2019 оны 5-р сарын 25
23 цаг 09 минут

“ПЕНТАТЕРРА” ХХК-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсдэв

Тавдугаар сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон.

Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр хэвлэлийн төлөөлөгчийн хамт ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байна.

Осол гарсан уул уурхайн компанид Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсэн талаар:

1. Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон.

2. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уг зөвлөмжид даалгасан.

Уг зөвлөмжийн 11 дүгээр заалт /Ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнгын хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг (гулсалт, нуралт, суулт гэх мэт) илрүүлэх үзлэг, хэмжилтийн ажлыг тогтмолжуулах, эрсдэл үүсэх шинж тэмдэг илэрвэл уулын ажлыг тухай бүсэд зогсоож шуурхай арга хэмжээ авч, доголын байдалд нарийвчилсан үзлэг хийж, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй болгосны дараа мөрөгцөгт тоног төхөөрөмж байрлуулах/, 12 дугаар заалтад /Гулсалт нуралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ордыг ашиглах зураг төсөлд тусгайлан тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах, ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухай хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах/ болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн боловч ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ДУР МЭДЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН НЬ ОСОЛ ГАРАХ НӨХЦӨЛ БОЛСОН гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

Осол болсон ил уурхайн 21587 м2  талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна.

Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна.

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.22мэргэжил чухал шүү   • 5 сарын 27. 8 цаг 49 минут

ХУЛГАЙ гаар олборлолт явуулж дээ Эздэд нь хариуцлага тооцох л ёстой Сумьяабазар сайд одоо болих хэрэгтэй * Уран* л олборлож гадагш\япон\ гаргах зорилготой сайд юм шигээ

202.21.100.210Зочин   • 5 сарын 27. 8 цаг 20 минут

Газар шороо гэдэг чинь ийм хүчтэйштээ Наад тоглоомоо зогсоосон нь дээр дээ

202.21.100.210Зочин   • 5 сарын 27. 7 цаг 44 минут

Мэрэгжлийн хяналтын газар гэж өнгөрсөн хойно нь дандаа очиж ажлаа хийдэг нэртэй зөвлөмж гэх шиг баахан цаас шиддэг эргүү тэнэг юм шиг малнууд байх юм даа эсвэл хулгайч авилагч нар байхаа

64.119.24.89Зочин   • 5 сарын 27. 4 цаг 23 минут

Хангалттайшт. Сумъяабазар гэгч огцороо

150.129.143.159Зочин   • 5 сарын 26. 20 цаг 58 минут

Хүрэлсүхийн засгийн газар огцороо. Үнэндээ энэ засгийн үед сахилга хариуцлага, эдийн засаг өнгөрлөө.Хулгайч Баттулгын үгээр явсаар байтал энэ улс орон чинь дууслаа.

88.130.155.229Зочин   • 5 сарын 26. 19 цаг 40 минут

ter mundag said ni 2019-05-23nd Germanii Berlin hotiin Tegel airport deer eltsingiin ajiltanguudaar tushuuleed bas bolooguiee 1 godgor ohin tevreestei shal sogtuu Mongol uruugaa mordono lee...said guai otsihoor saijirah baihooo....

202.9.44.8Зочин   • 5 сарын 26. 17 цаг 43 минут

Эх орны газар шороо орвонгоороо эргэж эзэн гэгддэг монголчууд ганц нэгээр хорогдсоор байх болж

202.179.31.23Зочин   • 5 сарын 26. 14 цаг 51 минут

сумъябазараар зогсохгүй МАН-ын ЗГ ын үед сахилга хариуцлага ч гэж алга боллоо, хүний амь ч ялааны амтнаас дор үнэгүй болж хүүхэд багачуул ток цахилгаан, сургууль дээрх сүрьеэгээр, ажил хийж байгаа нь ажлын байрны ослоор, хөгшчүүл нь шөлний үмх мах олдохгүй мажийдаг боллоо.

