2019 оны 5-р сарын 27
10 цаг 40 минут

Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сурагчдын ачааллыг бууруулна

 “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг БСШУСЯ ням гарагт зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оролцлоо.

Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг нэмэгдэж, тухайлбал бага ангид 2.9 цаг байсан бол 3.8 цаг болно гэдгийг багш, судлаачид хэлж байв.

Хэлэлцүүлгээр хичээлийн агуулгыг нэг бүрчлэн ярилцав.  Агуулгыг сайжруулахын тулд зарим давхардлыг хасаж, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэжээ. Мөн зарим агуулгын багтаамжийг цомхотгож, томъёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгосон гэдгийг багш нар онцолж байлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ бага ангийн хүүхэд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг сануулав.

Багш нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын ажилд нийт цагийнхаа 37.3 хувь, бусад нэмэлт ажилд 62.7 хувийг зарцуулж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бууруулна гэж салбарын яам үзэж байна. 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.1.235Зочин   • 5 сарын 27. 15 цаг 15 минут

Нийслэлийн боловсролын газрын арга зүйч Цэндсүрэн тэргүүтэй хэсэг мэдэмхийрэгчид бага ангийн монгол хэлний үнэлгээнд цээж бичгийн алдаа тооцохгүй зөвхөн эх дээр ажиллуулж дүгнэдэг болгосноос эх хэлний дүрэмгүй,багш нар нь хүртэл зөв бичихээ больсон.Одоо сураг сонсвол дахиад л Цэндсүрэнгийн баг хөтөлбөрийн агуулгыг сайжруулах юм гэнэ.Ийм замаар монголын боловсролын гажуудал хэзээ ч засрахгүй,ээлжит тоглолт нь явах гэж байгаа юм байна.

182.160.1.235Зочин   • 5 сарын 27. 14 цаг 41 минут

Сүүлийн 30-аад жилд боловсролыг дампууруулах ажлыг дээрээсээ бодлогоор явуулж ирсний бодит жишээ бол сурах бичгийг тендер гэгч хуйвалдаанаар ямарч чадваргүй арын хаалга.авилга хээл хахуулийн өрсөлдөөн болгосон.Сурах бичиг нь ямарч логик уялдаа холбоогүй,эрээвэр хураавар хогийн цуглуулга болсон.Үүний хажуугаар нэмэлт материал нэртэй бусдын номыг хуулсан хулгайн цуглуулгыг сурах бичигтэй эн тэнцүүгээр шахдаг болсноос 6,7 настай балчирууд цүнхээ даахгүй бие бялдар эрүүл мэндийн согогтой болж байна.

202.126.89.246Зочин   • 5 сарын 27. 11 цаг 49 минут

Хүүхдүүдэ эзнүй хаячихаад тэмцээн тэмцээн гээд явчихдаг нь үнэн шүү дэ..муугаара туслах багш нар л ганцаараа үйлээ үзэж хамаг муу бүхнийг хийж ганцаараа үлддэг дэ

202.126.89.246Зочин   • 5 сарын 27. 11 цаг 35 минут

Цэцэрлэгийн ажилчдын дунд ямар их уралдаан тэмцээн явуулдаг юм бэ ?схд.үүнийгээ болиочээ..эрхлэгчийн нэрэмжит...тэмцээн байхда яахав дэ...манай эрхлэгч гэж нэг зөнөг авгай бүр өөрийнхө нэрэмжит тэмцээн гэж волeйболийн тэмцээн увуул тэнэгтдэг гээч....яг өөрөө хувиаса ивээн тэтгэж харагдаа ч ....хүүхдүүдээс мөнгө татаад түүнийгэ өөрөө хувиаса өгч бгаан болж жүжиглэдэг гээч...

202.126.89.246Зочин   • 5 сарын 27. 11 цаг 30 минут

Цэцэрлэгт уралдаан тэмцээн увуулу автобусаар зцгаалж тэнүүлдэгийг болиочэ

103.212.116.10Зочин   • 5 сарын 27. 11 цаг 19 минут

12 ТӨГСТӨЛ НЬ ТЕХНОЛОГИ ГЭДЭГ ХИЧЭЭЛ ЗААДАГАА БОЛИОЧ ЭЭ.ТЭГСЭН ӨРТЛӨӨ ХИМИ ФИЗИКИЙГ 11 -Р АНГИД ХААЧИХ ЮМ.ЕЭШ ӨГӨХ ХИЧЭЭЛҮҮДИЙГ ШҮҮ.

Шинэ мэдээ

Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа6 минут 15 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ10 минут 5 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана11 минут 55 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна15 минут 42 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна24 минут 2 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал25 минут 59 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ31 минут 37 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 40 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 41 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00sdfsdf9 сар 20. 17:55Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал9 сар 20. 16:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.