэ цэнэ бол Монголд сонгодог урлаг үүсч хөгжсөн бүхий л цаг үеийн түүх бөгөөд алтан үеийн уран бүтээлчдийн ажил амьдрал, уран бүтээлийн он жилүүд энэ ягаан байшинтай холбогдон яригдах учиртай.

Одоо тус театрын 800 хүний багтаамжтай танхимд жилдээ 40 гаруй удаа урлаг соёлын арга хэмжээ, тоглолт болж,  монголчууддаа урлагийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлсээр байна. 

Дуурийн театрын талаархи дээрхи баримтуудыг дурдахын учир утга гэвэл энэ барилга  Улаанбаатар хотын  архитектурын үнэ цэнэтэй дурсгал төдийгүй  Монголыг  сонгодог урлагийн хөгжлөөрөө  Ази тивд тэргүүлэх байр суурийг эзлүүлсэн гоо сайхны эрхэм нандин өргөө гэдгийг л тодотгох гэсэн хэрэг.

Мэдээжийн зүйлийг нуршлаа гэж бүү зэмлээрэй. Энэ тухай дахин тодотгож,  үнэ цэнийг нь  эргэн харах шалтгаан байгаа юм.  Учир нь ДБЭТ-ын барилгыг  өөр газар барих,  эзэмшил газрынх нь бөөрнөөс  хумсалж хугаслах  гэсэн санаа оноо их гарч байгаатай холбоотой юм. Дуурийн театрын барилгыг буулгаж,  хотын төвийн энэ гайхалтай байршилд барилга барих гэсэн сонирхол багагүй байдаг бололтой. Энэ тухай одоо яригдаж байгаа юм биш.  Бүр 2010-аад оны эхнээс Драмын эрдмийн театр, Байгалийн түүхийн музей, Дуурийн театрын барилгыг буулгаж өөр газарт шилжүүлэх барих  тухай  яриа үе үе чих дэлсдэг байлаа. Ийм сонирхолтой барилгын зарим нэг компанийн сураг нэртэй устайгаа яригдаж байсан нь бий.

Харин тэр үед Драмын театрын дарга байсан төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа  “Драмын театрын барилга  түүхэн их үнэтэй цэнэтэй архитетурын бүтээл учраас буулгана гэвэл зөвшөөрөхгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв . Түүний энэ үг Дуурийн театрт ч нэгэн адил хамааралтай.

Дуурийн театрын газарт санаархагчид  театрын барилга чийгтэй, муудсан, ашиглалтын шаардлага хангахааргүй болсон гэх үндэслэлийг гаргаж ирэх гэж чармайдаг. Үүнийг нь МХЕГ-ын ажил хариуцсан нөхдүүд бас ил  далд дэмждэг гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Харин энэ  бүхэн хэр бодитой вэ?

Барилгыг буулгах үндэслэл болгох гээд  байгаа дээрхи шалтгаануудыг  бодитой эсэхийг тогтоолгохоор тус театрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхзул энэ талаар мэргэшсэн Австрийн мэргэжилтнүүдийг урьж байшин барилгынхаа байдалд  шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байдаг. Тодруулбал, 2016 онд  Engelbert Zollner нарын Австрийн мэргэжилтнүүд иржээ. Энэ хүн бол чигтэй байшингийн насжилтаар мэргэшсэн шилдэг мэргэжилтэн аж .  

Дуурийн театрын барилгыг бүхэлд нь үзэж харж, нарийн багаж төхөөрөмжөөр элэгдэл эвдрэлийг нь  шалгаж тогтоожээ. Түүнчлэн  театрын барилгын цемент, тоосгоноос  дээж авч явж Европын өндөр зэрэглэлийн лаборторид шинжилжээ. Харин энэ бүх судалгаа, үзлэг шалгалтын дараа  мэргэжилтнүүд  “БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН” гэсэн дүгнэлтийг гаргажээ . Тухайлбал, хамгийн их чийгтэй гэгдэж байсан  зоорийн давхрын бие засах газар хүрэх замын ханыг үзэж хараад “энд чийгний аюул огт  байхгүй, энэ бол юу ч биш”  гэжээ.  Барилгыг буулгах гол үндэслэл болгон сүр бадруулж  байсан мөнөөх ханыг нь Австри мэргэжилтнүүд хараад ингэж дүгнэсэн хэрэг. Ер нь хар ухаанаар бодсон ч  манайх шиг хуурай сэрүүн уур амьсгалтай газарт  барилгын насжилтад чийгний нөлөөлөл гэж юу байхав дээ. 

