5-р сарын 22
11 цаг 00 минут

Ш.Пүрэвсүрэн: Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай

Дэлхий даяар ялангуяа хүйтэн сэрүүн орнуудад ургадаг бургасны 500 гаруй зүйлийн модыг латинаар Salix гэж нэрлэдэг ба Антарктидаас бусад бүх тивд тархсан энэ ургамал хумсын толион чинээхнээс /2.5см/ авахуулаад хулснаас өндөр /40м/, хагас метр бүдүүн мод болж ургадаг гайхалтай бодгаль.
2017 онд хэвлэгдсэн “Ойн нэвтэрхий тольд” бичсэнээр Монголд өнөөдөр 42 зүйлийн бургас Хангай Хэнтийн ой тайгаас эхлээд хуурай говийн сайр, голын эрэг ирмэг даган хааяагүй ургадаг юм.
 
Манай нутгийн баядууд бургасыг бураа гэнэ. Баруун Туруун, Зүүн Турууны голуудыг дагаад ургадаг Хар бураа, Цагаан бураа, Улаан бураа гэх бургаснуудаас гадна дээрх 42 зүйлээс ганц нэгийн нэрийг дурьдвал: найлзуур бургас, навчит бургас, ямаан бургас, монгол бургас, дэрэвгэр бургас, буурал бургас гээд өчнөөн олон төрөл буй.
 
Харамсалтай нь сүүлийн үед хүн гэдэг алт эрсэн араатан бугнуудын шуналын хар гайгаар Онон Хэрлэн, Орхон Туул, Хараа Ерөө гээд хэдэн голууд маань ухуулж төнхүүлж, хөндий дагасан гоёмсог бургасууд нь хядаж устгагдаад үндсэндээ дуусаж байх шиг байна.
Цөөхөн хэдэн гол усыг маань нар салхинаас халхалж, хүн малын хөлөөс жаахан ч гэсэн дайжуулж, эрэг ирмэгийнх нь хөрс газрыг элэгдэл эвдрэлээс хамгаалж, ус чийгийг нь барьж байдаг цорын ганц хүчин зүйл нь бургас мод. Монгол нутгийн маань өргөн хээр талыг сүлжин, мэлмэрэн урсах голуудаа харахаар хөмсөг сормуусыг нь хусаад хаячихсан бүсгүйн нүд шиг өрөвдмөөр харагддаг юм. Бургас модыг хөрс усыг элдэв бохирдлоос цэвэршүүлэн ариутгах шидтэй болох талаар судлаачид сүүлийн үед нилээд бичих болсон.
 
Нэгэн зүйл. Сүүлийн хорь гаруйхан жилийн дотор Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 80 хувьд хүрч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутаг 2 дахин нэмэгдэж, говь цөлийн бүс нутаг жилээс жилд хүрээгээ хойшоо улам улам тэлсээр байна. Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн өдрөөс өдөрт эрчимжиж байгааг хүн бүр мэднэ. Өвөр Ар Монголд элсжсэн газрын талбай хагас сая шахам га болсон талаар судалгааг сансрын зураг ашиглан гаргажээ. Хамгийн гайхалтай нь Монгол орны хойд бүс Хангай, Орхон Сэлэнгийн сав нутгаар 50 мянга шахам га-д элсжилт үүсчээ. Их нууруудын хотгорын муж, Алтайн Өвөр говийн Булган, Бодонч голуудын сав газар, Гурван Тэсийн орчим нутаг, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улааны говь, Үнэгт харгантын тарамцаг зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар нотлогдсон байна.
 
Цөлжилт нь газар ашиглалттай шууд холбоотой үүсэх экологийн доройтлын нэг хэлбэр бөгөөд төв суурин газрын элсжилт ихсэж, говь, хээрийн бүсийн 140 төв, суурин газар элсжиж, цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн бөгөөд тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөх-морьт, Дорноговь аймгийн Замын -Үүд, Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогт –Овоо, Завхан аймгийн Завхан-Мандал, Дөрвөлжин зэрэг сумдын төвийн айл өрх, барилга байгууламжууд нь элсэнд дарагдсаар байна.
 
