5-р сарын 23
8 цаг 10 минут

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан явуулав. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн  байгууллагуудын албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргасан тухай өчигдөр мэдээлсэн.

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулаад буй. Мөн шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 169-р тогтоол гараад байна.

Эхний алхам болгож тус банкны гүйцэтгэх захирлаар "Хас" банкны Г.Амартүвшинг томилоод байна.

Мэдээллээс харахад, Хөгжлийн банк бас ч гэж тун боломжийн эх үүсвэртэй гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгожээ. Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт зээлийн  тун багахан хэсэг нь эргэн төлөгдсөн гэсэн үг.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:

 - Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.

- Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.

- Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн

 - ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

- 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн гэж ажлын хэсгийнхэн  дүгнэжээ.

 Энд дурдагдаж байгаа өөр нэг ноцтой баримт бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд карим зээлдэгч нарт  давуу байдал олгосон байж болзошгүй гэж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк байж,   үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой  банк маань өнгөрсөн хэдэн жил нэг иймэрхүү дүр төрхтэй ажиллажээ.

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид хэн бэ

Хөгжлийн банкны хэдэн томоохон монопол гэмээр зээлдэгчид байна. Тэдгээрээс 9 том зээлдэгчийг нэрлэж байгаа. Тэдгээр нь:

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг

Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг

“Эрдэнэс Монгол” ХХК -166.1 тэрбум төгрөг

“Кью Эс Си” ХХК – 161.3 тэрбум төгрөг

“Хөтөл” ХХК – 161.2 тэрбум төгрөг

“Цэцэнс Майнанг энержи” ХХК – 140.9 тэрбум төгрөг

“ДЦС-4” ТӨХК -105.1 тэрбум төгрөг

“Бэрэн” ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

“Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК зэрэг нэр бүхий эдгээр  9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Зээл авчихаад “луу унжиж”  одоог хүртэл эргүүлж төлөхгүй байгаа дээрх ноцтой 9 зээлдэгчийн  дотор “Хөтөл” ХХК болон “Кью Эс Си” ХХК гэсэн нэг  “гэр”-ийн хоёр компани байгаа юм.  “Кью Эс Си” ХХК бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр юм.  Хөтөлийн цементийн үйлдвэр , Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёулаа  ХХБ-ны харъяаллын компани гэж яригддаг билээ.

Тэд юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв

Хэдийгээр дээрхи 9 компани өдий хүртэл зээлээ эргүүлэн төлөөгүй гэж байгаа ч эдгээр  том зээлдэгчдээс дөрвийнх нь  зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй гэж үзэж байгаа юм байна.

Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци /ТОСК/,  “Кью Эс Си” ХХК, “Хөтөл”, ХХК, “Эрэл”  зэрэг дөрвөн ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, хүндэрчээ. Харин юуны учир...

- Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө ТОСК Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэр авч, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан. Гэвчч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна. Зээлийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газартай зөвшилцөж, шийдвэрт хүрэх юм байна.

-“Хөтөл” ХХК үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Гэвч бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн төлөлт удааширчээ. Улсын комисс бүрэн хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлбэл зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэх хүлээлттэй байна.

-“Эрэл” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/ барьсан ч үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаагаас зээлийн эргэн төлөлт удааширчээ.

– “Кью Эс Си” компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалтад оролцсон шалтгаанаар Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм байна.

 Г.Хантулга

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.45Зочин   • 5 сарын 25. 22 цаг 35 минут

КьюЭсСи,ХХБ-ны өрийг одоо засгийн газар төлөх ёстой байлгүйдээ.учир нь энэ мөнгөөр Эрдэнэтийг авсан.одоо Эрдэнэт засгийх болсон.

182.160.37.45эрвгийлхам Эрдэнэбат   • 5 сарын 23. 22 цаг 36 минут

Эрдэнэбат гишүүн өршөөлийн хуулийн төсөл оруулах гээд явж байна лээ ХХ-ийн банк зээлээ төлөхгүй гэдэг бүгдэнд ойлүомжтой

202.9.43.45Зочин   • 5 сарын 25. 22 цаг 37 минут

Мэдээж ХХБ авсан Эт үйлдвэр одоо төрийн болсон учир өрийг нь засгийн газар даах байлгүй.