Чийг насжилттай холбоотойтойгоор буулгах гэж байгаа бол Вена Хотын бүх барилгуудыг бас нураах хэрэгтэй

 Австри мэргэжилнүүд  Дуурийн театрын барилгыг буулгах асуудлаар нэг зүйрлэл хэлжээ.  Хэрэв танайх энэ барилгыг  чийг болон насжилттай холбоотойгоор буулгах гэж байгаа бол Вена хотын бүх  барилгуудыг бас нураах хэрэгтэй болж байгаа юм байна.   700-800 жил элээсэн Вена хотын  барилга байгууламжийн нөхцөл байдал үүнээс ч илүү дор байдаг  гэсэн санааг илэрхийлсэн байна.

Дуурийн театрын барилга баригдаад нэгэн жараныг ч бүрэн элээгээгүй байгаа “залуу” барилга.  Харин 7-8 зууныг элээсэн  эртний буурал түүхтэй  Вена хотын   барилгуудын дэргэд манай Дуурийн театр бол цэл залуухан, ургаж буй зулзган хус шиг барилга болж таарах юм байна. Үнэхээр чДуурийн театр баригдаад дөнгөж л 58 жил болж байна.  Аль ч утгаараа хүний нэг үеийн амьдралаас ч ахархан хугацаатай барилга байгууламж гэж юу байх билээ дээ. 

Тайзыг орчин үеийн болгож засч тохижуулах хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг  Австрийн Засгийн газрын зээл тусламжаар хэрэгжүүлэх боломжтой

Үүнээс харвал  Дуурийн театрын  барилга ашиглалтын шаардлага хангахгүй,  дахин шинээр барих хэрэгтэй гэдгийн цаана эх оронч  санаачлага бус, эрх ашгийн сонирхол байгаа гэдэг нь тодорхой байна.   Австрийн мэргэжилнүүд тус театрын  тайзыг харин орчин үеийнх болгож засч тохижуулах хэрэгтэй гэдгийг зөвлөж, шаардлагатай бол үүнийг Австрийн Засгийн газрын зээл тусламжаар хэрэгжүүлэх боломжтой гэж зөвлөжээ. Үүний дагуу театрын захиргаа энэ асуудлыг хөөцөлдөж  10 сая еврогийн хөнгөлттэй зээлээр тайзаа засч техник хэрэгсэл авахаар тохироод байсан ч харин энэ зээлийг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар Сэлэнгэ, Дархан, Баянзүрх дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлэгт хуваарилсан гэх мэдээллийг эх сурвалж хэлж байгаа юм.  

Монгол төрийн урлагийн салбартаа хандах сэттгэлгээ ийм харгис аж. 

Саяхан Засгийн газар Үндэсний урлагийн их театрыг  Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан.  Сохор нохой чимээнээр гэдэг шиг энэ дуулианаар Дуурийн театрыг шинээр барих яриа дахин өндөлзөж эхэлжээ.   Шинээр баригдах цогцолбор Үндэсний урлагийнх  байна гэдгийг дахин  дахин тодотгомоор байна. Харин Дуурийн театр бол   энэ бууриа сахьсаар байх болно. 

Гэхдээ театрын барилгыг засч сайжруулах ажил зөндөөн бий. Адаглаад тайзыг нь орчин үеийн болгож,  гэрэлтүүлэг, хөгжим  зэргийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь үнэн билээ.

Дуурийн театртай хаяа зэрэгцэн АН барилга барихаар төлөвлөж байсан ч тэр газраа Улаанбаатар банкинд зарчихсан. Гэтэл банкны барилгын газар Дуурийн театрын эзэмшил газартай давхардаж олгогдсон гэх мэдээлэл байдаг.  Хэрэв тийм бол энэ Нийслэлийн газрын албаныхны  чимээгүйхэн “эндүүрэл” байж таарна.

Улаанбаатар банк барилга барина хэмээн театрын барилгад тулган нүх ухаж барилгын байдалд санаатайгаар нөлөөлөх ажлыг хийж байсан удаа бий. 

Түүх өгүүлсэн барилга  байшин нь бүрэн бүтнээрээ оршиж, тэнд нь сонгодог урлаг үеэс үе дамжин хөгжсөөр атал барилгыг нь буулгаж дахин барина гэдгийн  цаана  ямар ашиг сонирхол байна вэ.  Дуурийн театрыг нурааж  буурин дээр нь театр барина гэж байгаа.  Хэрэв энэ үнэн бол газарт нь шунасан асуудал биш болж таарна . Харин дахиад театр барина гэдэг мөнгөний том урсгал. Ерөөс хэсэг нөхдийн тендер авах, тэндээс мөнгө босгох холын санаа байж мэдэх юм.

Энэ мэтчлэн Монголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон шуналын шүлс асгарч байна.

Австри мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт

 

М.Нэргүй

70
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

70 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.1861212   • 5 сарын 23. 14 цаг 07 минут

Бид түүхээ дандаа нухааж байдаг хүмүүс юмаа. Яасан ханаж цаддаггүй шунал вэ????!!!!!!!!

