2019 оны 5-р сарын 22
8 цаг 50 минут

Ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авчээ

Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг, Үндсэн хуульд заагдснаар. Гэвч бидний ихэнх нь орчиндоо хүнийрхэх сэтгэлээр ханддаг, байгаль хамгаалал нь дан ганц төрийн болон хяналтын байгууллагын эрх үүрэг гэж сэтгэх нь бий. Энэхүү хандлагыг өөрчлөх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ удаагийн аянаа “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ. Энэ оны 4 сарын нэгнээс 5 сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн тус аяны бас нэг онцлог нь “Бүтээлч” байдал болохыг сар гаруйн турш өрнөсөн ажлуудаас харж болохоор байна.

Орон даяар мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулан стандарт, галын аюулгүй байдал зэрэг сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулж, бүгд нэгдэн нийгэмд тустай “хөдөлмөр эрхлэв”. Улаанбаатар хотод л гэхэд МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын санаачлагаар долоон мод модон материалын захын 150 гаруй ажилтан Туул гол орчмыг цэвэрлэн, 3.5 тонн хур хогоос салгажээ. Мөн тэд ирэх намар 2000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна. 

Аяны хүрээнд хийгдсэн бас нэг ажил нь байгаль орчныг хамгаалахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татан оролцуулах, байгаль хамгааллын талаарх мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар, Ховд, Төв, Увс, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Орхон Сэлэнгэ аймгууд болон Нийслэлийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Байгалиа хайрлая” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, “Мод гэж юу вэ, Ой бидний амьдралд, Усны зүй зохистой хэрэглээ, Байгаль орчны багц хууль тогтоомж, Аюултай хог хаягдал гэж юу вэ” зэрэг танин мэдэхүйн лекц, “Ухаанаараа уралдъя, Эх дэлхийн цаг-2019, Байгалиа хамгаалъя” сэдэвт АХА цэнгээнт тэмцээн, байгальд ээлтэй сургууль болох 7 алхам зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээнд улсын хэмжээгээр нийт 96 сургуулийн 4682 сурагч хамрагджээ.

Түүнчлэн нийслэл хот болон аймгуудад "Иргэдийн ухамсар-эрүүл хоггүй орчинд амьдарцгаая" сэдэвт хог цэвэрлэх аяныг зохион байгуулж нийтийн эзэмшлийн зам, талбай, далан сувгийг цэвэрлэн, үхсэн малын сэг зэмийг устган ариутгал халдваргүйтгэл хийв. Зөвхөн Хэрлэн голын дагуугаас л гэхэд 473 малын сэг зэм, 2118.4 тонн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. Үүний зэрэгцээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ойн түймрээс сэргийлэх, хориотой үед ан агнуур агнахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч ажиллажээ.

Энэхүү шалгалтын явцад 23 зөрчил илрүүлэн, ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авсан байна.

Энэчлэн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд 45 нэр төрлийн 312 ажлыг хийж гүйцэтгэснээр “Бүтээлч” тодотголтой аян амжилттай өндөрлөлөө.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.219Зочин   • 5 сарын 22. 10 цаг 36 минут

Цагдаа, МХЕГ 2 ажилахгүй хахуульд идэгдсэн байхад яаж ч байгаад хэрэггүй дээ?? Хойд үедээ хараалгахаа ойлгохгүй л б\на даа???

103.9.90.98Зочин   • 5 сарын 22. 9 цаг 01 минут

яасан ухамсаргүй хүмүүс гэхээр ингэдэг байна. Үр удам минь үржиг гэж боддоггүй л юм байх даа. Эхнэр нь жирэмсэн байхад хороогоод байвал хэн дуртай байх юм бээ? Яагаад байгаль дэлхийгээ хайрладаггүй хүмүүс вэ

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 31 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 34 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 39 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 44 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 49 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 54 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 59 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур8 цаг 4 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 9 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 14 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 19 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 24 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 29 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 34 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 39 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 44 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 49 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 54 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 59 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 цаг 4 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 9 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 14 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 19 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 24 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 29 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 34 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 39 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 44 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 49 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.