2019 оны 5-р сарын 23
8 цаг 20 минут

Т.Ихтамир: Иргэд эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, зөрчигдсөн эрхээ шаарддаг байх ёстой

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХЭҮК жилд дунджаар хэчнээн гомдол хүлээж авдаг вэ?

-Иргэд ААН байгууллагаас жилд дунджаар 500-700 гомдол хүлээж авдаг. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд 660 гомдол ирсэн. 2014 оноос хойш манайд ирж байгаа гомдлын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь комиссын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болсны илрэл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлын тоо нэмэгдсэнийг хүний эрхийг зөрчил их байна гэж харахаасаа илүүтэй иргэд маань эрхээ мэддэг, шаарддаг болсон байна гэж харж байна. Он гарснаас хойш 270 орчим гомдол, мэдээлэл ирсэн. Өнөөдрийн байдлаар ХЭҮК-оос 70 орчим хяналт шалгалтыг хийж, 50 гаруй шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

-Иргэнээс ирсэн гомдлыг хэрхэн хянаж шийдвэрлэдэг вэ?

-ХЭҮК хуульд заасан эрх үүргийн дагуу иргэнээс гомдол хүлээж авдаг. Иргэнээс авсан гомдлыг хүлээж аваад албаны хүмүүсээс тайлбар авах, бичиг баримтыг нь гаргуулах гэх мэтээр олон төрлийн холбогдох ажиллагааг явуулдаг. Ингээд ажиллагаа явагдсаны эцэст тухайн гомдолд дурдагдсан зөрчил нь хүний эрхийг зөрчиж байх юм бол ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг хувь хүн, албан байгууллагад хүргүүлдэг. Хэрэв гомдол нь зөрчил гэж үзэхээргүй байх юм бол тухайн байгууллагад нь “хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн ХЭҮК нь хүний эрх зөрчсөн албан тушаалтан, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, шүүхийн шатанд эрх нь зөрчигдсөн хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргасан иргэн болон гомдол гаргасан иргэнийг эвлэрүүлэх чиглэлээр ажилладаг.

-Хүний эрхийн асуудал хөндсөн гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг гэсэн. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

   -Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө манай комиссод ирж байгаа иргэний гомдлын дийлэнх хувийг цагдан хорих, хорих байранд шалгагдаж байгаа хүмүүсийн гомдол эзэлдэг байсан. Одоо бол энэ төрлийн гомдлын тоо эрс буурсан. Сүүлийн үед хамгийн их ирж байгаа гомдол нь хөдөлмөрлөх эрхийн гомдлууд, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлууд байна. 

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэдэг. Таны бодлоор Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субъект нь хэн бас юу байна вэ?

-Хүн амьдарч байгаа газар зөрчил гарч л байдаг. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болгож байна гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, ААН-үүдийн хооронд эсвэл  иргэн ААН-ийн хоорондох харилцааны явцад зөрчигдөж болдог. Энэ нь хэвтээ шугаманд хүний эрхийн зөрчлийг бий болгож байгаа хэлбэр. Харин босоо шугаманд байдаг хүний эрхийг зөрчил гэдэгт төрөөс гаргаж байгаа бодлогын шийдвэр, хууль тогтоомж дүрэм журмууд хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулагдаж чадаагүй хийдэлтэй хууль тогтоомжууд хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг.

-Манайд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн манай улс НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Олон улсын гэрээ конвенц нь өөрөө дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд хангалттай зохицуулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ зарим хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл,  хуулиар зохицуулагдсан боловч практик хэрэглээний явцад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хэрэгжилт нь хангалтгүй байх зүйлүүд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй.

-Тэгвэл хүний эрхийн зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, иргэн өөрөө эрхээ шаардах ёстой. Мөн хүний эрхэд нийцсэн хийдэлгүй хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-Яг үнэндээ эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шүүхэд хандаж, ямар тохиолдолд танайд хандахаа мэддэггүй. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь ХЭҮК-т ямар төрлийн гомдол гарах боломжтой вэ?