Эх орны цэнхэр судас болсон 2000 гаруй гол горхи, нуур тойром нэгэнт ширгэн үгүйрчээ. Хүн, мал уух усгүйгээс цөөхөн хэдэн уст цэг, баянбүрд, аймаг сумын төвөө тойрон шавж бууснаас тэр орчмын газраа эрчимтэй цөлжүүлж байна. Цөлжилттэй тэмцэх, түүний аюулыг сааруулах асуудлыг бургас гэгч Бурханаас илгээсэн шидтэн ургамлыг тариалан шийдэж байгаа сайхан туршлага дэлхийн олон оронд байгаа билээ. Монгол орон маань хаа сайгүй эрс хурдтай цөлжиж байгаа өнөө үед бургас хамгийн найдвартай хамгаалагч болгосон
 
/Ордосд элсийг ойжуулсан байдал/ байгааг саяхан Ордос хот орох замдаа хараад биширлээ. Хятадууд цөлжилтийг богино хугацаанд зогсооход элсний бургасыг гаргуут сайн ашиглаж байна. Энэ төрлийн бургас нь хөрс голохгүй хаана ч ургаж чаддаг бөгөөд үүнийг тэд цөлжиж буй бүс нутгийг сэргээх, говь, хээр тал нутгийг ногооруулах, ширгэж байгаа болон ширгэсэн гол мөрний сав нутагт тариалан усны нөөцийг нэмэгдүүлэх, хямд өртөгтэй шахмал түлш гарган авах зориулалтаар газар сайгүй тарьж байна. Тэдний туршлагаар элсний бургасны аж ахуй байгуулан хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаль орныг хамгаалах өргөн бололцоо манайд хаа сайгүй буй. Тэд тарьсан бургасаа хураан авч, үртэс болгон үйрүүлж гэрийн тавилга, барилгын модон эдлэл үйлдвэрлэж байна.
 
Бид хулс шиг хурдан ургадаг бургасыг тарин Монгол гэрээ, уурга, араг савраа хийж чадахгүй гэж үү? Бидний өвөг дээдэс эртнээс бургасаар араг савар, уурга шилбүүр, авсаархан сав сүлжиж хийдэг байсан. Тэр тусмаа өнөө хүртэл манай баруун аймгийнхан бургасыг сайн мэднэ, сүүлийн үед жаахан хэтрүүлчихээд байгаа болохоос сайн ч ашиглана. Увс, Ховдын бургасан хана, уньтай гэр өнөөдөр зах дээр өндөр үнэ хүрдгийн учир нь бургасны бөх бат, эдэлгээ даах чадвар, хөнгөн жинтэйнх.
 
Элсний бургасны онцлог нь 50-60 см урттай ширхэг суулгац жилдээ 5-20 салаалж, салаа бүр 2м хүртэл өндөр ургадаг гэнэ. Хөрс голдоггүй учир усны нөөцтэй ямар ч газар тариалж болдог, хавар эрт соёолж үрээ цацдаг, маш шигүү ургадаг гайхамшигт мод юм. Хурдны замын хажуугаар өнгөрсөн жил тарьсан суулгацын үндэс нь эргэн тойрондоо 2м хүртэл урт салаалан ургасан, нэг суулгацнаас олон салаа мөчир ургаж, гол нь усалгааг дуслын усалгаагаар шийдсэн учир бургас ургуулсан элс их чийглэг болсон байлаа. Одоо тэдний тарьж буй бургас 9 сар гэхэд 2 метр өндөртэй, хуруун чинээ бүдүүн, 10-20 салаа мод болно гэнэ. Энэ нутаг таван жилийн өмнө хувхай элсэн цөл байсан бол одоо бургас найган халиурсан өтгөн шугуй болжээ. Өвөр Монголчууд элсний бургасаар шахмал түлш, бэлэг дурсгалын сүлжмэл эдлэл, цаасны үйлвэрийн түүхий эд хийхээс гадна ноолуурын үүлдрийн ямаагаа тэжээдэг юм гэнэ. Бид бэлчээр сүйтгэдэг хэмээн хэдэн ямаагаа адалдаг бол тэд бургас тарин тэжээж ноолуурын ямаагаа үржүүлж байна.
 
