5-р сарын 23
12 цаг 00 минут

Багийн спортын дэлхийн аварга анх удаагаа Монголд зохиогдоно

FIBA 3x3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 3-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.   Ийнхүү олимпын төрлийн багийн спортын дэлхийн аварга анх удаагаа Монгол улсад зохиогдох гэж байна

Тус тэмцээнд сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн АНУ, ОХУ, Франц, Итали, Латв, Бразил, Аргентина тэргүүтэй 33 улсын эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 багийн 160 тамирчид өрсөлдөнө.  Энэхүү тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд оролцох юм.

Манай эрэгтэй багийн хувьд Америк, Латви, Гүрж, Беларусын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтлаа. Харин эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт оржээ.

Энэхүү тэмцээн өмнө нь зургаан удаа зохиогдоход Америк улсын тамирчид хамгийн олон медалыг хүртсэн бөгөөд 3 удаа түрүүлж, 3 удаа дэд аварга болж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.6Зочин   • 5 сарын 30. 8 цаг 07 минут

Амжил

66.181.161.2хэхэ   • 5 сарын 26. 9 цаг 54 минут

сда ажилтай таарчдаг азгүй гичий юм аа

© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.