-Хүний эрх гэдэг маш өргөн хүрээний асуудал. Хүн байгаа газарт хүний эрхийн асуудал их бага хэмжээгээр яригдаж л байдаг. Тэр ч утгаараа хүний эрхийг хангах зорилготой маш олон төрийн байгууллагууд, хууль тогтоомжууд байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын хооронд харьяалан шийдвэрлэх асуудлууд гэж байдаг. Жишээлбэл, эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад байдаг. Шалгаж байх явцад нь хяналт тавих чиг үүрэг нь Прокурорын байгууллагад бий. Тухайн хүн буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Харин хүний эрхийн комиссод, тухайн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа үндсэн хуульд зааж, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өмгөөлөгчөөр хангагдах, хууль зүйн туслалцаа, мэдээлэл авах эрхийг нь хангаж байна уу гэдэг асуудал хамааралтай байдаг. Үүнийг хүмүүс ялгаж ойлгодоггүй. Би хилс хэрэгт холбогдоод шалгагдаад байна. Намайг хэрэг хийгээгүй байхад шалгаад байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гэх асуудлаар манайд хандаад байдаг. Мөн иргэний маргаан, захиргааны маргаантай холбоотой асуудлууд манайд их ирдэг. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол багагүй хувийг эзэлдэг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн ажилтны иргэний үнэмлэх, диплом зэргийг нь барьцаалдаг. Ажлаас халагдах үед нь бичиг баримтыг нь өгөлгүй, тухайн хүнд шахалт үзүүлдэг. Энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тухайн өдөртөө бүх бичиг баримтыг нь өгөх ёстой. Мөн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар ажилласан хугацааны хөлсийг нь өгдөггүй гэсэн гомдол маш их ирж байна. Энэ бүгд хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд гомдол гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь аж ахуй нэгжээс нь гаргуулах, ажилласан хугацааных нь хөлсийг нөхөж олгуулах, нөлөө бүхий төрийн байгууллагад мэдээлэх үйл ажиллагааг явуулж байна.

      Түүнчлэн манайх жендэрийн тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын зөрчил, гомдлыг хүлээн авдаг цорын ганц байгууллага. Тэр ч утгаараа энэ төрлийн гомдол их ирдэг. Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулдаг.

Т.Гэрэл

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2Зочин   • 5 сарын 27. 9 цаг 33 минут

Энэ хүний тодорхойлж байгаагаар хүний эрхийн байгууллага явцуу хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэтэл нийгмийн харилцаанд хүний эрхийн асуудал маш хүндрэлтэй, ялгаварлан гадуурхалт улам гүнзгийрсэн. Тухайлбал: Улс төрийн эрх байна. Энгийн иргэн согогдох эрхийг Үндсэн хуульд тусгаж өгсөн боловч мөнгөтэй хэсэг хүмүүс НАМ байгуулж, тэдгээрийн сонгогдох боломжийг хаасан. Үүнээс үүдэлтэй иргэдийн хяналт суларч таны хэлээр босоо эрх алдарч, тэр чигтээ хэвтээ эрхгүй болслон.

122.201.21.102Тэнэг   • 5 сарын 26. 9 цаг 34 минут

Уншаад юу ч ойлгосонгүй... Хүний эрх зөрчигдөөд байгааг дэмжээд байшаамуу хориглоод байгаамуу... Тэгээд ямар арга хэмжээ авдаг юм бүү мэд... Нэг л их хууль дүрэм конвенц заавар ярьсан хүн...

103.229.121.6Зочин   • 5 сарын 24. 21 цаг 17 минут

ГАнц мэдэгдэл илгээхээс өөр ямар ч чадваргүй

66.181.181.230Зочин   • 5 сарын 23. 10 цаг 03 минут

Ene neg shal hereggui baiguullaga yu ch hiihgui

139.5.216.156Бадрах   • 5 сарын 23. 9 цаг 26 минут

Хүний эрх эрх чөлөө гэж ярьсаар үүргий нь хөсөр хаясаар Монгол хүн хүн биш хагас зэрлэг адгуус шиг боллоо шүү ажил хариуцсан байгууллага нь уул нь аль алийг хь ярьж зүйтэй бишүү ???

192.82.65.120Зочин   • 5 сарын 23. 8 цаг 26 минут

Энэ авгай Бямбадорж нар монголд юу ч хийж чаддаггүй,бүх газар л хүний эрх зөрчигдөж байгааг мэдсээр,харсаар байж юу ч хийж чаддаггүй чацага царайлдаг биздээ болих тарах хэрэгтэй энэ сул цалин авагчид аа

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 19. 18:10Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 18:00Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ9 сар 19. 17:55“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна9 сар 19. 17:50КДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал9 сар 19. 17:45Жаахан охин дээрэмчнийг талхаар айлгав9 сар 19. 17:40Диснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд9 сар 19. 17:35“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ9 сар 19. 17:30Европын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ9 сар 19. 17:25Таныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ9 сар 19. 17:20“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна9 сар 19. 17:19180 настай гуталчин "Мухашта Мураси"9 сар 19. 17:15БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ9 сар 19. 17:10Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл9 сар 19. 17:05Үл мартагдах уулзалтууд9 сар 19. 17:00"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа9 сар 19. 16:57Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно9 сар 19. 16:55Мөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий9 сар 19. 16:50Гэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд9 сар 19. 16:45Нэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч9 сар 19. 16:40Instagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй9 сар 19. 16:35БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа9 сар 19. 16:30Аваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ9 сар 19. 16:25Узбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна9 сар 19. 16:20Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа9 сар 19. 16:15Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно9 сар 19. 16:10“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ9 сар 19. 16:05Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд9 сар 19. 16:05Тагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ9 сар 19. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.