2019 оны 5-р сарын 27
14 цаг 19 минут

Улсын наадамд байнга 1024 барилдуулж, бөхийн гажуудлыг засъя

Монголын Үндэсний бөхийн барилдаан нь Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол үзүүштэй хэсэг мөн билээ. Эрт дээрээс эдүгээх хүртэл хэдэн мянган жил уламжлагдан ирсэн бөхийн барилдаан нь өдгөө цаг үед ёс бус зүйлээр дүүрчээд байгаа нь бүгдэд ил тодорхой байна. Эхний хамгийн том бодит жишээ бол тэгш болон сондгой ойн жил хэмээн 512, 1024 бөх барилдуулдаг явдал. Энэхүү гаж тогтолцоо нь социализмийн үеэс улбаатай бөгөөд Ардын хувьсгалын түүхт 40, 50, 60 жилүүдэд даваа багатай бөхчүүдэд цол ахиулдаг байсантай холбоотой. Энэ нь Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш яг энэ хэвээрээ үргэлжилсэн ба 5 жилийн зайтай Ардын хувьсгал болон Их Монгол улс байгуулагдсаны түүхт ой хэмээн 2 удаа 1024 бөх барилддаг болсон. Үүнээс эхлээд цолны гажуудал нийгэмд үүсэж эхэлсэн нь бөхчүүдийн хооронд далд хэлбэрийн тэмцэл болтлоо өргөжин тэлжээ.

1. ХУУЛЬД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?

2003 оны зургадугаар сард анх баталсан Үндэсний их баяр наадмын тухай Монгол Ул­сын хуулийн дагуу Ерөн­хий­лөгч зарлиг гарган бөх­чүү­дэд улсын цол олгож буй. Улсын наадамд 512 бөх зо­дог­лоход 5, 6, 7 давсан бол начин, хар­цага, заан, 8 давж үзүүрлэсэн бөх гарьд, 9 дав­сан түрүү бөх арслан цол хүртэнэ. Харин 1024 бөх барилдахад 9 давсан бөх нь түрүүлж бус үзүүр­лэ­сэн амжил­таар арслан бол­дог, 10 давж түрүүлсэн нь шууд аварга болдог. Хуульд,
7.1.Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бө­хөд дор дурдсан цол ол­гоно:
7.1.1. тав давсан бөхөд ул­сын начин
7.1.2. зургаа давсан бө­хөд улсын харцага
7.1.3. долоо давсан бө­хөд улсын заан
7.1.4. найм давсан бөхөд ул­сын гарьд
7.1.5. ес даван түрүүл­сэн бөхөд улсын арслан
7.1.6. улсын арслан цол­тон түрүүлсэн бол ул­сын авар­га
7.1.7. улсын аварга тү­рүүл­­сэн бол улсын далай аварга
7.1.8. улсын далай авар­га түрүүлсэн бол улсын даян аварга
7.1.9. улсын даян аварга тү­рүүлсэн бол улсын дар­хан аварга.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиол­долд улсын арслангаас бага цол­той бөх 9 давсан бол үзүүр түрүүний барил­дааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж тү­рүүлбэл улсын аварга цол ол­гоно гэж заажээ.

2. Үндэсний их баяр наадмын тухай Монгол Ул­сын хууль нь ингэж батлагдсанаас гажуудал үүсэж эхэлсэн. Түрүүлэх болон үзүүрлэх гэдэг үгний утга нь эндээс алдагдаж эхэлсэн нь харагддаг. Төрийн наадамдаа таван удаа үзүүрлэх бол ТОМ-оос ТОМ амжилт. Гэтэл энэ хууль батлагдсанаар 1024 бөх барилдаж үзүүрлэн, арслан цол авсан бөх Д.Мөнх-Эрдэнэ арслангийн урд бичигдэх нь ХУУЛЬ болсон. Нэг удаа 1024 бөх барилдахад түрүүлээд Аварга болдог, 512 бөх барилдахад түрүүлж, үзүүрлэсэн бөх Арслан хэвээр байдаг. 
Үүнээс шалтгаалан Гарьд гэдэг цол хаа нэг үзэгддэг завсрын цол болж хувирдаг гэх мэт олон асуудлууд ар араасаа цуварна.

Уг нь УИХ-д гурван аварга цолтон сууж байгаа үедээ энэхүү гажуудлыг засаад өгвөл Монгол бөхөд тун ч их буян болох билээ.