Нэгэн зүйл. Арав гаруй жилийн өмнө манай байгаль орчны нэгэн ТББ санаачлан Европоос бургасны төрөл болох Salix viminalis хэмээх 5м хүртэл өндөр ургадаг суулгац их хэмжээгээр оруулж ирснээ польш бургас хэмээн зарласан боловч, годойсон урт ганц иш болон ургадгийг нь хараад манайхан саваа мод хэмээн нэрийдсэн юм. Үүнээс авч зуслан дээрээ туршиж тарьсан хэдэн бургас маань зуны гуравхан сард 2м хүртэл өндөр ургах авч, монголын тэсгим хүйтэн өвлийг даахгүй өвөлдөө хөлдчихдөг. Гэхдээ дараа жил нь дахиад үндэснээсээ нахиалан ургах энэ модыг намарт нь төө хиртэй үлдээн тайрч авч хадгалаад ирэх хавар нь дахиж тарихад хаа ч хамаагүй ургадаг болсон билээ. Уг нь эхний жил модныхоо ишийг дулаан материалаар чанга ороож өвөлжүүлэх юм хөлддөггүйг анзаараад дараа хавар нь дээд хэсгээс нь тайрч салаалуулаад саваа мод биш олон салаа сайхан бургас болгосон нь одоо хүртэл манай хашаанд ургаж л байгаа.
Бургасыг Оросууд ардын эмчилгээнд олон зуун жил ашиглаж ирсэнийг бид тэр болгон мэддэггүй ч, Бургас гэж монгол нэртэй 200 гаруй мянган хүнтэй жуулчны хот Болгарт байдгийг багачууд өнөөдөр мэдэх байх. Бургасыг үндэснийхээ бэлэгдэл модоор зарласан хүмүүс бол баруун Украинчууд. Тэд бургасаар үхэр малаа сайн ороолгож байвал өвчин зовлон, гай зэтгэрээс ангижруулдаг гэж үздэг.
Харин баруун Монголд Увсын Өндөрхангай сумын ард Ханхөхийн нурууны их тагт цөөхөн тоотой маш үзэсгэлэнтэй алтан шаргал бургасан төгөл хад чулуун дээр ургасан байдгийг харсан хүн цөөхөн болов уу.
 
Дэлхийн улс орноор энд тэндгүй хэсэн бэдүүчилж явахдаа ийм гоо үзэсгэлэнтэй бургас би хувьдаа олж үзээгүй. Нутагтаа очих болгондоо Алтан бургасандаа очиж залбиралгүй буцдаг хүн манай хэдэн элжигэн халхуудын дунд байхгүй л болов уу. Бургас мод маань бутлан үржтүгэй
 
 
Ш.Пүрэвсүрэн
2019-05-13
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.171.73.250Цогзол   • 5 сарын 22. 11 цаг 20 минут

Хаха бургас өөрөө ус хэрэглэдэг гүнээс ус татдаг ургамал биш харин бидний хайр найргүй устгасан ой бол өөр хэрэг. Аливаа зүйлийг бичихийн өмнө мэргэжлийн хүмүүсээс сайн асуу ер нь бол ном уншиж бай сэтгүүлчидээ

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 2 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ3 цаг 56 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 3 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 8 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 13 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 18 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 23 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 25 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 28 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 31 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 33 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 38 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 43 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 48 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 49 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)4 цаг 53 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав4 цаг 58 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 3 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 8 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 13 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 18 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 20 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 23 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 28 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 33 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 38 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 43 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 48 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ5 цаг 53 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ5 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.