2019 оны 5-р сарын 23
11 цаг 10 минут

Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-20, 5-21, 5-22 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn  порталыг танилцууллаа.

Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10584 иргэн үйлчилгээ авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тус ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ.

Ингэснээр Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм  гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.117.38Зочин   • 5 сарын 23. 14 цаг 33 минут

Татвар, иргэний бүртгэл зэрэг байгууллагууд цахимжаад их аятайхан болж эхлэж байна. Төрийн 1 цэгийн үйлчилгээний газрууд ч гэмэн түргэн шуурхай амар болсон. Одоо эмнэлэгийн очер дугаар авдагийг л цахимжуулаад цагтаа очоод үзүүлдэг болчихвол амар болох гээд байна. Эмнэлэгт үзүүлэх гэж зогсож зогсож хэд хоногийн дараа үзүүлэх 1 дугаар авна. Тэрүүгээрээ үзүүлэх гээд очиход эмч цагаараа үзэхгүй өөр хүн авна, хурал зөвөлгөөн гэж ам таглаад гарч алга болно. Бичүүлсэн цагтаа үзүүлэх гэж бас хэдэн цаг очерлож байна.

103.57.95.158Зочин   • 5 сарын 23. 13 цаг 13 минут

сайхан залуус? санал аа ямар сайтад өгөх вэ???

103.20.152.50123   • 5 сарын 23. 9 цаг 55 минут

Энэ маш зөв,сайн ажил болж байгаа юм байна ...баяр хүргэе.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 19. 18:10Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 18:00Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ9 сар 19. 17:55“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна9 сар 19. 17:50КДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал9 сар 19. 17:45Жаахан охин дээрэмчнийг талхаар айлгав9 сар 19. 17:40Диснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд9 сар 19. 17:35“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ9 сар 19. 17:30Европын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ9 сар 19. 17:25Таныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ9 сар 19. 17:20“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна9 сар 19. 17:19180 настай гуталчин "Мухашта Мураси"9 сар 19. 17:15БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ9 сар 19. 17:10Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл9 сар 19. 17:05Үл мартагдах уулзалтууд9 сар 19. 17:00"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа9 сар 19. 16:57Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно9 сар 19. 16:55Мөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий9 сар 19. 16:50Гэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд9 сар 19. 16:45Нэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч9 сар 19. 16:40Instagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй9 сар 19. 16:35БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа9 сар 19. 16:30Аваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ9 сар 19. 16:25Узбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна9 сар 19. 16:20Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа9 сар 19. 16:15Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно9 сар 19. 16:10“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ9 сар 19. 16:05Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд9 сар 19. 16:05Тагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ9 сар 19. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.