3. Түрүүлэх болон Үзүүрлэх

Энэ үгний утга хазайсаар удаж байна. Улсад 2 түрүүлсэн бөх, нэг түрүүлсэн бөхийнхөө ард эрэмбэлэгдэнэ. Олимпийн хошой алтан медальтай бөх, 1 алтан медальтаныхаа хойно бичигдэхгүй байлтай. ДАШТ -д олон бөх барилдсан гээд 4-р байр эзэлсэн хүнд хүрэл медаль өгөхгүй нь лав. Харин манайд бол энэ бүрэн боломжтой. 
Нэг түрүүтэй, нэг үзүүрлэсэн бөх Арслан, нэг түрүүтэй бөх Аварга, 5 үзүүрлэсэн Арслан нь нэг үзүүрлэсэнийхээ ард эрэмбэтэй, 5 үзүүрлэсэн бөх Гарьд байх жишээний. Үүнд өгөх тайлбар нь ганцхан ХУУЛЬ.

Энэ хууль журам байсан, байгаагүй ч Аваргууд нь эрэмбээ олоод зогсчихдог байсан түүх саяхных.

4. Гажуудлаас яаж гарах вэ?

Монгол улсын хүн ам 1 сая хүрээгүй байсан 1900-1950 оны хооронд 1024 бөх барилдаад болоод байдаг байсан. Харин одоо хүн ам 3 сая гарсан өнөө үед 1024 бөх байнга барилдуулаад байвал бүрэн боломжтой гэдгийн бөх сонирхогчид бүгд мэднэ. Залуу бөхчүүдийн барилдаанд 512 бөх хангалттай барилддаг болсон цаг үе. Улсын наадмаар байнга 1024 бөх барилдвал одоогийн бөхийн цол даваа бүртээ таарч өгөгдөхөөр байгаа билээ. Ес давж үзүгрлэсэнд нь арслан, 10 давж түрүүлсэн бөхөд нь хурц арслан цол олговол бүрэн боломжтой. Харин аварга цолыг 2 түрүүлсэн хүнд өгөх нь зөв зохистой санагдана. 


Ч.Амартүвшин

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.120Зочин   • 6 сарын 16. 22 цаг 24 минут

Odoo herwee bat erdene awarga baynmonh awargiin omno zogsohuu icheed barag barildahgvi bz darhan awarga tsol chn busadaasaa iluu hundetgeliin erembe bish turuulj awsanaaraa boldogiin neeh judag yriad bhiin iim yma medeed judag yri

202.126.89.120Зочин   • 6 сарын 16. 22 цаг 20 минут

1024 boh barildwal awarga tsol utgaa aldana nairaa zambaraagaa aldana

202.126.89.120Зочин   • 6 сарын 16. 22 цаг 19 минут

Bolij uz osohbayar ysn ch suhbat awargiin omno bish mongol bohod hze ch darhan awarguudiig erembeldeggvi hudlaa odoo bolhoor erembe ch gh shg ter nairaagaa hiih gj tgj bga bz

103.212.118.162Зочин   • 6 сарын 16. 21 цаг 04 минут

yaaltgui Suhbat Usuhbayar avargiin daraa Batsuuri avarga erembelegdeh yostoi . Turiin naadmiin 2 turuu gedeg bol uur hereg

73.70.96.211Зочин   • 5 сарын 29. 1 цаг 11 минут

Dayan avaraga gen baihgui

103.229.123.130Зочин   • 5 сарын 28. 22 цаг 58 минут

ODOO BUH GEDEG ONIGOO BUGD L MUNGUNIIH BOLSON ENE BOL SPORT BISH ZUGEER NARGIAA SPORTOD JIN ,NAS, TSAG HUGATSAA, TALBAI ZEREG OLON YUM BAIDAG MONGOL BUHUD YUU CH HAMAAGUI

66.181.164.204Зочин   • 5 сарын 28. 16 цаг 05 минут

1024 бөх барилдуулсан тохиолдолд 10 давж түрүүлсэн бөхөд Хурц арслан цол олгох хувилбар тун боломжийн санаа байна. Ер нь 512 бөхөө л барилдуулж байсан нь зүгээрдээ.

103.10.23.193Зочин   • 5 сарын 28. 7 цаг 52 минут

512 бөх барилдуул. Тэгээд л асуудал шийдэгдэнэ.

202.179.31.122зочин   • 5 сарын 27. 17 цаг 14 минут

Тэгвэл 6 давсанд нь начин цол олгох хэрэгтэй . Тэгэхгүй бол монгол найрааны цолтой ***** бөхчүүдээр дүүрнэ

202.126.88.163Зочин   • 5 сарын 28. 10 цаг 40 минут

6 davaah ch adilhan nairaa hiij boldgiin baigaa bizdee

112.72.12.8Зочин   • 5 сарын 27. 15 цаг 44 минут

За давааг нь тоолие 2 удаа 9 давсан хүн нийт 18- н даваатай 1 удаа 10 давсан бөхөөс илүү бга биз дээ 512 бөхөд нийт 9- н даваатай 1024- т хэдийгээр бөхийн тоо 2 дахин их мэт харагдавч 10- н даваатай, давааны тоо нь 1- р л илүү бгаа биз дээ

66.181.161.56Зочин   • 5 сарын 27. 15 цаг 52 минут

tiim shvv

202.9.42.69Зочин   • 5 сарын 27. 14 цаг 57 минут

Ха ха ха. Улсын цолтонг хиймлээр олшруулах хэрэггүй. 512 бөх болоо ш дээ. Тэр олон цолтон нийгмийн хөгжил үйлдвэрлэлийн өргөжилт шинэчлэлд усны дусал төдий ч нэмэргүй. Мал өсөх, тариа, хүнсний ногооны ургалтад ямар ч нэмэргүй.