66.181.176.254Зочин   • 5 сарын 26. 16 цаг 08 минут

МОНГОЛ ХҮН БҮР АНХААР !!! ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-ийн 49% -ийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр шүүхэд дуудагдаж , шүүх хурлыг өөрийн гар хөл болсон шүүгчдээр шүүлгэж удаа дараалан гацааж ард түмнийг илт доромжилж байгаа ЭРДЭНЭБИЛЭГ хэмээх энэ хүн МОНГОЛЫН ГАЗАР НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН 30-н ОРД ГАЗАРТАЙ, 42 ЛИЦЕНЗТЭЙ, АРИЛЖААНЫ ХОЁР ТОМ БАНКТАЙ БА түүний НИЙТ ХӨРӨНГӨНИЙ 70% НЬ ОФФШОР БҮСЭД БАЙРЛАЖ БАЙНА. Дээрх хөрөнгө алдагдах, барьцаанд тавигдах, бусдад худалдагдвал МОН

176.167.112.19Зочин   • 5 сарын 26. 14 цаг 37 минут

Sumyabazriig soliuu

176.167.112.19Зочин   • 5 сарын 26. 14 цаг 37 минут

Sumyabazar gedeg hvn ajilaa hiij chadahgui bnaa

103.26.194.53Зочин   • 5 сарын 26. 13 цаг 47 минут

БӨХ ХҮН ТЭНЭГ ГЭЖ ХУУЧНЫ ҮГ БАЙДАГ ҮНЭН ЮМ БАЙНА .

202.9.42.49иргэн   • 5 сарын 26. 13 цаг 41 минут

Мэдлэгүй сумьяабазар сайданцар,мэргэжилгүй уурхайн компаниуд хүний амиар тоглодгоо болиочээ,энэ шунлын хүүдийнүүдийг хаагаач,зогсоогоочээ газар ухаад баяждаг бол 3 сая монголчууд бүгдээрээ тэрбумтан болох бизээ,энэ бүтэхгүй луйварчин шунлын туламнуудтай хариуцлага тооцох төр засаг байна уу.хайран олон хүний амь нас дээдсүүд мэддэг юм уу.

202.9.42.54Зочин   • 5 сарын 26. 13 цаг 30 минут

Рио тинтог өмөөрөгч бөх орк сайдтай байхад энэ салбар байтугай, улс орон улам доройтлоо доо.

202.179.31.12Зочин   • 5 сарын 26. 12 цаг 26 минут

Sumya buzraa zailuulaachee

66.181.165.171Зочин   • 5 сарын 26. 12 цаг 09 минут

yanaa ene arai dendene ee.olon hyyhduud onchirch hotsorloo.hairan saihan zaluuchuud ami ersedej bhad zuger l boloh yostoi uym bolj bgaa uym shig hyleej avch bgaa tor zasag shatny baiguullaguud ANHAARALDAA AVAASAA .

112.72.12.10Зочин   • 5 сарын 26. 11 цаг 39 минут

MONGOL ULS EZENTEI BOLOOCHEE

202.21.108.250Зочин   • 5 сарын 26. 11 цаг 38 минут

Сумьяабазар сайд болсоноос хойш уул уурхай замбараагаа алдлаа, тэр ч бүү хэл улсын хилийн зоныг буулгаж байгаад уурхай нээхийг завдлаа. 10 сая долларын авилгал авлаа. Үнэхээр Монголд хортой хүнэнцэр юм.

103.229.120.146зочин   • 5 сарын 26. 11 цаг 10 минут

Энэ Сумьяабузар сайдыг нь зайлуулаач.Энд тэнд очиж авилгал аваад л.Уул уурхайд хичнээн хүн эндэж байна аа махан толгойлсон сайдаа

103.229.123.158ЗОЧИН   • 5 сарын 26. 10 цаг 40 минут

БАЯНГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН ИРГЭДИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА НАР НААД КОМПАНИТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ТЭД ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ИТХ ДАРГА БАТЖАРГАЛ ЧИНЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛООГҮЙ БАЙХДАА НАРАНГИЙН ГОЛД АЛТ УХАЖ БАЙСАН НӨХӨР НУТГИЙН ИРГЭД ЯАГААД ДУУГҮЙ ЯВААД БАЙГААД ГАЙХААД БАЙНА АХ ДҮҮ НАР НЬ БҮГД БАЯНГОЛ СУМЫН НУГТАГ ДЭВСГЭРИЙГ УХАЖ ДУУСАЖ БАЙГАА ТЭД ГАЗАР ЛУСЫН ХОРЛОЛ ХҮРТЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ НАРАНГИЙН ГОЛД ХЯТАДУУД ХҮРТЭЛ УХАЖ БАЙСАН ТУС СУМЫН УДИРДЛАГУУД БҮГД ХОЛБООТОЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХГҮЙ Л ДЭЭ

