5-р сарын 25
11 цаг 02 минут

Миний царай муутай эхнэр /Бодит амьдралаас сэдэвлэв/

Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би.

Арван хэдэн насанд сэтгэл гижигдэн, хорин хэдэн насанд шувуу шиг нисгэж, 40 хэвийгээд ирэхээр хүндлэл болон хувирдаг хайрыг хүн бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж бас хүлээж авдаг. Миний хувьд шувуу шиг дүүлэн нисэх цаг хэдийнэ өнгөрсөн. Эрчүүдийн нүдэнд төдийлөн өртөхөөргүй царай муутай жижигхэн бор хүүхэн миний эхнэр. Эрээ цээргүй ингэж хэлснийг минь өршөөгөөрэй. “Царай муутай...” ингэж хүүхэд шуухад, хөгшин хөвөөгүй шивнэлддэгийг тэр минь зүрх сэтгэлээрээ мэдэрдэг юм. Яагаад сонсох биш мэдэрдэг юм гэж үү? Хань минь миний агсамнан хашигчихыг бүү хэл шувуудын жиргээ, усны урсгал, уянгалаг бүхнийг сонсох хувьгүй хүн. Арван хуруугаараа хэл хийж, амьтны ааш аягийг нүүрнийх нь хувирлаар төсөөлдөг дөө.

Бүтэн заяагүй бүсгүй хүнд аархал омгоо гаргалаа гэж бодож байна уу? Тийм үе байсаан, байсан. Харин одоо бол үгүй. Хоёр хөөрхөн хүүгээ дагуулаад хорвоогийн нарыг өдөр бүр баяртайгаар тосдог болсон доо, энэ жижигхэн бор бүсгүйн ачаар.

Хэдэн арван жилийн өмнө би гэдэг хүн тамтаггүй архичин байлаа. Аймгийн арслан хүн ингэж явах ч гэж дээ гэж аав ээж минь үглэнэ. “Бөхийн нэр гутааж, дэвжээ бузарлах нь. Хаа таарсан газраа унаж тусан хүний дэвсгэр болсон чи, ахиж зодоглохгүй байвал таарна” гэж аавын байдгаараа хашгирч байсан нь одоо ч чихэнд сонсогддог юм. Шилтэй шингэнд толгойгоо мэдүүлэхээс өмнө бие хаа, үс зүс, хүч чадал тэнцсэн сайхан бөх явсан даа, би. Арслаан... гэж тал засах залуус, ааль дэвсэн нүд талимаарах хүүхнүүдийн задалсан архи, өргөсөн хундаганы ард гарсаар нэг л мэдэхэд жолоогоо алдсан байсан юм даа.

Аймгийн “Арслан” цолоороо аархаж, үс зүсний сайханд задарч явахад минь гоо бүсгүйчүүд олон байсансан. Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би. Өмнөөс ирж яваа найз минь зам буруулан зугтаж, өрөвдөл зэмлэл, үзэн ядсан харцанд ээрэгдэж явсан цаг. Хаалгаа тайлж өгөх айл амьтан ховордсоор л...

Сэтгэлийн тэнхээгүй амьтан бол доо би. Бөх хүний ёс жудаг, нэр хүндийг уландаа гишигсэндээ гэмшин, зүрх сэтгэл минь үйрэх шиг болдог байж билээ. Архины бөглөө мултах шалтаг шатгаан энэ болдог байсан байж магад. Сэтгэл толгой хоёроо татах тэнхэлгүй явахад эхнэр маань надад тусалсан юм.

Хаа байгаа газарт минь хүрээд ирнэ. Хоёр алгаа алдлаад дараа нь зүрхэн дээрээ аваачна. Тэгснээ долоовор хуруугаа гозойлгон, толгойгоо сэгсэрнэ. Өөр олон зүйл хуруугаараа ярина. Гэвч хүний урманд ганц ч үг ойлгохгүй, дэмий л дагаад явдаг байлаа. Орох оронгүй шахуу надад хоног төөрүүлэх сайхан боломж. Хичнээн ч удаа гудамжинд ухаанаа таслаж унав даа. Тэр бүрт жаахан бүсгүй суганыхаа махыг цочтол намайг чирдэг байсан даа. Нэг л мэдэхэд бид айл боллоо. “Овоо доо...” гэх хүн байхад, “Таарсан хоёр...” гэж элэг доог хийх нь ч байлаа. Гэртэй, гэргийтэй болсон ч би уусан хэвээр. Агсам согтуу тавина, ангаахай үрээ айлгана. Маргааш нь юу болсныг эхнэр маань надад ярьж өгнө. Яг л аймшгийн кино үзэж байгаа шиг сэтгэгдэл төрдөг байж билээ. Учир нь миний гаргасан уйваагүй үйлдлийг үглэж биш дүрсэлж хэлнэ. Эхнэр маань нүүрээ үрчийлгэнэ, нүдээ бүлтийлгэнэ, амаа дарвайлгана, бүр нударга зангидан сандал ширээ нүдэж үзүүлдэг байлаа. Эцэст нь хүүгээ очиж тэврээд бөмбөртөл уйлна.

