2019 оны 5-р сарын 24
11 цаг 52 минут

Алтан Ургийн Чин ван Ханддоржийн ойг чимээгүй өнгөрөөх нь бусармаг явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа
 
Та бүгдийн амар амгаланг эрж, улс орноо ардчилал, зах зээлийн замаар удирдан жолоодох үйлсдээ улам амжилт олохыг хүсэн ерөөе.
 
Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө, монголын ард түмнийг манж, хятадын улс төрийн эзэрхийлэл, дарлал, мөлжлөгөөс ангижруулахын төлөө алтан амь, алд биеэ үл хайрлан тэмцэж явсан, төрийн гарамгай зүтгэлтэн, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна.
 
Алтан ургийн удам угсааг дорд үзэж, төрийн залгамж чанарыг устган, эрхэндээ оруулах гэж балчир хүүгийнх нь толгойг тасдаад өөрт нь царан дээр тавин өгч байсан Манжийн хааны түүх бол дэлхий дахинд хэзээ ч гарч байгаагүй харгис явдал билээ. Тийм бэрх гашуун зовлон амсах болсон нь түүний зүрх ямагт Монгол эх орноо тусгаар улс болгохын төлөө байсных нь шийтгэл юм. Энэ эх оронч хүний түүхэн ойг хэзээ, хэрхэн тэмдэглэх тухай сурагч үгүй байсаар хагас жил өнгөрлөө. Төрийн түүх гэдэг алтан урагийн түүх гэдгийг бид мэднэ.
 
Буддын шашны тэргуүн, Занабазарын хойт дүрийн хувилгаан гэх Богд Жавзандумбын монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмэр их ч хэрэв Монгол төр гэж байдаг бол алтан урагийн эх оронч Хандоржийн ойг ийм чимээгүй өнгөрөөх нь түүхийн ой санамжийг Монголын ард түмэнд мартагнуулж байгаа бусармаг явдал мөн.
 
Чин ван Ханддорж улс эх орныхоо язгуур эрх ашиг, эрмэлзлэл ийг нэгтгэн эрх чөлөөний хувьсгалд хүргэн, гадаад бодлогыг хөгжүүлэн, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлан тунхаглах ариун үйлсэд нэгэн биеэр зүтгэсэн билээ. Алтан ургийн олон хан байсаар атал цаг үеийн байдлыг сайтар ойлгож Богдыг хаан ширээнд залгамжлах саналыг чухамхүү Чин ван Хандорж санал гаргасныг түүх гэрчилнэ. Тусгаар Монгол улсын Гадаад яамны анхны сайд, дэргэдээ сургууль байгуулан ард түмний боловсрол соёлын төлөө зүтгэж байсан тэрбээр бусдын гарт амиа алдсан юм. Түүний ойг тэмдэглэхгүй байх нь өнө удаан жил Монгол улсыг авч явсан алтан ургийн түүхийг энэ цагт ч дахиад хэлмэгдүүлж байгаагийн жишээ болж түүхэнд үлдэнэ.
 
Чин ван Ханддоржийн 150 жилийг ойг улс даяар өргөн тэмдэглэх талаар та бүхнийг эх оронч санаачилга гарган хэрэгжүүлэхийг уламжилья.
 
Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмийн Гүррагчаа
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашцэрэнгийн Гунгаа
Шинжлэх ухааны гавьяат ажилтан Чүлтэмийн Лхагважав
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэрээтэрийн Давгадорж
Ханд вангийн нийгэмлэгийн тэргүүн Дамдинжавын Энхтайван
Ханд вангийн нийгэмлэгийн гишүүд Булган аймгийн яруу найрагчид
 
2019 оны 05 сарын 23
11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.240иргэн   • 5 сарын 26. 10 цаг 05 минут

Үндэсний их эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлсэн хүний нэг нь Занабазарын удмын ноён Дашням тэргүүлж Ханд ван удаалсан жинхэнэ үнэн түүхийг хэн ч дурсахгүй дурсахыг хүсдэггүй нь зоригт Монголчуудыг тэргүүнгүй бахархалгүй байлгах далд санаархал биш гэж үү. Тэдний санаачлага дундаас өөрөө Монголыг эзэгнэх гэсэн далд муу санаатай 8-р богд Жавзандамбыг дээдлээд байх шаардлага байхгүй. Энэ нь жинхэнэ эх орончдыг бүдэгрүүлж Монголыг Монгол бус хүн удирдаж байсан мэт харагдуулах гэсэн увайгүй оролдлого. Түүхээ сайн унш.

66.181.186.83оогий   • 5 сарын 25. 21 цаг 06 минут

Манжийн талд ажиллаж байсэн Занабазартай энэ агуу хүнийг зүйрлэх аргагүй.Ард түмнээ манжид дагаар оруулсан хүн бол яах аргагүй занабазар шүү үүнийг мартах аргагүй.

203.91.118.180Зочин   • 5 сарын 25. 22 цаг 22 минут

2 цаг үеийн 2 өөр хүн. аль алинд нь алдаа оноо байгаа. Ханддорж чин ван бол аргагүй л монголын төрийн том түшээ. Занабазар ч төрийн том зүтгэлтэн. урлагийн алтан үеийг тодорхойлогч. шашны зүтгэлтэн. үзэл бодол нь аядуу үл гүйцэлдэх. Ханддорж ван бол тусгаар тогтнохын тулд зэвсэг барин тэмцэх гэдэг дээр бат итгэсэн хүн байсан. тэр цаг үе тохироо бүрдсэн байсан.