202.55.188.35Зочин   • 5 сарын 23. 10 цаг 41 минут

Хуучны юм болгонд шүлэгтэж байна. МУИС-ийн 4-р байрыг бас нураах гэж байгаа

124.158.113.3Зочин   • 5 сарын 23. 8 цаг 51 минут

Ер нь ямар эсэргүү, хорлонтой юм ярьдаг амьтад вэ? Үндэсний түүхийн музейг гэсэн нураах шаардлагагүй, Дуурийн, драмын театрыг авч үлдэх, Элдэв-Очир кинотеатрыг хуучнаар нь хүүхдийн театр болгож сэргээх ажлуудыг энэ засгийн газар хийх ёстой. Хулгайч муур шиг түүх соёлын зүйл рүү сарвуугаа дүрвэл ард түмэн нэгдэн босно шүү.

49.0.213.241Зочин   • 5 сарын 23. 1 цаг 03 минут

За ёстой тэгж наадах юм бол хотынхон жагсаж тэмцнээ. Саж ламын түүхт жижигхэн байшинг нураагаад ххбанк шилэн байшин босгосон гоё юм юу ч байхгүй. Манай хотыг арай л нэг түүхтэй урлагтай харагдуулдаг хэдхэн дурсгалтай гоё барилга байгаа. Дуурийн театр драмын театр төв музей гэх мэт. Архивыг нүүлгээд байшинг нь дуудлага худалдаа нэрээр авсан одоо нэг хачин гоймон лавшааны газар. Тэр хэвлэх үйлдвэрийг булаалдаж хэдэн жил балгас болгож байгаад хальт сэргээсэн. Мөнгөтэй байлаа гээд соёлгүй байж болохгүй л дээ кк.

103.229.120.222зочин   • 5 сарын 22. 21 цаг 27 минут

Дуурийн театрын өмнөх талбайг луйвардсан, одоо театрыг нь авах нь. Циркийг луйвардсан, Драммын театрын талбайг луйвардаж өндөр байшин хашаанд нь босгоод, Багшийн дээдийн газрыг луйвардаж байшин барьсан, г.м олон цэцэрлэг сургуулийн газар, Эрдэнэтийн 49%-ийн хулгай гээд даварсан улс төр бизнесийн бүлгийн толгойлогчдыг АТГ барих цаг болж дээ. Олны нүдэн дээр болж буй бодитой хулгайг ийнхүү давруулсаар эцэст нь юу болдог бол....

58.140.202.122Зочин   • 5 сарын 22. 21 цаг 19 минут

МОНГОЛЧУУД ЭНЭ ИХ СТРЕСЭЭС БОЛЖ ӨВЧИЛӨӨД БАЙНА НЭГ ЮМ УНШИХ ГЭХЭЭР Л БӨӨН ХАР СТРЕС УУР ХҮРГЭСЭН АВАХ ИДЭХ ШУНАХ ЁСТОЙ ХЭРЭГ АЛГА БУЦААД СОЦ УОС БОЛЦГООЁ

202.126.89.191Зочин   • 5 сарын 22. 20 цаг 56 минут

Gol asuudal ni gazar khudlultund tesvergui. Uchir ni 1972 on khurtel manaid tiim oilgolt ch bgaagui barilguudaa barisan. Architecture bol uunees uur oilgolt. Tegeed ch ene Austriin nukhduudiin taiziig khiikhed bekhelgeenii asuudal bas l yarigdsan. Ug ni buulgaad yag ene chigeer ni shine technologyd tulguurlaad shinechleef avbal. Gekhdee gazraa aldchikhgui nuuchikhgui uldvel kkk

122.201.31.162Зочин   • 5 сарын 22. 19 цаг 50 минут

Хэрэв дуурийн театрт тийм их хайртай юм бол одоо байгаа барилгад нь хөрөнгө мөнгө хайрлалгүй засвар хийгээд өгөөч. Юм л бол нураана, устгана гэж байх юм. Дахиад шинэ барилга барисан ч одоогийн барилгыг гүйцэхээр барьж чадахгүй ш дээ.

66.181.176.254Зочин   • 5 сарын 22. 20 цаг 04 минут

ХОЁР ЖИЛ БОЛСОН БОЛОВЧ НЭГ Ч АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЗАЛЬЖИН, АРД ТҮМНИЙ 70 ЖИЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХУВЬДАА АВЧ АСАР ИХ БАЯЖСАН, ЭХ ОРОНЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭГЧ ОЛНЫ ТАРХИЙГ УГААГЧ, СЭТГЭЛ БАЙХГҮЙ, ХУУРАМЧ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ. АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛТЭЙ УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРЫГ ХАРЬЦУУЛААРАЙ‼️Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн Зеленский шууд Парламентаа тараах шийдвэр гаргаж, Парламентийн гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулах санал гаргалаа

182.160.34.235Ха   • 5 сарын 22. 19 цаг 46 минут

Дуурийн театрын хамгийн гол давтагдашгуй шинж нь акустикийн асуудал. Дуурь мэдэхгуй хедеений оркууд уунийг яаж мэдэх вэ дээ. Дуурийн дуучид микрофон хэрэглэдэггуйг ч олж харах чадваргуй, терийн толгойнууд шуудээ. Гадаадад очоод шопингдохоос еер юм мэдэхгуй малнууд юугаа мэдхэв.

