5-р сарын 22
15 цаг 54 минут

Умард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна

Умард Солонгосоос зугтан гарч Хятад улс руу очсон дүрвэгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь “Бэлгийн боолчлол”-д амьдарч байгаа тухай гадаад дахь Умард Солонгосын Хүний эрхийн хороо мэдэгдсэн байна.

   Умард Солонгосын Хүний эрхийн хорооноос Умардын эмэгтэйчүүдийг хүний наймааны золиос болгон биеийг нь үнэлүүлэх, хүчээр хуримлуулах зэрэг хүний ёсноос гадуур үйлдэлд түлхэж байгаа бөгөөд хохирогчдын дотор 9 настай охин хүртэл байна гэсэн судалгааг гаргасан гэжээ.

   Мөн дүрвэгч эмэгтэйчүүдийг наймаалцан олох ашиг нь жилдээ 150 сая ам.доллараас багагүй байгаа тухай ч мэдээлсэн байна. 

   Өчигдөр буюу 2019.05.20-ны өдрийн АНУ-ын Wall Street Journal(WSJ) сонинд Англи улсын хэвлэлүүд ч үүнтэй адил мэдээлэлтэй байгаа тухай дурьдаад уг мэдээллийн эх сурвалжийг Хятад улсад дүрвэн гарсан Умард Солонгосын 50 гаруй эмэгтэйгээс урт хугацааны турш авсан судалгаанд тулгуурласан хэмээн тайлбарлажээ.

   Умардын дүрвэгсдийн 12-29 насны охидын 60 гаруй хувь нь хүний наймааны зуучлагчаар дамжин бие үнэлэх зах зээлд худалдагддаг бол 30% нь тухайн газрынхаа эрчүүдтэй хүчээр хуримладаг байна.

   Эх сурвалжийн мэдээллийг бэлтгэсэн судлаач Юн Хыи Сүн “Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийн зовлон шаналал хэрээс хэтэрч, хүний наймаачдын золиос болох үзэгдэл энгийн өдөр тутмын амьдрал мэт харагдах нь хурдацтай нэмэгдлээ” гэсэн байна.

   WSJ сонинд “Умардаас Хятад руу зугтана гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд элсэн цөлд хатаж үхэхтэй адил явдал юм” гэжээ. 

WWW.MGLRADIO.COM

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.136зочин   • 6 сарын 11. 14 цаг 03 минут

хѳѳрхий охид

73.176.171.37Zochin   • 5 сарын 23. 4 цаг 04 минут

Hyatadad mongonii toolyyr bii.Mongol ulcad amic Saglah agaar erh choloo gazar nutag bii.Mongol oron sereh tsag boljee

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"8 цаг 57 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь8 цаг 57 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 1 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.