202.9.45.167Зочин   • 5 сарын 25. 11 цаг 26 минут

гаднын үхсэн ламын тухай валентины баяр гэж тэмдэглэж байснаас моголын эх оронч өвөг дээдсийнхээ ойг тэмдэглэж дурсаж хойч үедээ уламжлуулан мэдүүлэх нь маш чухал байна гэвч үүнээс өнөөгийн ихэс дээдэс маань жаахан жийрхээд байдаг юм шиг харагдах юмдаа

66.181.178.207чагнаа   • 6 сарын 1. 4 цаг 02 минут

Энэ ч харин болж байна шүү. Санал нийлж байна. Социализмын үеэс интернационалист болох гэж, үндэсний үзэлтэн болохгүй гэж гадныханд далдганасаар, тэр нь уламжлал болсоор ирсэнийгээ бид одооноос засахгүй бол дахин засаад байх цаг үгүй болж байна...

203.91.115.45Зочин   • 5 сарын 24. 16 цаг 08 минут

Урвагч Занабазарын ойг тэмдэглэснээс л дээр дээ.

202.131.234.194Зочин   • 5 сарын 24. 15 цаг 24 минут

Яалтчгүй тэмдэглэх ёстой. одоогийн төрийн тэргүүнүүд цус холилдсоноо батлах гээгүй л бол

202.9.45.165Зочин   • 5 сарын 24. 13 цаг 16 минут

Би санал нэгтэй байна.Алтан ургийнхан оройлон Монгол улсыг өнөөдөрт авчирсан тэдний ухаанаас хятад,оросын ухаан давж гарч чадаагүй юм.Үхсэн буурын толгойноос атан тэмээ айна гэдэг шиг алтан ургийн минь өвөг дээдэсийн шарилтай газар шорооноос тэд айж эзлэн авч чадаагүй юм.Алтан ургийнхан манжаас аваад одоог хүртэл хэлмэгдсээр байгаа....тэднээр бахархах бүх зүйлийг устгасан гэж хэлж болно.Бахархах юмгүй ард түмэн үгүй болно.Манай монголчууд гадны улсын баярыг их тэмдэглэж байгаа шүү дээ.

202.126.89.227Mgl   • 5 сарын 24. 12 цаг 14 минут

Энэ хунийг мартаж болохгуй.Бас л бусдын гарт урэгдсэн эх оронч.Урд зугийнхний ажил гэж боддог.

202.55.188.46Зочин   • 5 сарын 24. 11 цаг 58 минут

За боль доо. Ганц ч болтугай ой алгасч үзье л дээ энэ чинь.

124.158.112.2Зочин   • 5 сарын 24. 13 цаг 30 минут

Уучлаарай зочин гуай. Өөрөө ууж идэхээс өөрийг боддоггүй ухвар мөчид нэгэн бололтой. Ойг орон даяар тэмдэглэнэ гэдэг нь зөвхөн найр наадам бус. Тэр хийсэн бүтээсэн зүйлс, алдар гавъяаг олонд таниулах, судлах, хүүхэд залууст эх оронч сэтгэлгээ суулгах олон төрлийн ажил байж болно.

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлж хэвийн явагдаж байна9 сар 17. 19:03Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 17. 18:20Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ9 сар 17. 18:10АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 18:00Египет Өмнөд Судан руу тусламж илгээжээ9 сар 17. 17:55Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг9 сар 17. 17:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №26 Otis Redding, ‘(Sittin’ on) the Dock of the Bay’9 сар 17. 17:45Зүүдэндээ бөгжөө залгижээ9 сар 17. 17:40Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ9 сар 17. 17:35Кальцийн дутагдалыг нөхөх арга9 сар 17. 17:30Муур таныг сүнснээс хамгаалдаг уу9 сар 17. 17:25Хосуудын давж гардаг зургаан үе9 сар 17. 17:20ИЛЛЮМИНАТ буюу нууцат барилга байгууламж9 сар 17. 17:15Дэлхийн түүхийг өгүүлэх 60 гэрэл зураг9 сар 17. 17:10“Вон Браун” сансрын зочид буудал 2027 онд сансарт хөөрч, аялалаа эхлүүлнэ9 сар 17. 17:05АНУ, БНХАУ худалдааны асуудлаар ирэх пүрэв гарагт уулзалт хийж магадгүй байна9 сар 17. 17:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 16:56МУГЖ Б.Дашдондогийн аргагүй ганцхан амраг9 сар 17. 16:55Дубайн баячуудын үрэлгэн амьдралыг харуулсан сонирхолтой зургууд9 сар 17. 16:50Орчин цагийн эмэгтэй Ерөнхийлөгчид9 сар 17. 16:45Айрагны ач тус9 сар 17. 16:40АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 16:35Г.Занданшатар иргэдтэйгээ хамтарч авлигатай тэмцэнэ9 сар 17. 16:33Дэлхийн хамгийн том саламандер гүрвэлийг олжээ9 сар 17. 16:30“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно9 сар 17. 16:28Хятад олимпын тамирчдадаа орос кино үзүүлнэ9 сар 17. 16:25Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд9 сар 17. 16:20Шинэ Maybach-тай танилц!9 сар 17. 16:15Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв9 сар 17. 16:11О.Бат-Өлзий: Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа9 сар 17. 16:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.