Нэг л өглөө би эхнэр хүүхдээсээ дутахгүй уйллаа. Ууж согтсондоо биш, ухаарч ойлгосных... “Хөөрхий дөө ядарсан бүсгүй хүн, ингэж үйлийг нь үзэх гэж... “Би чамд хайртай гэдгээ хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл чи олон сайхан хүүхнүүдтэй уулзаж үерхдэг байсан болохоор. Одоо тэдний хэн нь ч алга. Харин би хэзээ ч чамайг орхихгүй. Яагаад гэвэл би чамд хязгааргүй хайртай” гэж хөөрхөн гэгч нь дохиж зангаад чадлаараа үүрч дүүрэн гулдчидаг сайхан сэтгэл, энхрий дүрийг нь яаж мартаж чадав аа. Түүний минь нүд нүүрнээс уур хилэн арилхаа байгаад удсан байна. Хайртын минь дүр төрх энэ биш. Угтаа би ханиасаа өөрийгөө олж харлаа. Уйлж өнжсөний маргааш нь архи уухаа больсон юм даа. Чадахаа больсондоо биш сэтгэл хүрээгүй хэрэг.

Аав ээж, анд нөхөд, хэлтэй хөлтэй хэн бүхэн хориглож дийлээгүй хар хорыг тэр минь л дийлсэн юм. Агуу хайр, уйгагүй зүтгэлээрээ... Би амьдралаа шинээр эхэлж чадсаан. Дэрсхэн хоёр хүү маань аавыгаа дуурайн ханайгаад л ... харин хань минь улам л жижигрэх шиг санагдана. Хааяахан би эхнэрээ хүүхдээс ялгаагүй өргөж, хүзүүн дээрээ суулгаж эрхлүүлдэг юм. Эрхэм хүнд минь ийм эрх бий. Өргөх тоолонд эв хавгүй дуу гарган хоёр гараа савчуулна. Анх харсан хүн жийрхэж магадгүй л дээ. Харин надад аз жаргалтайгаар цангинан инээх шиг сонсогддог юм.

Олон арван хүн нэг л өдөр архинаас гарчихсан нууцыг минь одоо хэр нь асуудаг. Үнэндээ би өөрөө ч хэлж мэдэхгүй нь. Магадгүй энэ хайрын увидас байх. Яагаад гэвэл эхнэрийн маань “Би чамд хайртай. Тийм болохоор хэзээ ч чамайг орхихгүй” гэж гараа алдлан зүрхэн дээрээ тавих хөөрхөн дүр нь одоо хэр нь нүдэнд харагддаг юм. Миний шинэ амьдрал эндээс л эхэлсэн. Ер бусын хайраас ...

Бодит амьдралаас сэдэвлэв. 
Зохиогч: Бямбаавал Нарангэрэл

ГОЁ өгүүллэг, тууж, роман - хуудаснаас...

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.34.173aa   • 6 сарын 1. 19 цаг 59 минут

уухаа болиод 3 жил болжээ Эхнэр минь л миний дэргэр улдсэндээ Тууний толоо хуухдуудийнхээ толоо архийг хаясандаа Одоо унэхээр тайван амьдарч байна даа Эхнэртээ баярлалаа гэж хэлэе дээ

66.181.161.34САНДАГ   • 5 сарын 26. 20 цаг 33 минут

МУНДАГ .САЙХАН ӨГҮҮЛЛЭГ БАЙНА. СЭТГЭЛ ГЭЖ АГУУ САЙХАН.ОЛОН ХҮН УНШИГ

202.179.26.109zochin   • 5 сарын 26. 10 цаг 08 минут

archi gej gaig yaandaa !!!, tegechdee tand az jargal chuseei

202.179.24.122Бадрал+   • 5 сарын 25. 12 цаг 03 минут

Сайхан юм анх удаа ийм сайхан зүйл уншлаа гэгээлэг энэ амьдралд гэрэл болж тодоос тод ассан тэр жижиг бүсгүй +

88.130.155.62Зочин   • 5 сарын 25. 0 цаг 24 минут

amidraliin hölgui ih dalaigaas hun ööriigöön oloh heregteidee...tegvel amidral aandaa bosood irdeg jm...

192.82.64.99Зочин   • 5 сарын 24. 16 цаг 08 минут

Өөрийгөө ялан дийлнэ гэдэг агуу зүйл шүү. Мундаг байна.