202.131.249.202Зочин   • 5 сарын 22. 18 цаг 53 минут

gadaag lgewel burxan uu,xol ochij xuts,

66.181.177.149Зочин   • 5 сарын 27. 18 цаг 04 минут

Хүрэлсүх ахмадуудаа дурсгалт газруудыг үзэн ядаж байна Нэртэйгээр нь ахмадуудаа буудаад түүхэн дурсгалт газруудаа нураачих тэтгэвэр нь хүнсний үнийг нь дийлэхгүй сөгдөж байна

66.181.176.254Зочин   • 5 сарын 22. 19 цаг 40 минут

ТЭМЦЭЛ ОДОО Л ЖИНХНЭЭСЭЭ ЭХЭЛЛЭЭ‼️ 30 ЖИЛИЙН ДЭГЛЭМ ТОГТООСОН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БАГА Ч ГЭСЭН ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА‼️ УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МАНАН-Г ӨМГӨӨЛӨГЧ Д.ЭРДЭНЭБАТЫГ АТГ-ЫНХАН ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА. - Б.Хурцыг хорьсон...‼️ - Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татсан...‼️ - Б.Болорыг яллагдагчаар татсан...‼️ - Сахал Б.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татсан...‼️ - Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг яллагдагчаар татсан...‼️ - О.Орхон яллагдагчаар татсан...‼️ - Ц.Пүрэвтүвшин яллагдагчаар татсан...‼️ - Б.Мөнхбаатар ялла

66.181.191.119Zochin   • 5 сарын 23. 18 цаг 49 минут

Tatsan bn.Gehdee tamar hariutslaga tootscon be? Gedeg ni chuhal bn!!

66.181.187.50Зочин   • 5 сарын 22. 18 цаг 41 минут

Замын хашлага сольдог шиг л юм хийх нь дээ

122.201.21.10Зочин   • 5 сарын 22. 17 цаг 51 минут

MANAI NEG GAIHALTAI SAIHAN BARILGA. HURUNGIIN BIRJ, GADAAD YAM, HOTIIN ZAHIRGAA . . EDGEER BARILGUUD NURVAL NIISLELIIN TUUH BAIHGUI BOLNO. ARAI UGUI BAILGUI DEE

103.229.123.21Монгол   • 5 сарын 22. 17 цаг 33 минут

Занданшатар нь спикэр болсон өдрөөсөө л төрийн ордон нурах нь , их тэнгэрт нүүлгэнэ гээд солиорч эхэлсэн, одоо оюунэрдэнээрээ хэлүүлээд унажээ. Далимдуулж мөнгө идэх гэсэн явцуу арга нь ... ардчилсан нам нь асем.р далимдуулж хэдэн тэрбумаар нь идсэн ...

103.229.123.21Монгол   • 5 сарын 22. 17 цаг 30 минут

Буухаасаа өмнө төрийн ордон, хэдэн театрын барилгаар мөнгө цохих гсн санаа... нөгөө ард түмний оюунэрдэнэ нь төрийн ордон нурах нь гээд шоудчихжээ...

66.181.180.143БОСЛОГО ГАРНА   • 5 сарын 22. 17 цаг 28 минут

Өнөө цагт Төрийн толгойд гарсан " люмпен пролетариат " гаралтай, хөдөөний буюу жолооч, ажилчин, уурхайчин, малчны үр удам болсон дарганцар нар Монголд байтугай Ази тивд Европын сонгодог урлагийн анхны уран барилгуудын нэг болсон ДБЭТеатрыг мань буулгавал Нийслэлийн гурван үеийн уугуул сэхээтнүүд ЖИНХЭНЭ БОСЛОГО ГАРГАХ БАЙХ ШҮҮ!

202.9.43.105Zochin   • 5 сарын 23. 8 цаг 23 минут

Estoi vnen

202.9.45.20Зочин   • 5 сарын 22. 17 цаг 02 минут

Оросууд Их театраа яаж засч янзлан өөднө татаж байгааг харсан биз дээ.Доошоо сууж хазайх аюултай болсныг нь тулгуур хийж байгаад, суурийг нь засч янзалсан шүү. Тэгэхэд манай техтрын ганц хэцүү нь чийг л юм бол агааржуулалтыг янзалж, чийгний эх үүсвэрийг арилгахад л асуудал шийдэгдэнэ шүү дээ. Энэд нэг их хөрөнгө ч шаардлагагүй.

