2019 оны 5-р сарын 27
8 цаг 00 минут

"Пентатерра" компанийн үйл ажиллагааг зогсоосон ч дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс болж осол гарчээ

Энэ сарын 23-ны оройн 23.10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар "Пентатерра" компанийн уурхайд ноцтой осол гарч, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хэдийгээр автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон боловч одоо хэр цогцсыг нь олоогүй байна. Усанд осолдоод 4 хонож байгаа тул холбогдох газруудаас түүнийг нас барсанд тооцож, цогцсыг нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.

Осол болсон ил уурхайн 21587 м2  талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байгаа аж. 

Осол юунаас болж гарав

Ослын газарт МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяраар ахлуулсан баг ажиллаж байна. Урьдчилсан байдлаар "Пентатерра" компани нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмж, сэрэмжлүүлгийг үл хайхран дур мэдэн үйл ажиллагаа эхлүүлсэн нь ийнхүү харамсалтай хэрэг гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг холбогдох газруудаас гаргаад байгаа юм байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрч байжээ. Иймээс Улсын байцаагчийн актаар 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

Үйл ажиллагааг нь зогсоосон ч дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна

2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ. 

Гэтэл төд удалгүй тус компани нь дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ нь осол гарах нөхцөл болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Тодруулбал,  “Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

Б.Аз

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.151Зочин   • 5 сарын 27. 17 цаг 46 минут

Компаны жинхэнэ эзэд нь хэн гэдэг хүмүүс байдаг юм бэ .яагаад нэрс бичдэггүй юм бол

66.181.169.162зочин   • 5 сарын 27. 17 цаг 25 минут

Багабандиаас эхлэлтэй МОНГОЛ улс маань өөдлөхөө байсан даа ,ёртой муухай сартуул шүү

64.119.20.196Монгол   • 5 сарын 27. 16 цаг 57 минут

Улс оронд маань ямар ёрийн зүйл нүүрэлчихээ вэ. Төрийн ордонд ч,яам тамгийн газарт ч уул уурхайд ч, Зам тээвэрт ч зуурдын үхэл нүүрлээд л УИХ Засгийн газар хийх ажлаа хийгээ чээ та нарийн хийдэг ажил ярьдаг зүйл чинь албан тушаал эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлээс хэтрэхээ болилоо.Шатахууны үнэ махны үнэ Валюътын ханш түүхэнд байгаагүйгээр өслөө.Та нарын ярьдаг зүйл хийдэг ажил чинь Зоригийн амь насанд хүрсэн алуурчинг өршөөж суллах, Хэн нэгнийг хэрэгт холбогдуулж шоронд илгээх тухай л ярихаас хэтрэхгүй юм. Мэдээ үзэхээс уйдаж байна шүү

43.250.126.130Зочин   • 5 сарын 27. 15 цаг 34 минут

Бөх сайдыг даруй огцруулмаар байна аа.Уул уурхай эхм замбараагаа алдлаа. Хичнээн хүний амиар тоглох гэсэн бэ Хүрэлсүхээ.

202.126.89.237Зочин   • 5 сарын 27. 15 цаг 32 минут

Ene hvn odoo hvn alchaad yadiin gej bhiin yasan aimaar ym be

202.179.24.20SUPER BOOV   • 5 сарын 27. 14 цаг 50 минут

UAASS SURTEISHD HAAN CH HAMAAGUI UHJIL BAIDIISHD NAADAH CHINI UURUU AIMAR ARHICHIN BAINGA MANSUURTSAN BAIJIIDAG BAISIIN,MONGOLCHUUD YUM HIIJ MEDEH BISH INGEJ L AJIL HIINESHD UUR TEGEED YAAHIIN..

202.179.24.20Зочин   • 5 сарын 27. 15 цаг 14 минут

"Оюу толгой"-гоос ашиг олохын тулд тухайн улсынх нь хэвлэл мэдээллийг нь худалдаж авч байна гэсэн үг. Ингэхээр нийт мэдээллийн орчин дахь агуулгын дийлэнх нь Оюутолгойн зорилтот контент болчихож байгаа юм.

202.179.24.20Зочин   • 5 сарын 27. 15 цаг 23 минут

Н.Энхбаяраас үүсэлтэй, С.Баяраар дамжаад, улмаар Ц.Элбэгдоржийн мэдэлд ирсэн энэ голлох пирамид бүлэглэлийг устгах нь зөв. Гэхдээ дараа нь Монголд ерөөсөө дахиж пирамид бүлэглэл үүсэх бүх нүх сүвийг хаах хэрэгтэй.

66.181.184.201Үнэн   • 5 сарын 27. 14 цаг 07 минут

Дандаа л үйл ажиллагааг нь зогсоосон байхад... гэх юм. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чаддаггүй эрх мэдэлтнүүдээс чинь болж хүн амь хохирч л байг уу

202.9.42.97Зочин   • 5 сарын 27. 14 цаг 02 минут

эвдэгдсэн газар шороо муухай харагдаж байна.

64.119.24.51Зочин   • 5 сарын 27. 12 цаг 30 минут

uul uurhain saidni zgr yavaad bh yum..ogtsroochee

185.242.5.99зочин   • 5 сарын 27. 11 цаг 36 минут

Ашиг сонирхолоо ялж гарч чадаагүй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн хэзээд ийм л зүйлтэй нүүр тулна даа.