103.212.118.162Зочин   • 6 сарын 16. 21 цаг 02 минут

chinii sanaa chin zuv bolovj shuumj chin bolsongui. ulsiin hun bolgon bayalag buteegch bh albagui . ted mongol undesntenii bied soyoliin uviig hadgalagchid .

202.9.43.68тэнэг хун   • 5 сарын 27. 13 цаг 46 минут

1024 бех барилдуулахад болохгуй юм байхгуй шуу челеет жудогийн хуухнуудийг залуу бех гээд нэгийн даваанд аварга арслангуудын аманд гаргачих нилээд нь хуухнуудийг барахгуй байх шуу насанбурмаа бурмаа батцэцэг сумьяа нар нэг давчих л байх

66.181.161.56Зочин   • 5 сарын 27. 14 цаг 29 минут

1024- бөх угаасаа хэрэггүй байнга 512 барилдвал ийм олон асуудал гарахгүй. Байнга 1024 барилдах дэмий. Ерөөсөө 1024 бол дэмий. 5 давсан начин нь хүртэл чанаргүй

66.181.161.56Зочин   • 5 сарын 27. 14 цаг 31 минут

Д.ганхуяг арслан 1 удаа 9 давсан. Дээрх мэдээлэл буруу бн

202.179.26.220Зочин   • 5 сарын 27. 13 цаг 31 минут

Эрчүүд нь бүгд бөх, эмэгтэйчүүд бүгд дуучин болмоор юм даа.

66.181.161.56Зочин   • 5 сарын 27. 14 цаг 30 минут

Байнга 512 барид тэгээл бүх юм ок болно

Шинэ мэдээ

Цэцийн дарга Д.Одбаяр даваа гарагт мэдээлэл хийнэ1 минутын өмнөТөрийн тахилгат уул Сутай хайрхан13 минут 59 секундын өмнөГ.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ18 минут 59 секундын өмнөХарри Кейн хет-трик хийж, Англи "бут ниргэлээ"23 минут 59 секундын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга33 минут 59 секундын өмнөШинэ жилийн чимэглэлийг эрт хийх нь хүмүүсийг аз жаргалтай болгодог38 минут 59 секундын өмнөХоёр зууны баатар Микки Маусын тухай сонирхолтой баримтууд43 минут 59 секундын өмнөХотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв48 минут 59 секундын өмнөВ.БАЯРМАА: Насанд хүрэгчдийн 6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна53 минут 59 секундын өмнө”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана58 минут 59 секундын өмнөСэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 4 минутын өмнөТЕГ: БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой худал мэдээлэл тараагаагүй1 цаг 9 минутын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes1 цаг 14 минутын өмнөАНУ-аас импортлох шувууны махан бүтээгдэхүүний хязгаарлалтаа цуцалжээ1 цаг 19 минутын өмнө“Акуа фитнесс” шинэ салбаруудаа нээлээ1 цаг 24 минутын өмнөЖижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа1 цаг 29 минутын өмнөБельгийн гоц ухаантан хүү 9 настайдаа их сургуулиа төгсөнө1 цаг 34 минутын өмнө23 настай австрали бүсгүй далд жирэмсэлжээ1 цаг 34 минутын өмнөДэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдхүүн1 цаг 39 минутын өмнөИндонезод газар хөдөлжээ1 цаг 44 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 49 минутын өмнөХонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ1 цаг 54 минутын өмнөФранцад 140 мянган байшин гэрэл цахилгаангүй болжээ1 цаг 59 минутын өмнөӨнөөдөр архи, согтууруулах ундаа зарахгүй1 цаг 59 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 9 минутын өмнөЛ.Буянтогтох: Сургуулийн автобус явж эхэлснээр замын түгжрэл 10 орчим хувиар буурах боломжтой2 цаг 29 минутын өмнө100 мянгыг төлөөд бэлгийн дарамт үзүүл2 цаг 49 минутын өмнөДунд хугацаандаа мэдрэгдэж, урт хугацаандаа хэрэг болох ҮХНӨ Монголыг нэг алхам урагшлууллаа2 цаг 59 минутын өмнөҮндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу3 цаг 9 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.