5-р сарын 27
15 цаг 50 минут

Улаанбаатар дахь Ховдчуудын спортын наадам 10 дахь жилдээ боллоо

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ  дунд 10 дахь жилдээ зохион байгуулж буй спортын наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж шилгүүдээ шалгарууллаа. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-нд болж Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг, спортын алдартнууд болон тэмцээн оролцож байгаа тамирчин, хөгжөөн дэмжигч оролцлоо. Улаанбаатар хотод болон Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нэгтгэх, уулзуулах,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор зохион байгуулдаг тус наадамд Ховд аймгийн 15 сумын 1.500 орчим тамирчин 47 баг болж оролцсон юм. Үүнээс багийн нийт дүнгээр Манхан сумын баг тамирчид нэгдүгээр байр, Булган сум хоёрдугаар байр, Жаргалант сум гуравдугаар байр, Дарви, дуут, Чандмань, Үенч сумын багууд удаалсан байна.


            УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт “Ховд аймаг нийслэлээс 1500 км алслагдсан хол тул ховдчууд маань тэр бүр нутагтаа очиж, гэр бүл хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзаад байж амждаггүй. Иймээс Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс цөөнгүй үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү спортын их наадам юм. Спортын наадам нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн наадамд нийт 1.500 тамирчин оролцлоо” гэсэн юм. 

Өмнөх наадамд тамирчид оролцох спортын төрөлдөө баг бүрдүүлдэг байсан. Харин энэ наадамд гурван насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис, шатрын спортод сум, сумынхаа багт нэгдэж тоглож байгаа нь энэ жилийн наадмын онцлог гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.  Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар зохион байгуулагддаг болжээ. Ингэнээр нас насны төлөөлөл оролцох боломж нэмэгдэж тамирчид хөгжөөн дэмжигчид нутгийн зөвлөлийнхөн гэх мэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ховдчууд ийнхүү нэгэн дээвэр дор нэгдэж байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.