202.9.42.97Зочин   • 5 сарын 27. 11 цаг 22 минут

Баялагийн ******

202.5.198.5555555   • 5 сарын 27. 11 цаг 18 минут

Зөвшөөрөлгүй эхлэнэ гэхээр эдний ард дахиад л ТОМЧУУД БАЙГАА жирийн нөхдүүд торгууль төлөөснөөс нь болооод эхлүүлэхгүй яагаад гэвэл тэдэнд хууль үйлчилдэг

5.181.233.54ххххх   • 5 сарын 27. 10 цаг 36 минут

Газар нутаг байгаль орчноо сүйдэхээс хамгаалах үүргийг Их хурал Засгийн газар Байгаль орчны нэртэй яам газрууд орон нутгийн өөрөө удирдах төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваариас нь хассан юм болов уу. Ниргэсэн хойно нь хашгирах аргыг мундаг эзэмшсэн юм хүмүүс байх юм

64.119.24.51Зочин   • 5 сарын 27. 10 цаг 14 минут

iim udaa olon hvn mas barchaad bhad yamnii saidni ajlaa hiihgvi..nvdee aniadl bdag yumuu..ogtsroocheee.hudlaa yariad yavaad bh yum..

202.21.99.226Зочин   • 5 сарын 27. 9 цаг 48 минут

Зөвшөөрөлгүй эхлэнэ гэдэг санаатай үйлдэл. Ийм хүмүүсийг дахиад өндийж чадахгүй болтол нь торгодог хөрөнгийг нь хураадаг хуультай бол хэзээ ч ийм юм гарахгүй. Санамсар болгоомжгүйгээс болсон бол өөр хэрэг. Санаатай хийж байгааг нь сөхрүүлээд өгөөч....

202.21.99.226Зочин   • 5 сарын 27. 9 цаг 45 минут

Энэ их ой мод, гол мөрөн сүйтгэсны хариуг байгаль эх өөрөө өшөөгөө авчээ. Дээр нь төр бас өшөөгөө сайн авах хэрэгтэй. Бүх юм байгалийн хуулинд захирагддаг шүү дээ. Хайран байгаль эх.

202.9.45.76Зочин   • 5 сарын 27. 9 цаг 22 минут

Мэргэжлийн хяналтынхан зайлуул көрчилтэй бна гээд л хаагаад үйл ажиллагааг нь зогсоодог ! Гэвч үйл ажиллагаагаа зогсоолгосон аж ахуйн нагжүүд ямар нэгэн аргаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхэлчихсэн бдг ! Энэ нь юуг харуулж бна гэхээр,хууль дүрмийн хэрэгжилт сул хангалтгүй бгааг л харуулж бна,Ялангуяа байгаль орчин сүйтгээд бга болон хөдөлмөр хамгааллын дүрэм журам зөрчсөн компаниудтай хатуухан хариуцлага тооцдог,бүр ноцтой зөрчил гаргасан бол эрүүгийн хариуцлага тооцдог болж байж зөрчил эрс багасана !

66.181.191.175Зочин   • 5 сарын 27. 8 цаг 27 минут

TIIM TSUUHUULEHNEE TIIM AIMSHIGTAI EH DELHIIGEE SUITGEJ GAZAR USAA SUITGEJ GOL USAA SHIRGEEJ BUI MAL PZDA NAR!!!!!

66.181.191.175Зочин   • 5 сарын 27. 8 цаг 26 минут

3HAN SAYA HUNTEI HERNEE 1 SAYA NI MAL SHIG UHAAN MUUTAI HULCHIGAR!!! 500 MYANGA NI AMIA BODSON BERTEGCHID!!! 600 MYANGA MALDEER!!!! 300 MYANGA NI NAIMAACHIN PANZCHID!!! ULDSEN DARGA ORD GAZAR GAZAR USAA SUITGEGCH BAIGALIIN BACTERIA HAMGIIN ADGIIN HUN HELBERT SHUNALIIN MICROV!!! HOG SHAAR UNDESTEN PZDA!!!!!

Шинэ мэдээ

Кени улсаас ирсан 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ4 минут 39 секундын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь8 минут 23 секундын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ8 минут 38 секундын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд13 минут 23 секундын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал18 минут 23 секундын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү23 минут 23 секундын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ28 минут 23 секундын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ33 минут 23 секундын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна34 минут 47 секундын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй38 минут 23 секундын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа43 минут 23 секундын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ48 минут 23 секундын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ50 минут 21 секундын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ53 минут 23 секундын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна56 минут 1 секундын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв58 минут 23 секундын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ1 цаг 4 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө1 цаг 9 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ1 цаг 14 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ1 цаг 19 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…1 цаг 24 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ1 цаг 29 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ1 цаг 34 минутын өмнөЦайны тухай сонирхолтой баримтууд1 цаг 39 минутын өмнө"Грэмми"-гийн тайзан дээр өмссөн BTS-ийн хувцас музейд тавигдана1 цаг 44 минутын өмнөБНХАУ эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулжээ1 цаг 49 минутын өмнөТэрбумтан Дерипаска АНУ-аас түүний эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг хүсчээ1 цаг 54 минутын өмнөД.Мөнхтуул: Татвараа төлөөд 90 хувиа буцааж авах боломжтой1 цаг 59 минутын өмнөБуриадад “Найрамдал 1984” тэмцээнийг олимпын наадамтай адилтгалаа2 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.