2019 оны 5-р сарын 23
15 цаг 50 минут

Маршал Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт амжилттай болжээ

Монгол Улсыг хөгжин дэвжүүлж, соён гэгээрүүлж, эрүүлжүүлсэн Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, Ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон. Тэгвэл тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ. Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна. ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.

Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургадугаар сард эхэлнэ.

А.И.Филатовагийн ахимаг насны дүрд 
Галина Анатольевна Бокашевская
Н.С.Хрущевийн дүрд Виктор Балабанов
Л.И.Брежневийн дүрд Евгений Шмелев
А.И.Филатовагийн идэр насны дүрд 
Екатерина Кобба
13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.161Зочин   • 5 сарын 27. 16 цаг 35 минут

90-ээд оны улс төрчдийг нам харгалзахгүй яаж баяжиж болдогийг монголчууд бид харлаа,,, 40 жил монголын төлөө зүтгэсэн хүний яаж алж хорьж болдогийг ч бид харлаа,,, 76 улс төрчдийн хувьд монгол хүний амь нохойноос дор болсон үеийг бид харлаа,,,монголыг худалдаж идэж эх орноос урваж болдогийг бид харлаа,,,ард түмэн ядуурч баян хоосоны ялгаа гэж юу байдгийг бид харлаа,,,монгол луйвардаж дээрэмдэж чадсан улс төрчдийн үнэн төрхийг бид харлаа ,,,одоо эднээс бидэнд харах юм үлдсэн үү,,, үлдсэн бол тусгаар тогтнолоо алдахыг л харах ,,,үлдэж дээ,,,

202.179.24.20Зочин   • 5 сарын 27. 11 цаг 23 минут

TSEDENBAL GUAI CHINI UMNU NI ZUVLULTUD UGSUN DAVST UULAA DARAA NI HUSELT GARGASAAR BAIGAAD 80%-g NI BUTSAAJ AVSAN GEDEG YUM BN.

66.181.169.110иргэн   • 5 сарын 27. 11 цаг 22 минут

Чойбалсан, Цэдэнбал гэх мэт агуу хүмүүсийн ачаар л тусгаар тогтнолоо авч үлдсэн гэдгийг түүх мартах ёсгүй. Энэ талаар түүхийг сурталчилж сайхан кино хийх гэж байгаад баяртай байна. тэр үед одоогийн дарга нар шиг юмнууд байсан бол эх оронгүй болох байлаа. Одоо ч эх орноо гэсэн сэтгэлтэй дарга нар байгаа гэхэд эргэлзэх боллоо.

202.21.99.226Зочин   • 5 сарын 27. 10 цаг 30 минут

Цэдэнбал дарга одоогийн эх орон, ард түмэн юугаа ч хамаагүй хэдэн халтар төгрөгнөөс өгөхөд бэлэн удирдагчдын дэргэд ёстой бурхан шиг ухаалаг, өгөөмөр, жинхэнэ эх оронч байж дээ. Бид нар маш их гомдоож үхүүлсэн. Одоо ард түмэн залуу үеийнхэнд зөв таниулж нүгэлээ наминчлах хэрэгтэй.

202.21.99.226Зочин   • 5 сарын 27. 10 цаг 26 минут

Монгол орон социалист нийгмийг дайрч Орос орныг түшиж хөгжөөгүй бол өдийд газрын хөрснөөс арчигдчихсан байж магадгүй л байсан. 1921 онд 500 гаруйхан мянган хүн амтай халдварт өвчин /тэмбүү/ маш их газар авсан байсан. Энэ бүгдийг цэгцэлсэн хүн Орос эмч нар Цэдэнбал даргын эх орон ард түмнээ гэсэн ухаан байсан. Бодит үнэн гэвэл ердөө энэ.

202.21.99.226Зочин   • 5 сарын 27. 10 цаг 20 минут

Филатовагийн ааш авирыг гарга гэжээ. Энэ хүн шаардлага маш өндөртэй маш их хөдөлмөрч хүн байсан. Залхуу Монголчууд үүнийг нь ааштай гэж орчуулсан юм. Найрамдал, хүүхдийн ордон, гэрлэх ёслолын ордон, Нийслэл, аймгийн төвүүдэд маш олон сургууль, цэцэрлэг бэлгээр бариулсан их ачтай хүн дээ.

202.131.227.178Зочин   • 5 сарын 27. 8 цаг 42 минут

муухай шуналтан хуурамч 25 төгрөг хийж байсаныг нь гаргаараа

103.26.194.19Зочин   • 5 сарын 25. 14 цаг 10 минут

Казиночин шүлэгч Мөнхбат найруулахаар шийдсэн бол өнгөрсөөн Түүний найруулсан 7 бурхан харвадаггүй намаа сурталчилсан кино тэнэг болсон доо

202.126.88.53Зочин   • 5 сарын 25. 13 цаг 16 минут

Aytaihan um hiigeerei.aimaar um hiiv dee

182.160.39.48Зочин   • 5 сарын 24. 0 цаг 06 минут

Оросуудыг гомдчихвий гэж айж эмээлгүйгээр тэр үеийн оросуудын ааш араншинг (ялангуяа Филатовагийн зан аашийг) яг байснаар нь, түүхийн бодит үнэнээр нь гаргуулаарай. Хэт уран сайхны болгох гээд хуурамч дүр гаргуулах хэрэггүй шүү.

66.181.169.110умш умш бас дахин умш   • 5 сарын 27. 11 цаг 41 минут

Шинкаревийн "Цэдэнбал ба Филатова " гэсэн номыг нэг уншчих. Нэг ойлголт авна. Тэгээд түүхээ жаахан сонирхоод уншчих. Сэтгэлгээ чинь өөр болж сэтгэл чинь арай ариусах болно. Хэний хүчинд эх оронтой байгаагаа ч мэдэх болно. Нэг их замбараагүй тэнэг сэтгэлгээтэй, солиотой биш л бол.

43.242.242.59зочин   • 5 сарын 23. 16 цаг 07 минут

мөнгө төгрөг хаяад ч болтугай гайгүй кино хийж үзээрэй, сүүлийн үеийн зарим кино үнэндээ үзэх юм алга. яаж хийсэн юм болдоо гэмээр кино их байгаа шүү

203.91.114.244Зочин   • 5 сарын 23. 16 цаг 04 минут

улсын маань түүх. гайхалтай. амжилт

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.