150.129.141.225Зочин   • 5 сарын 24. 13 цаг 20 минут

Uuhaa baigaad 3 sar bolj bna, er ni tsaashdaa uuhgui gej shiidsen

142.93.84.109Зочин   • 5 сарын 24. 12 цаг 58 минут

unuudur unshsan hamgiin saihan niitlel bna.az jargal husie

150.129.140.41Зочин   • 5 сарын 24. 11 цаг 55 минут

Тэр бүсгүйн зүрх чиний "тархины түгжээ"-г мулталжээ. Нэгэнт ухаан орсон юм чинь тэгш дүүрэн, төвшин амгалан амьдраарай гэж ерөөе.

202.21.107.97Зочин   • 5 сарын 24. 11 цаг 26 минут

az jargal husie

203.91.115.44Зочин   • 5 сарын 24. 11 цаг 01 минут

Нулимс цийлэгнүүлэн байж уншлаа. Аз жаргал хүсье

66.181.188.160Зочин   • 5 сарын 24. 10 цаг 24 минут

Аз жаргал,амар амгалан архигүй орчинд л бий болдог.Харин архи идээний дээж биш, өнгө нь цагаан ч хамрыг улайлгаж, нэр төрийг харлуулж,аз жаргалыг бусниулдаг чөтгөрийн хар хүч юм.Би ч бас архи ууж, алдаж явсан үе бий,бий

103.9.90.98Зочин   • 5 сарын 24. 10 цаг 14 минут

... ТАЙВАН САЙХАН АЖИЛ ҮЙЛС МИНЬ БҮТЭМЖТЭЙ САЙХАН БАЙНА...ХЭН Ч ТАНЫ АМРУУ АРХИ ЦУТГАХГҮЙ ӨӨРӨӨ Л ГЭР БҮЛ, БОСГОСОН АМЬДРАЛДАА ХАЙРТАЙ Л БОЛ ЭНЭ ИДЭЭНЭЭС НАСАН ТУРШДАА ТАТГАЛЗ... ТА ЧАДНА... АЙДАА АМЬДРАХ САЙХАААН... ТЭР ТУСМАА АРХИГҮЙ АМЬДРАЛ ЯМАР САЙХАН АМАР АМГАЛАН, АМТТАЙ ГЭЭЧ ЗАЛУУСАА.... НЭГ ӨДРИЙН Ч ӨМНӨ БОЛОВ ТАТГАЛЗАЖ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР ГЭР БҮЛ АМЬДРАЛАА ХАРЖ... САЙХАН ИРҮҮДҮЙРҮҮ ОМОГ БАРДАМ ТЭМҮҮЛЬЕ...

103.9.90.98Зочин   • 5 сарын 24. 10 цаг 11 минут

АРХИ ГЭЭЧ ИДЭЭНЭЭС ХОЛ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ЗАЛУУС МИНЬ... АРХИ ХЭЗЭЭЧ САЙН САЙХАН ЗҮЙЛ ДАГУУЛДАГГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ УХААРААЧ....БИ УУДАГ БАЙСАААН... ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БОЛОВСОН ЗАНГИАТАЙ АРХИЧИН БАЙСАН.... ЭХНЭР ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЭЭЖ, ААВЫНХАА САНААГ ЗОВООЖ... ХЭЛ АМ ТАТАЛЖ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙСААААН...АЖЛАА ТАСЛАЖ АРХИ УУНА.. ЗА ТЭГЭЭД МУУХАЙ БҮХЭН ДАГАДАГ БАЙЛАА... ЭНЭ МУУХАЙ ИДЭЭГ УУХГҮЙ ГЭЖ ШИЙДСЭН МӨЧӨӨС ЭХЛЭЖ ГЭР БҮЛ, НАЙЗ, НӨХӨД, ХАНЬ, ИЖИЛ, ҮР ХҮҮХДҮҮД, ААВ, ЭЭЖИЙН МИНЬ САНАА СЭТГЭЛ, ТАЙВАН БАЙЖ, ХАНИЙ МИНЬ ХАЙР ХАЛАМЖ НЭМЭГДЭЖ, АЖИЛ АМЬДРАЛ МИНЬ...

183.177.101.106БАТСҮРЭН   • 5 сарын 24. 9 цаг 38 минут

САЙХАН САЙХАН. АРХИГҮЙ Л БОЛ АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭДЭГ ЮМ ШҮҮ. ЭНЭ ЁСТОЙ ҮНЭН.

Шинэ мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл12 минут 47 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ52 минут 7 секундын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 3 минутын өмнөӨнгөрөгч  6 дугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 23 минутын өмнө11 жил морь дагасан мотоциклтой цагдаа1 цаг 33 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.