176.179.151.5Зочин   • 5 сарын 22. 16 цаг 58 минут

Bi mongol hund hezeech itgehgui

202.9.45.20Зочиг   • 5 сарын 22. 16 цаг 54 минут

Ер нь урьд нь баригдсан, манай түүх, соёлтой холбоотой барилгуудыг улсын тусгай хамгаалалтад авч, нураах, өргөтгөх, архитектурын шийдлийг өөрчлөх зэрэг өөрчлөлтүүдийг хийхийг хориглох хууль хэрэгтэй байна. Газарт нь санаархагчдын горьдлогыг нэг мөсөн тас цохиж, дахин энэ тухай бодохооргүй болгох хэрэгтэй шүү.

202.21.99.226зочин   • 5 сарын 22. 16 цаг 34 минут

НУРААЖ БОЛОХГҮЙ..... өнгөрсөн 20 зуунаас монголчууд ёвропын уран барилга, сонгодог урлагыг хөгжүүлж ирсэнийг илтгэх цөөхөн хэдэн барилгаа нураагаад байж болохгүй !!! Гадныхан ирээд Монгол улс ,Улаанбаатар хотын талаар эерэг сэтгэгдэлтэй болоод буцдаг зүйлүүдын нэг бол энэ хэдэн барилга шүү !!!

103.9.90.130Зочин   • 5 сарын 22. 16 цаг 03 минут

urd tald huli busaar barigdsan centrel tower iig nuraasan n deer

66.181.187.172Зочин   • 5 сарын 22. 15 цаг 40 минут

хүрэлсүх л үндэсний их театр барина, үндэсний их музей барина гээд бүх түүхэн барилгуудыг хотоос гаргаж газрыг нь хусах гээд байгаа бус уу

66.181.179.164Зочин   • 5 сарын 22. 15 цаг 32 минут

Эх хүүхдийн үндэсний төвийн хашааг цөмлөөд газар дээр нь барилга барьчихсан МҮИС-гэгчийн барилгыг нураагаад эрх баригчидаа

139.5.216.95Зочин   • 5 сарын 22. 14 цаг 56 минут

yamar kompani avah geed baigaag n ner ustai n bichvel icheed dahij ondolzohgui baih. umiig shuud shudarga helj yarij bai

66.181.176.254Зочин   • 5 сарын 22. 15 цаг 28 минут

ШУУРХАЙ МЭДЭЭ ЖИНХЭНЭ ТЭМЦЭЛ ОДОО Л ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА‼️‼️‼️ Ц.Элбэгдорж хил даван зугтлаа.Дубайн гэрээний луйвар, Эрдэнэтийн 49% тай холбоотойгоор ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, сахал Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан хорих шийдвэр гарлаа. Гэвч шүүхийнхэн хөдлоөж өгөхгүй байгаа нь тэд МАНАН бүлэглэлийн гарт хэвээр байгаа нь харагдаж байна.Энэ шийдвэр гарахын урд орой нь Ц.Элбэгдорж хил даван зугтаасан байна. Тэрээр ойрын хүндээ хэлэхдээ 7 сарын 15 гэхэд ямар ч асуудалгүй болно гэж хэлээд явсан гэх. Хуулийнхан

31.30.174.239Зочин   • 5 сарын 22. 14 цаг 32 минут

mongold hunii haragdah tuuhiin barilga mash hovor deerni ene barilgiig nuzaaz orond huzaagiin deevreesni us goozson barih gez bna uu hoorhii buh tuuh dursgalaan bugdiig ustgasan ter ue sajhan odoo deerni bigaa hediig bur moson ustgahl uldez dee

90.197.174.95Зочин   • 5 сарын 22. 14 цаг 16 минут

Хүрэлсүхийхэн элбэгдорж миэнхболд 2ын дараа юу үлдэж үү, гээд өлөн зэлмүүн бгаа юм бнлдаа. Байгалийн түүхийн музейн оронд чойжилсүрэн ээлжит хайрцган барилгаа барих гэж шүлс нь гоожоод бгаа гэсэн. Увсыхны монопол ноерхож бгаа өнөө үед чойжилсүрэн дийлнээ

66.181.161.10ЗАРЛИГ   • 5 сарын 22. 13 цаг 34 минут

МӨНГӨНИИ ТӨЛӨӨ ЮУЧ ХИИИХЭЭС БУЦАХГҮЙ БОЛЖ ИИМ ХОГ ШААРНУУДЫГ ЗҮГЭЭР Л ЦААЗЛАЯ

202.5.202.140Soyoliin ajiltan   • 5 сарын 22. 13 цаг 28 минут

Ih tengeriin amand Baigaliin tuuhiin muzein tsogtsolbor barina gesen shiidver garsan shuu dee. Yndesnii urlagiin ordon bish. Duuriin teatriin gazar deer oor barilga barina gesen shiidver ogt garaagui. Odoogiin barilgaa shinechlen, ene suurin deer ni tomsgoj bariya, tuunii zurag tosviig hiie geed sayahan Zasgiin gazar mongiig ni shiidej ogson. Gants Duuriin teatr bish, Dramiin teatriig odoogiin baigaa suurin deer ni shinechilj tomsgoyo, nomiin sang mon odoogiin baigaa bairshil deer ni shinechleye gej zurag tosviig ni bolovsruulj baigaa.

