5-р сарын 24
12 цаг 34 минут

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа   

БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан хатагтай Ким Ен Жуг Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадасаар шагнасныг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

 Хатагтай Ким Ён Жу Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан Монгол, Солонгосын парламентын харилцаа, шийдвэр гаргах түвшний манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ удаад ч гэсэн НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

 БНСУ-ын парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж буй хатагтай Ким Ен Жугийн тухайд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад бодлогын томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Тодруулбал, БНСУ-д ажиллаж буй 40 мянган монгол ажилчин нийгмийн даатгал төлж, эх орондоо эргэж ирсэн хойноо тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжоор хангаж өгснөөс гадна монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлыг хангах чиглэлд мөн бодлогын дэмжлэг үзүүлсэн.

 Харин энэ удаад тэрээр БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Монгол Улсад хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх, дөрвөн жилийн хугацаатай, 3,5 тэрбум вонын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлсэнийг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.

 Хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээг бүрдүүлсэнээр хөдөлмөрийн зах зээл дээрх сул ажлын байр мөн ажил хайж буй иргэдийн мэдээллийн дата бааз бий болж, энэ нь иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах улмаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүлдэг болохыг дээрх төсөл хэрэгжсэн зарим улс орнуудын жишээн дээрээс харж болно.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.35Зочин   • 5 сарын 24. 12 цаг 51 минут

яахав болж л бн,,,ядарсан нөхдүүдийн эрх ашгийг хамгаалж дуу хоолойгоо нэмэрлэж монгол чуудыг анзаарч байгаа хүмүүст ,,,одонгоо зүүж өгхөд их л нөмөр болно доо,,,

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа2 цаг 56 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ3 цаг 50 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ3 цаг 57 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 2 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 12 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 17 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 19 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 22 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 25 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 27 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 32 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 37 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 42 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 43 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)4 цаг 47 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав4 цаг 52 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх4 цаг 57 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 2 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 7 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 12 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 14 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 17 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 22 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 27 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 32 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 37 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 42 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ5 цаг 47 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ5 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.