5-р сарын 22
17 цаг 27 минут

Төвдийн залуужуулах 5 дасгал

"Төвдийн залуужуулах 5 дасгал"-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг гэсэн. Та номыг нь авч уншаарай.
 
Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах. Хийж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл санаа хөнгөхөн сайхан болдог гэсэн.
 
Миний хувьд анх унтахын өмнө хийдэг байхад өглөө өөрийн мэдэлгүй дотроосоо инээмсэглэж сэрдэг байсан. Тогтмол их хийгээд ирэхээр нойрны хэрэгцээ багасдаг ч юм уу нойр богинохон болоод ирдэг юм байна лээ. Гэсэн ч маш сайхан амарсан байдалтай өдөржин эрч хүчтэй байж чаддаг байсан. Харин одоо өглөөд 15хан минутыг энэ дасгалд зарцуулаад өдөржин сэргэлэн цовоо ажлаа хийж байгаа.
 
Номыг нь авах боломжгүй хүмүүст зөвлөхөд: дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа (өглөөд шүдээ) угааж цэвэрлэсэн байвал зохистой.
 
Энэ дасгалыг хийхэд өөрт байгаа нөөц, чадваруудаа илэрхийлэхэд хялбар болдог юм шиг санагдсан. Өнгөрсөн жилийн Mongolian Bike Challenge дугуйн уралдаанд оролцож байсан Австрали эмэгтэй уг дасгалыг өдөр болгон хийдэг байсан ба 10 өдрийн турш түүнийг түрүүлүүлэх шалтгаан болсон гэдэгт би итгэлтэй байна.
 
Энэ утгаараа эрэгтэйчүүд, ялангуяа сагс тоглодог эрчүүд 30 гараад ирэхээрээ тэмцээнд оролцохдоо залуу хүүхдүүдийн хурдыг гүйцэхгүй бахардаад, үүндээ нилээн ач холбогдол өгөөд байдаг. Тэгвэл уг дасгалыг нэг сарын турш хийгээд дараа нь тэмцээндээ ороод үзээрэй
 
Сэтгэгдэлээ хуваалцахаа мартуузай
 
Төвдийн залуужуулах 5-н дасгал
 
Таван дасгал тус бүрийг 21 удаа хийдэг ба үүнээс их хийлээ гээд муу зүйл болохгүй ч илүү үр дүнд хүрнэ гэж үгүй. Ө.х яг л 21 удаа хийвэл тохирно гэсэн үг. Шинээр эхлэгсэд шууд 21 удаа хийхэд хэцүү байдаг тул сэтгэлээр уналгүй хичээгээд хийгээд байгаарай, бараг нэг сарын турш хийж байж амархан хийдэг болно. Болохгүй бол 9-12-с эхлэн өөртөө тааруулаад тоогоо нэмээд байх хэрэгтэй. Өглөө, орой хэзээ ч хийж болох ба тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 15 минутыг л уг дасгалд зарцуулна.
 
1-р дасгал
 
Цэх зогсоод зурган дээрх шиг гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй, хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй.
 
Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавьна. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа"О" үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай.(энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой)
 
Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй хийдэг болно.
 
 
 
2-р дасгал
 
Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна. Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө. Аядуухан зөөлөн хөдлөөрэй. Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй.
 
Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ.
 
Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
 
 
 
3-р дасгал
 
Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд.
 
Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй. Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй.
 
Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
 
 
 
4-р дасгал
 
Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд.
 
Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ. Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна. Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө.
 
Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
 
 
 
5-р дасгал
 
Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ. Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй.
 
Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай


4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Батмаа   • 5 сарын 23. 10 цаг 20 минут

Энэ дасгалыг тогтмол хийгээд үр дүнг нь үзсэн хүмүүс байвал туршлагаа хуваалцаач. Би номыг нь олж уншаад дасгалыг нь хийж байгаад орхичихсон юмаа.

203.91.118.180зочин   • 5 сарын 22. 19 цаг 45 минут

тэгээд тэд өөрсдөө яагаад урт насалдаггүй юм

66.181.186.145SS   • 5 сарын 22. 11 цаг 22 минут

Төвд-д дундаж наслалт 68.2 байхад энэ тоо Монголд 69.29 байна. Тэгэхээр манайхан ямар нэг юм зөв л хийгээд байна даа. Наад дасгалаа хийхгүй зүгээр л Монголоороо амьдар.

122.201.31.59Зочин   • 5 сарын 22. 20 цаг 46 минут

Тэнэг хүн тэнэгээрээ л дуусах байх даа. Наслалтад дасгалаас өөр нөлөөлөх юм зөндөө л байгаа ш дээ.

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 6 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цагийн өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 7 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 12 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 17 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 22 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 27 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 29 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 32 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 35 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 37 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 42 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 47 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 52 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 53 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)4 цаг 57 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 2 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 7 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 12 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 17 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 22 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 24 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 27 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 32 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 37 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 42 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 47 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 52 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ5 цаг 57 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.