2019 оны 5-р сарын 27
14 цаг 55 минут

“Хан-Уул дүүрэг “Бойжуулах байр”-тай боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйлдвэрлэл эрхлэгчдийн “Бойжуулах байр”-тай болжээ.

Тус төвийн үйл ажиллагааны талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон ажлын байртай болсон оёдолчид сэтгэгдэлээ илэрхийллээ. Бид бүхний хийж, бүтээхийг зорьж, мөрөөдөж байсан ажлын нэг. Бид бүхний зорилго, мөрөөдөл болсон “Бойжуулах байр” маань ийнхүү бий болж, нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна.

Дүүргийн иргэд, тэр тусмаа зорилтот өрхийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийг ажлын байртай болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилтын дор бүтээн байгуулагдсан “Бойжуулах байр”-нд нийт 12 бойжигч, тэр дундаа зорилтот өрхийн 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр баялаг бүтээгчид байртай байгаагаа илэрхийллээ. Манай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зүгээс цаашид эдгээр үйлдвэрлэл эрхлэгчиддээ ажлын захиалга олж өгөх, үйлдвэрлэлийг нь тасруулахгүй үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бойжигч: Оёдлын технологич Инженер, мастер оёдолчин, МУ-ын зөвлөх багш С.Бадамханд: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Биднийг “Бойжуулах байр”-аар хангаж, ийм сайхан боломжийг олгож байгаа дүүргийн удирдлагууд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждуламдаа маш их баярлалаа. Бид энд ирээд ажлын байрнаас гадна олон төрлийн сургалтад хамрагдаж, дүүргийнхээ бусад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ үлгэрлэж, манлайлах боломж бүрдээд байна.


Би оёдлын технологи, арга ухааны ном гаргаж, оёдлыг үндэс сууриас нь эхэлж судалсан хүн. Энд байгаа бусад оёдолчиддоо өөрийн ажлын туршлага, оёдлын арга барилыг зааж, сургах бүрэн боломжтой юм.
Бойжигч: Ноос, ноолууран эдлэлийн сүлжигч Д.Пүрэвцэцэг: Энэ өдрийн мэндийг хүргэе. Би ноос, ноолууран эдлэлээр юм хийдэг. Гэрээрээ 5 жил үйлдвэрлэл эрхэлж байна.

“Бойжуулах байр”-нд ирээд ахмад оёдолчдоосоо суралцаж, залуу оёдолчидтойгоо санаа нийлэн, нэгэн баг хамт олон болоод үйлдвэрлэл явуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бойжуулах байрыг бүтээн байгуулахад маш олон хүний сэтгэл шингэсэн. Бидний үеийн залуу хүмүүст ажлын байр түрээслээд үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй байдаг. Бидэнд үнэ төлбөргүй ажлын байртай болох боломж олгосонд баяртай байна хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Бойжуулах байр” нь үйлдвэрлэл эрхлэгчдээс талбайн түрээс, урсгал зардлын төлбөр авахгүйгээр “Үнэ төлбөргүй”-ээр байрлаж, ажиллах боломж олгож байгаагаараа онцлог юм байна.

“Бойжуулах байр”-нд одоогийн байдлаар оёдол эсгүүр, ноос ноолууран эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаад байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид нь мэргэжил, ур чадварын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 6-12 сарын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулна гэх нөхцөлтэй юм байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Бойжуулах байр”-нд хамрагдснаар дан ганц ажлын байраар хангагдаад зогсохгүй хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хувь хүний хөгжлийн олон сургалтад хамрагдаж давхар өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой ажээ.

Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн өмнө Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үүд хаалга үргэлж нээлтэй хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцоллоо.

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.224Зочин   • 5 сарын 28. 20 цаг 50 минут

сайхан эхлэл байна.нэгэн санал.-хороо,хэсгүүдийн хэмжээнд илүүдэл зүйлээ тохиролцон борлуулах гадаад талбайн худалдааг зуны үед зохиох хэрэгтэй байна.хогон дээр хэрэлэхээр,янзлаад авахаар зүйлс их хаягдаж байна.нэг нь нөгөөдөө юмаа үнэтэй,үнэгүй өгөлцөх,танилцах боломж ч болно,энэ ажлыг 6.7 дахь амралтын өдрүүдэд айл бүрт зарлаж хиидэг. АМЕРАКАД ГАРАЖ СЕЛ-ГЭДЭГ. ДУНДАЧ амьдралтай хүмүүс дутуугаа олж,илүүгээ борлуулдагсан.хутга сэрээ,аяга таваг,сандалширээ,хувцас,ном.....гээд хүний хэрэглээ ихсэж байгаа шүү дээ,.

66.181.188.106Ганбаа   • 5 сарын 27. 20 цаг 52 минут

Ямар арчаагүй нэр өгөө вэ. Малтай харьцаж байгаа биш дээ. Монгол хэл баялаг даа

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.