66.181.177.230Хүү   • 5 сарын 22. 13 цаг 26 минут

Драмын театр, Хөрөнгийн биржийн барилгууд бол өвөрмөц шийдэлтэлтэй баригдсан, гоёмсог барилгууд. Эдгээр барилгуудыг нураалгахыг ард түмэн хүсэхгүй. Хэрэв асуудал эвгүйтвэл тэмцэх болно шүү...

66.181.177.230Зочин   • 5 сарын 22. 13 цаг 23 минут

Эх оронч сэтгэл зүрхтэй хүн энэ засаг төрд байна уу? гэж асуумаар. ДБЭТ, Драмы

202.126.88.53Иргэн   • 5 сарын 22. 13 цаг 07 минут

Яахаараа дандаа уух идэх хүсэл толгойд нь явдаг б.аа энэ хүмүүс.

202.179.27.181зочин   • 5 сарын 22. 12 цаг 48 минут

дуурь, драмын театруудыг нурааж өөр газар барина гэж яаж хэлж чадаж байнаа, ийм их түүх дурсгал агуулсан өвөрмөц барилгууд дахин ингэж барих уу. Одоо юм л бол их тэнгэрт барина гэдэг сайхан үгтэй болжээ, тэгж яривал түүхийн музей ч тэр л байрлалдаа шинэчлэгдэх ёстой. Дэндүү улайрч чичрэн дайрцгааж байна энэ эрх мэдэлтнүүд. Ард т?мэн яагаад ч зөвшөөрөхгүй. Хаа байгаа их тэнгэрт та нар шиг шээсний газраа машин унадаг улсад болж байгаа бол ард түмний хувьд тэр байж болохгүй , урлаг ард түмэн дундаа байх ёстой.

66.181.180.60Зочин   • 5 сарын 22. 12 цаг 48 минут

нурааж болохгүй засаж янзлах хэрэгтэй дээ

182.160.1.250Зочин   • 5 сарын 22. 12 цаг 26 минут

У.Хүрэлсүхийн засгийн газар,Оюун-Эрдэнэ тэргэүүтэй шинэчлэгч залуучууд үнэхээр шударга ёсыг тогтооё гэж байгаа бол нэн яаралтай Мэргэжлийн хяналтын газар,Аудитын байгууллагад цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ газрууд бол зөрчлийг илрүүлэхийн оронд хулгайч нарыг ивээн тэтгэж олз омгоо хуваан иддэг улсын төсвийг шимэгчид юм.Монголыг мөхөл рүү түлхэж байгаа мафийн бүлэглэл энэ байгууллагуудын дотор гүн шигдсэн байгаа,үүнийг цэвэрлэж хууль сахиулдаг болгохгүйгээр ямарч зорилт,уриа дэвшүүлээд мянгуужингийн үлгэр болно.

43.242.243.213Зочин   • 5 сарын 22. 11 цаг 46 минут

АН ын хэдэн хулгайчууд ардчилал нэрээх гарч ирээд бшх өөдтэы өнгө газар барилгыг хувьдаа авч завшсан. Дараа нь нам харгалзахгүйгээр төрд гарсан луйварчид төрийн гэх нэртэы бүх үйлдвэр, бусад өичүүдийг чимээгүйхэн өөрийн болгосоор байгаа.

182.160.0.135зочин   • 5 сарын 22. 11 цаг 24 минут

яаанааа дандаа нураах, устгахыг ярих юм. уртцагаан, төв музей гд хамаг хүүхэд насны гоё газрууд. цирк алга. ГЗ ордон тойрсон 2 гоё цэцэрлэг байлаа.

66.181.161.115 иргэн   • 5 сарын 22. 11 цаг 20 минут

ухаанд ни ухнын заар шингэсэн газрын хулгайч нар улс орныг мини бүрмөсөн цөлмөж урд хөршийн харияалалд оруулах хорон санаагаа хэрэгжүүлэхээр улайрсаар бг шүү төрийн сүлд өршөө

59.153.113.67Boldoo   • 5 сарын 22. 11 цаг 19 минут

Barilga arkhitekturiin songodog sonin shiideltei tuukhiin une tsentei urlagiin ,,gariin 5 khuruund ,,bagtakh barilgaa gazart ni shunaad bailgui zugeer abch uldeegeecjee. ???!!@@!!!!!!..shine barilguudaa uur gazar baruildaa ....

