2019 оны 5-р сарын 22
9 цаг 35 минут

Өнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсаны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулахаар болжээ.

Тус өдөрлөгт тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцож, 11.00-16.00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо, жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх, зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлэх юм байна. 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр та сүхбаатарын талбайд очсоноор жолооны эрхээ сэргээлгэх сургалтад хамрагдаж, гурав хоногийн дараа үнэмлэхээ авах боломжтой болохоос гадна, машинаа унаж очоод оношлуулах, албан татвараа төлөх гэх олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож,  иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх аж.

 Тээврийн цагдаагийн албанаас:

  • Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
  • Автомашины утаа хэмжигч
  • Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
  • Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:

  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

 Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:

  • Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт

 Авто тээврийн үндэсний төв:

  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх

 Албан журмын даатгагчдын холбоо:

  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ

 Нохойн сургалтын төв:

  • Албаны нохойн үзүүлэх тоглолт

Т.Гэрэл

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.64Зочин   • 5 сарын 22. 11 цаг 57 минут

Жүжигчилсэн тоглолт болж байгаа юм уу . Байдаг байдаг газраа төрийн үйлчилгээгээ чанартай хиймээр юм .

66.181.191.186Зочин   • 5 сарын 22. 10 цаг 34 минут

БУСАД ӨДӨР НЬ ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ӨЛРҮҮД

124.158.77.59Зочин   • 5 сарын 22. 10 цаг 09 минут

Жолооны эрхээ хасуулсан хүн сэргээгдэх хугацаа нь болоогүй байхад сэргээж болох юм уу

202.21.107.78Зочин   • 5 сарын 22. 8 цаг 44 минут

Өнөөдөр миний машин номерын хязгаарлалтад орж замын хөдөлгөөнд оролцдоггүй юм. Гэхдээ ийм аятайхан боломж гарч байхад унаж очоод техникийн оношлогоонд орж оношлуулж болох уу.

192.82.65.120Зочин   • 5 сарын 22. 11 цаг 12 минут

болно шдээ

165.84.231.102Зочин   • 5 сарын 22. 8 цаг 46 минут

тэг тэг

124.158.93.130zochin   • 5 сарын 22. 10 цаг 30 минут

erh hasuulsan hygatsaa ni boloogvi sergeej egeh bolow uu

Шинэ мэдээ

Зах зээл Венесуэлийг эдийн засгийн сүйрлээс аварна7 минут 58 секундын өмнөЕрөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай12 минут 58 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга17 минут 58 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа22 минут 58 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно27 минут 58 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав32 минут 58 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос37 минут 58 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна42 минут 58 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ47 минут 58 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо52 минут 58 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана57 минут 58 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ1 цаг 3 минутын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 8 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 13 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 18 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 23 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 28 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 33 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 38 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 43 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 23 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 33 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 43 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 3 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 13 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.