5-р сарын 22
11 цаг 45 минут

Монгол, Германы Засгийн газар хоорондын хуралдаан боллоо

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хоёр улс хоорондын ажлын хэсгийн 7 дугаар хуралдааныг Берлин хотноо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
 
Тус хуралдааныг Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн германы талын төлөөлөгчдийн тэргүүн Оливер Виттке нар даргалав.
 
Сайд Д.Сумъяабазар хуралдааныг нээх үеэрээ Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч танилцуулав. Мөн энэ үеэр Манай хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад өнөөдрийн хуралдааны гол зорилго оршиж буйг онцлон хэллээ.
 
Тэрбээр хэлсэн үгэндээ “Эдийн засгийн салбарт гарч буй эдгээр нааштай хадлагыг цаашид бататгах, тогтвортой хөгжлийг хангахад Европ дахь бидний гол түнш, гуравдагч хөрш ХБНГУ-ын дэмжлэг туслалцаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэгтэй хэвээр байгааг энд онцлон тэмдэглэе. Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан гүнзгийрүүлэх, чингэхдээ харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлэх сонирхлоо бид дахин илэрхийлж байна. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр орны хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа хамгаас чухал гэдэгтэй санал нэг байна” гэв.
 
Хуралдааны үеэр мөн УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр илтгэл тавьсан юм.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс газрын ховор элементийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархи холбогдох мэдээллийг хуралдаанд оролцогчдод танилцуулав.
 
Энэ удаагийн хуралдаанаар “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, 6 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар ярилцлаа. Мөн Эдийн засгийн хорооны ээлжит уулзалтын дүн болон тус Хорооны дэргэдэх Санхүүжилтийн ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
 
Хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэд хоёр орны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хороо ажилладаг. Эдийн засгийн хороог монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, германы талаас “MSM” XХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Мелшерс нар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн хуралдааны өмнө Эдийн засгийн хорооны хамтарсан уулзалт энэ сарын 20-нд болсон юм.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 16 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 11 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 17 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 22 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 27 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 32 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 37 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 40 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 42 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 45 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 47 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 52 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 57 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 2 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 3 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 7 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 12 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 17 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 22 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 27 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 32 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 34 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 37 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 42 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 47 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 52 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 57 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 2 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 7 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.