2019 оны 5-р сарын 22
11 цаг 20 минут

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч  аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр,

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК
  11. “Медика монголиа” ХХК
  12. “АОДЭ” ХХК
  13. “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК
  14. “Монголиан транс Ложистик” ХХК
  15. “Эм Эм Эс инженеринг” ХХК
  16. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК
  17. “Энержи Интернэшнл” ХХК
  18. “Монгол эм импекс концерн” ХК
  19. “Замайн сервисиз” ХХК
  20. “Камминс монголиа инвестмэнт” ХХК

шалгарсан бол нийслэлийн Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан юм. Мөн урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбат шалгарсан байна.

Нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө шударгаар татвараа төлсөн 20 аж ахуйн нэгж, зургаан иргэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Батрагчаа нар шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ6 цаг 59 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 2 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 7 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 12 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 17 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 22 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 27 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 32 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 37 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй7 цаг 42 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа7 цаг 47 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ7 цаг 52 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ7 цаг 57 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 2 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 7 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 12 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 17 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 22 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 27 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 32 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 37 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт8 цаг 42 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ8 цаг 47 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ8 цаг 52 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна8 цаг 57 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 2 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 7 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 12 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 17 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.