202.21.108.134Зочин   • 5 сарын 22. 11 цаг 17 минут

Байгалын түүхийн музьен барилга СЭЗДСын байшин хоёр адилхан насжилтай ижил загвараар баригдсан гэдэг Яахаараа төрийн мэдлийнх нь муудчихдаг ,хувийн хэвшлинх нь хэвээрээ байдаг байнаа .Төрд шургалсан луварчингууд хотын төвийн байршил сайтай обьектуудын газарт шунаж байгаа гэхээс өөр юу гэх вэ дээ

64.119.16.133ЗОЧИН   • 5 сарын 22. 11 цаг 14 минут

ТУС ТЕАТРЫН ГАЗРЫГ ХОТЫН ДАРГА М.ЭНХБОЛД УЛААНБААТАР БАНКИНД ОЛГОСОН БАЙСАН, ТЕАТРЫН ХАШААНД БАЙХ ХУУЧИН ЦАЙНЫ ГАЗАР БУСАД БАРИЛГА, ГАЗРЫН ХАМТ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА ДУУЧИН ЭРДЭНЭБАТ ХУВИЙН КОМПАНИД ЗАРСАН БАЙСНЫГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ХУРЛААР ӨӨРИЙН ЭЗЭМШИЛД АВСАН, ОДОО УЛААНБААТАР БАНКНЫ ЭЗЭМШИЛД БАЙХ ГАЗРЫГ ӨӨРИЙН ЭЗЭМШИЛД АВАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ТЕАТРЫН БАРИЛГЫН ҮНЭХЭЭР ЧАНАРТАЙ БАРЬЖ БАЙГУУЛСАН БАЙДАГ БАРИЛГАД ЖААХАН ХӨРӨНГӨ ГАРГААД ЗАСВАРЛАХАД БОЛООД ЯВЧИХНА ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ ТҮҮХИЙН БАРИЛГЫГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ

202.9.43.48зочин   • 5 сарын 22. 10 цаг 41 минут

ёстой үхэж байхдаа таарсан хулгайч нар юмаа. бүүр нэг шуналын бузартай новшнууд.

66.181.191.186Зочин   • 5 сарын 22. 10 цаг 32 минут

БАТ-ҮҮЛ СТАЛИН АЛУУРЧИН ГЭЖ БАЙГААД ХӨШӨӨГ НЬ БУУЛГААД ЗАРЧИХСАН. ТЭР ХӨШӨӨГИЙ НЬ ГАДНЫХАН АВСАН ГЭСЭН.ИНГЭЖ Л ТҮҮХИЙГ УСТГАЖ БАЙНА.

202.21.109.68Зочин   • 5 сарын 22. 10 цаг 25 минут

"Тэрбумтан+ЖДҮ-д" чамайг тойрон эргэлдэн шүлсээ савируулж"олзонд" нойр нь хүрдэггүй дээ?? тэд нар нэг л өдөр ухаад хаясан байхыг үгүйсгэхгүй!! Хорид байхад л "ТУУЛ ГОЛЫН" савыг ухаад л байна шүү дээ? Энэ чинь лтэвчихийн арггүй шуналдаа дарагдсан"ТАТААС" өндөртэй"ТОМЧУУДЫН" ажиллагаа+ сануулга+шунал биш гэжүү?

132.194.33.150BURUU   • 5 сарын 22. 10 цаг 14 минут

xyychnii byxeng nyraaj bnaa.

202.126.89.216анчин   • 5 сарын 22. 10 цаг 00 минут

Даан ч дээ моноль эрхмүүд минь түүх агуулсан бүхнээ устгах нь ямар учиртай байна даа. Шинэ барилга барьсан ч хуучин нь байж л байг л дээ.дээ ядахдаа театрын музейгээ оруул л даа.

132.194.33.150xyypamjxan-dapaanigyilagchrs   • 5 сарын 22. 9 цаг 51 минут

SHILJIN YBAGCH

132.194.33.150zalilagch DABTAN -xyazgaargy   • 5 сарын 22. 9 цаг 50 минут

gyilagchidtaigaa yntdag

202.70.34.70Зочин   • 5 сарын 22. 9 цаг 41 минут

Арай үгүй байлгүй дээ. Энэ чинь одоо

104.248.3.97Зочин   • 5 сарын 22. 9 цаг 20 минут

Choijilsuren Zaisand baidag ulsiin mal emnelegiin tuv labortoriig nuulgene gedeg shaltgaanaar gazriig bulaah aillagaa yavagdaad ehelsen shuu buzar huur yumaa durvud hun bish ugnaasaa unen gedgiig batlaad ugch bna daa

118.103.197.81Зочин   • 5 сарын 22. 9 цаг 18 минут

Шуналтайгаараа мань сахал билгээ шааж явна даа

124.158.112.3Зочин   • 5 сарын 22. 9 цаг 16 минут

Оросод Улаан талбайн ойр орчимд хуучны барилгуудаа сэргээн засварлаад гоё харагдаж байна лээ шүү ................