64.119.25.154Amar   • 5 сарын 23. 22 цаг 34 минут

Ingej absaar bgad bur surchihsan durakuud...tegj bgad chanargui zeeld oruulaad tsairuulah gj bhgui yu....oorsdoo bol zeel abahaar huugee ehelj abaad uheh gj bga yum shig bdg bzd HH bank...

202.131.245.34Зочин   • 5 сарын 23. 12 цаг 00 минут

Энэ ямар эх сурвалжаас зээлийн талаар мэдээлэл хийгээд байгаа юм болоо

66.181.180.60Зочин   • 5 сарын 23. 11 цаг 33 минут

Чингэс бондын мөнгө Эрдэнэбилэгт зориулагдсан юм биш үү

64.119.23.107Зочин   • 5 сарын 23. 11 цаг 33 минут

ЭРЭЛИЙНХЭН КАЗИНО ТОГЛООД ДУУСГАСАН

64.119.23.107Зочин   • 5 сарын 23. 11 цаг 32 минут

ЭНЭ БОЛ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ТИЙМЭЭС ТӨЛӨХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

103.57.95.158Зочин   • 5 сарын 23. 11 цаг 56 минут

зээл аваад төлөхгүй байгаа нь ардчиллын зарчим гэж үү?ойлголцохгүй анзаарахгүй орхимооргүй сэтгэгдэл байна.

66.181.186.100зочин   • 5 сарын 23. 11 цаг 26 минут

ХХБ хэдэн хувийн хүүтэй зээл аваад бидэнд илүү нугалсан хүүтэйгээр зээл олгож байнаа. Мөнгө угаалт биздээ.

103.9.90.98Зочин   • 5 сарын 23. 11 цаг 10 минут

ЗЭЭЛ НЭРИЙН ДООРХИ САНХҮҮГИЙН АСАР ТОМ ЛУЙВАР БУЮУ ЗАЛИЛАН

202.179.11.230MGL   • 5 сарын 23. 10 цаг 15 минут

Hudaldaa hugjliin bank arai denduu bicsh uu, bid banknaas avsanaa tuluhgui baij boloh ni ee.

202.179.27.238ЭНЭ БОЛ ЗЭЭЛ БИШ...   • 5 сарын 23. 10 цаг 13 минут

ЭНЭ БОЛ ЗЭЭЛ БИШ. ... САНХҮҮГИЙН ЗАЛИЛАН

202.131.254.50Зочин   • 5 сарын 23. 9 цаг 55 минут

Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг баймаар юм. Жирийн иргэнийг хугацаа болоогүй байхад зээлээ төл гээд утасдаад байдаг. Арчаагүй л байна даа

202.126.89.99Зочин   • 5 сарын 23. 9 цаг 49 минут

Жирийн иргэнийг бол энэ төр яаж барьж базаж балбаж байгаа бол .

64.119.23.107Зочин   • 5 сарын 23. 9 цаг 07 минут

ЗЭЭЛ БУС ДЭЭРЭМ ХИЙСЭН, ТҮҮНДЭЭ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙГАА ГЭСЭН ҮГ

64.119.24.120Зочин   • 5 сарын 23. 9 цаг 03 минут

Манай тэргүүн баячууд насаараа төлөөд ч дуусахгүй өр ширний уутнууд

49.0.137.164!!!!   • 5 сарын 23. 8 цаг 59 минут

Odoo ter Kompaniudiinh ni huwizaa bolon kompaniudiig ni Ulsiin medeld shiljuulj awah Zag ni bolsoon !!!!

66.181.186.240Зочин   • 5 сарын 23. 8 цаг 30 минут

zeelee iund zartsuulsaniig ni hsalgaj hariutslaga tootsoj zeelee toluuleh horongiig ni huraagaachee

Шинэ мэдээ

Т.Мөнхзул анх удаагаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв7 минут 34 секундын өмнөБайнгын хороо: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна11 минут 1 секундын өмнө“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа21 минут 1 секундын өмнөЧуулган: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ31 минут 1 секундын өмнөАтганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь41 минут 1 секундын өмнөГ.Билгүүн: Шар хашлагуудыг бэхэлж амжаагүй байтал салхинд хийсээд унасан50 минут 42 секундын өмнөШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.