5-р сарын 25
11 цаг 44 минут

Шар тосны гайхалтай ид шид

Маш хурдан биeнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй. Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихдөг. 

Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийчихдэг.

Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүүБАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, витамин, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ!!!

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй. Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг.

Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана.

Шар тосон дахь "линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна.

Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. "Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна.

Шар тосонд ихээр агуулагдах холбосон "линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна.

Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон "линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон "триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно.

Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм.

Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй.

Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй.

Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно. Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт "радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана.

Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт.

Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй гайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг.

Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.25ган   • 5 сарын 27. 10 цаг 50 минут

Шар тос бол цагаан идээний дээд юм 3 жил хадгалсан шар тосыг эм гэдэг байсан. Хүүхдэд өвлийн цагаар биеийн элч нь сайжраг гээд халбаг шар тос хүлхүүлдэг байсан. Их өгвөл шар нь ихэсдэг гээд бага багаар өгнө. Нялх хүүхдийн гэдсэнд өнгөр суулгахад халуун бүлээн шар тос нэг халбага өгнө. Сүүний бүх шимийг хураасан болохоор хүчтэй. Тааруулж хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай. Манайхан нэг бол муу гэхээр хошуураад, сайн гэвэл хошуураад л сонин хүмүүс.Олон мянган жилийн туршлагаар тогтоогдсон хүнсний гайхалтай эд дээ

202.9.43.193хааяа л   • 5 сарын 26. 18 цаг 12 минут

шар тосыг хэтрүүлж огт болохгүй , хамар гартаа түрхэх төдий , хайрч хуурахад жилдээ 1-2 л юу юм гэхээс үргэлж бол дотор эрхтэнг ална , хий хуй дарахад сайн гэдэг , хүчтэй эд шүү дээ

24.9.102.210zochin   • 5 сарын 26. 10 цаг 57 минут

khii khuarand bol sain um bna lee,tokhiruulj khereglehgui uy daa,khetruulj khereglebel bukh um sorog nolootei shuu dee

202.21.108.150зочин   • 5 сарын 25. 13 цаг 41 минут

За одоо ч захын үнэ 3 дахин нэмэгдэх боллоо! Сүйхээтэй +олзны наймаачид яавал хэрэглэгчиддээ чанартайг нь ойлгуул тогтмол хэрэглэгчтэй байхав гэхийн оронд, богино хугацаанд "өндөр" олз олох гээд улайрах даа, тогтмол+ гүйлгээ өндөртэй байх нь улам олон харьцагч нар татдагыг ер ухаарч өгдөггүйгээс бараа дарагдаастай, тэр хэмжээгээр чанар мууддагийг "МОНГОЛ САРМИС" төрөл бүрийн ундаа, хувцас, .г.м. Тэгээ д л нэг их Гунигтай нь арггүй "ҮНЭ" бууралт"ХЯМДРАЛЫН ШУУРГА" "ХАР БААСАН ГАРИГ" ч гэх шиг зарлана.

182.160.1.20Зочин   • 5 сарын 25. 12 цаг 15 минут

Хөдөөний хүмүүс байнга шар тос хэрэглэдэг....Гэтэл тэд юун нүүрний арьс толигор байх манатай маш эрт хөгширдөг шүү дээ....Шар тос бол шингэц маш муу, хэт хурц үнэртэй ер нь тийм сайн хүнс гэж бодохгүй байна.

202.55.188.38Зочин   • 5 сарын 25. 12 цаг 10 минут

300 л сүүнээс 1 кг гэх мэтээр ѳѳрт байгаа зүйлээ хэтрүүлээд үнэлчихжээ. Тогоо сүү хэдий хэмжээтэй байх вэ? 10 л сүүгээр дажгүй тогооны ѳрѳм авчих байх аа. Улирлаасаа хамаарч унац нь ѳѳр байдаг ч 15 л- н тогооны ѳрѳм ойролцоогоор 350-650 гр болох байх. Ийм хэмжээтэй ѳрмийг шарлуулахад хамгийн багадаа 150-350 гр шар тос ялгарна. Тэгвэл дунджаар 25-45 л сүү борлуулаад 1 кг шар тос авч болох нь. Гэхдээ шар тос тийм ч ѳѳлѳх юмгүй хүнс бишээ. Элгэнд сѳрѳг нѳлѳѳтэй. Их хэрэглэвэл дотор эрхтэнд хохирол учруулж болно. Шар тосны авах чанар бол ургамлын т

202.55.188.38Зочин   • 5 сарын 25. 12 цаг 13 минут

остой харьцуулахад ѳндѳр хэмийг тэсвэрлэдэг байдал юм. Хортой нэгдэл үүсэх температурын хэм илүү дээгүүр учраас шарах хуурахдаа ашиглаж болно. Гэхдээ шар тосыг идэхээсээ илүүтэй гадуур түрхэж хэрэглэх нь ашигтай болов уу. Яаж ч бодсон аягаар нь шар тос ууна гэдэг орчин үед маш ухаангүй хэрэг. Түрүүхэндээ бол яахав түүнээс болж үхлээ гэхэд нийгмээрээ доогуур насладаг байсан болохоор ач холбогдол ѳгдѳггүй байж.

182.160.39.221чимэд   • 5 сарын 25. 8 цаг 33 минут

Монголчууд эрт үеэс шар тос идсээр ирсэн Дэмүүл арслан наадмаар барилдаж байхдаа өдөрт хумбан шаазангаар нэг шар тос халааж байгаад уучихдаг тэгээд ядардаггүй байсан тухай бичсэн байдаг

64.46.6.187Зочин   • 5 сарын 25. 8 цаг 57 минут

Hoorhi baga nasalsan shu de. Shar tos eruul bish ee

103.212.119.155зочин   • 5 сарын 24. 20 цаг 34 минут

Харин ч үнэн шүү зөв хэмжээтэй хэрэглэхийг уриалж байна

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна2 минут 52 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв8 минут 34 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ13 минут 49 секундын өмнөДе Йонг 21 “татав”18 минут 40 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ27 минут 4 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв33 минут 21 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд39 минут 1 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ43 минут 58 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана55 минут 23 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 7 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 13 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 34 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 52 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 59 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 22 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 34 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 39 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 51 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 56 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 1 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 14 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 27 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 59 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 9 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 9 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.