122.201.23.84chuka   • 5 сарын 22. 9 цаг 07 минут

санаатайгаар засвар үйлчилгээнд нь мөнгө өгөхгүй байж байгаад барилгыг нь муудуулдаг жишээтэй байх юм. Тэгээд арчилгаа тордолгоо байхгүй муудахаар нь буулгаж, газрыг нь аваад байна шүү

66.181.183.145Руугаа   • 5 сарын 22. 9 цаг 03 минут

Оюун Эрдэнэ гээд нэг поп гар алаад өгнө бүтээгээд өгнө гэсэн хаана байна албан тушаал аваад нөгөөх хэдийн араас

66.181.164.171Зочин   • 5 сарын 22. 10 цаг 34 минут

neg dor buhniig hiine gej bhgui Tsag hugatsaa haruulna hulee

66.181.176.183Ламбугайн нулимс   • 5 сарын 22. 8 цаг 53 минут

Зиа ойлгомжтой. ЗГ тэр дүгнэлтийг үзэх хэрэгтэй. Бүтээнэ сөнөөнө биш бүтээнэ бүтээнэ гэж ажиллах байлгүй дээ. Хүүк минь дээ долоо хэмжиж нэг огтлооройдоо.

103.26.195.101Зочин   • 5 сарын 22. 8 цаг 51 минут

Муудлаа гээдл нураагаад баывал венийн бүх барилга нурна гээд бгаашдээ араы арай

182.171.73.250Иргэн Цогзолмаа   • 5 сарын 22. 8 цаг 48 минут

Нураагаад шинэ барилга барьсан нь дээр, өнгө үзэмжгүй, автомашины зогсоол байхгүй, хүйтэн, эртний дурсгалт зүйл гэж бодохоо болио сэтгэлгээний хувьд ядуу хийгдсэн барилга ш дээ байнга засвар үйлчилгээний мөнгө нэхээстэй, урлагын барилга бол хүн очиж үзэх гэж хүсдэг байгууламж байх ёстой

150.129.143.154Зочин   • 5 сарын 22. 16 цаг 39 минут

Чи тэгвэл гэрүүдээ шашны сүмүүдээ нураагаад байшин бариач

202.126.89.216анчин   • 5 сарын 22. 10 цаг 03 минут

Та түүхээ үгүйсгэн устгагчийн нэг байна.байна харамсаж байна.

103.26.195.31Zulaa   • 5 сарын 22. 9 цаг 40 минут

Энэ аккаунтыг IP-гаар нь шалгачих аавын хүү ээжийн охин байвал. Энэ л авах гээд байгаа бололтой

66.181.176.183Зочин   • 5 сарын 22. 9 цаг 13 минут

1 хадаас зөв чадахуу. РС ны араас бүлтрээд даваан дээрээ ялхайж хорвоог өнгөрөөхөө боль. Нарийн мэргэжлийн хүн ирээд ингээд дүгнэсэн бна л гэж. Дандаа эсрэг юм бичдэг дорой сэтгэлгээнээс сал

66.181.176.183Урлагийн голомт   • 5 сарын 22. 8 цаг 50 минут

Хуцдаг халтар вэ

202.179.27.132Зочин   • 5 сарын 22. 8 цаг 30 минут

Хүрэлсүх ээ чи боловсрол мэдлэг, туршлага чинь хүрэхгүй байна аа. Одоо хурдан зайл. Тэр Оюун Эрдэнэ гээч юу яхьж байгаагаа ч мэдддэггүй нөхөрчи мөн адил. Байгалийн түүхийн музей, Дуурийн театр, Драм ын театр байх ёстой газраа байх ёстой. Харин төр засаг мөнгө гаргаж дотор талыг нь орчин үеийн болгох хэрэгтэй. Хүрэлсүх чи одоо Монгол улс Газрын тосны үйлдвэрийг тасралтгүй хэвийн ажиллуулах хэмжээний нөөц байхгйг мэдэхгүй байж, үйлдвэр бариад байгаа шүүд ээ. Чи тосоо Арабаас зөөх үү. Энэ талаараа дариу олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй.

202.72.245.122Hotin irgen   • 5 сарын 22. 8 цаг 28 минут

ene heden huuchini barilgaa nuraaj avaad sanaa amrah geed bga humuus. uridni tuuh bhgyi shineer buhniig hiisen geh ner zuuh, mun tsaana in nuguu l hden haltar tugrug iin bodlogo yavj bga biz de

202.170.68.38Зочин   • 5 сарын 22. 8 цаг 24 минут

tsagaandaa garna gej ene bh daa huuhdiin nomiin san gej hichneen saihan barilga blaa yuman chinee bodolgui shiidver gargah yum nud ulaan mungu tsagaan gej ene bh er ni ene asuudaltai shiidver grgasan nuduudiig uhaad sain nyagtlah heregtei bugd avilga avsan bgaa

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо2 цаг 51 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа5 цаг 55 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 5 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 6 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 7 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?7 цаг 44 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна7 цаг 58 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 цаг 59 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 14 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд8 цаг 44 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө8 цаг 59 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 14 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ9 цаг 44 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ9 цаг 59 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.