192.82.65.182boldoo   • 5 сарын 26. 10 цаг 27 минут

hun shig amidruulj hurdeggui.mash olon bichig tsaas neheed,ter bolgon ni bugd hahuuli shaarddag.ene buhen uul uurhai hund uildveriin hogjild mash tom saad bolj bna shuu dee.

192.82.65.182boldoo   • 5 сарын 26. 10 цаг 17 минут

uul uurhai,barilga,hund uildverlel deer osol garah tohioldol haramsaltai ni gardag.gehdee busad salbart,mon jiriin odor tutmin amidrald gardag ahuin osluudaas haritsangui baga baidag.ajil hiij bui humuusee daramt bagatai bailgah tal deer anhaarah heregtei.arhi uuj yavaad uhej baigaa humuusee bichihgui,baih l estoi yum shig handdag,getel neg uildverleliin osol garahaar ,,ene ajliig zogsooe,, geed l orilood eheldeg.,,bid olon maltai,ajil hiij hereggui,,gej balairdag.getel ter heden mal ni uls ornig hogjuuleh baitugai heden sogtuu malchidaa ch hu

202.9.42.63зочин   • 5 сарын 26. 9 цаг 23 минут

алт олборлхоо л болимоор байна алт ухаад бид өөдөлсөнгүй байгаль дэлхийгээ сөнөөж л байнашүүдээ аялал жуулчлал хөдөө аж ахуй нүүрс зэсээр илүү амөнгө олж байгаа тэхээр алт ухахаал зогсооё игэдээ хамтрч тэмцэцгээе

103.9.90.98Зочин   • 5 сарын 26. 8 цаг 55 минут

бөхөө өөрчилж мэргэжлийн сайд тавийч бүх төрийн албыг улс төржүүлдэгээ болиоч

103.9.90.98Зочин   • 5 сарын 26. 8 цаг 53 минут

Монгол Улс эзэнгүй айл шиг л байх юм энэ олон зах замбараагүй уул уурхайг хаагаач хойч үедээ үлдээгээч эрдэнэт хүний амь ямар үнэгүйдэж байна төрийн 3 өндөрлөг юугаа хийгээд байгаам болохгүй нэгийг нь цааш харуулаач шүүхээ яаральай өөрчлөөч хуулий өөрчлөөд ч хамаагүй

103.57.92.157Зочин   • 5 сарын 26. 8 цаг 39 минут

Одор бухэн зам тээвэр, гэмт хэргийн улмаас 6 хун хорвоогийн монх бусыг узэж байна . Энэ тал дээд тор засаг анхаарах Болсон шуу. Уул уурхай , барилга байгууламж дээр Гар ч байгаа осол Маш бага хувь эзэлдэг бид цоохуулээ нэг хуны амь Маш унэтэй

64.119.20.141Зочин   • 5 сарын 26. 8 цаг 26 минут

Iiimerhuu ninja naraa zogsoohgui baij, huuli nomooroo ajillaj bga gaigui heden hariutslagtai uurhai naraa bainga daramtalj mungu avna

202.9.43.45Зочин   • 5 сарын 26. 7 цаг 20 минут

Цаашид энэ дүрэм журмыг зөрчдөг уурхайнууд хичнээн Эрдэнэт хүний аминд хүрэх юм бэ????

103.229.122.141шаааааааааааааааааа   • 5 сарын 26. 0 цаг 27 минут

Зүгээр лшаа: Энд хятал хүн ажллаж бна. Энд ямарч зөрчил бхгүй. Зөрчил бвөл тан нар зайл. би мөнгөө төлсөн

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо9 цаг 4 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.