2019 оны 5-р сарын 28
8 цаг 20 минут

Хүүхдүүдийг зуных нь амралтаар даалгавраар дарахгүй байя

Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын зуны амралт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд сурагчдад зуны амралтынх нь үеэр гэрийн даалгавар битгий өгөөрэй. Заавал өгөх гээд байвал хоол хийж сурах, байгалийн сайханд аялах, биеэ чийрэгжүүлэх гэхчлэн хүн болж төлөвшихэд нь хэрэгтэй даалгавар өгөөрэй гэсэн санал  хандлага түлхүү явж байна.

Үнэхээр ч өмнөх нийгмийн үед сурагчдын зуны амралтын даалгавар дандаа бүтээлч ажилтай уялддаг байсан юм. Тухайлбал, таана хөмүүлээр зоодой хийх,  малчин айлын хүүхдүүд бол даага уналга эдэлгээнд сургах, амралтаараа нийгмийн тустай хөдөлмөрт оролцох,  аль эсвэл уран зохиолын тийм ном унших гэхчлэн даалгадаг байв.

Зуны даалгаврын талаар  нэгэн залуу ээж юу гэж ярьсныг хүргэе. “Хэдэн жилийн өмнө манай хүүг гуравдугаар анги төгсөхөд багш нь нэг ном худалдаж авахыг санал болгосон.  Тэгээд тэр ном нь Сурагчийн зуны даалгавар гэсэн нэртэй, бүр “гуравдугаар анги” гээд биччихсэн байсан.  Хүүтэйгээ зуны турш нөгөө номтой ноцолдож өнгөрөөсөн.  Хүү маань ч олигтой амарч чадаагүй" гэж ярих ээжтэй таарч байлаа.  Дараа жилийн зун бас л ийм явдал давтагдсан...

Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь сайн гэхээсээ илүү саар нөлөөтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг, хоёрдугаарт, хүүхдийг сургууль, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ.

Ерөөс сурагчдын зуны даалгавраар дагнан ном бичиж сургуулиудад шахдаг хэдэн зохиогч бий. Эцэг эхчүүд бараг  гадарлаж байгаа байх.  Эндээс харвал хүүхдийн зуны амралт нэг талдаа зарим хүмүүсийн мөнгө хийх боломж болж хувирсан мэт. Ингэж хүүхдүүдийн амралтынх нь цагаас хугаслаж хумсалсан даалгавар гэгч юм  одоо эрхбиш хумигдах хандлагатай байгаа нь талархалтай.

Хэдхэн хоногийн өмнө болсон “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  “Бага ангийн хүүхдүүд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг” сануулсан билээ.

Хүүхдийн сурах хүслийн хамгийн том дайсан нь гэрийн даалгавар гэдгийг мэргэжилтэн судлаачид хэлдэг. Ингэж хэлснээр гэрийн даалгаврыг ор тас үгүйсгэж буй хэрэг биш бөгөөд хамгийн гол нь олон улсын стандартыг хангасан,  хүүхдэд ядаргаа багатай, тэднийг залхаадаг бус, цаг зав зарцуулалт бага байхаар тооцоолох учиртай гэж байна.

 Австралийн эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад үр дүнд нь гэрийн даалгавар хийх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэдгийг тогтоожээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зохистой даалгавар нь дунд, ахлах ангийн хүүхдүүдэд бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог ажээ. Харин манайд л энэ даалгавар гэдэг юмны тун хэмжээг нь ихдүүлээд тэр  нь эцэстээ хүүхдийг хашрааж халгадаг  “хадны мангаа” болж хувирсан байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сурагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие хөгжлийн онцлогт тохируулан өгөх зөвлөмж гаргасан байдаг.

Зөвлөмжийн дагуу нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой ажээ. Харин II-III ангийн сурагч 1.5 цаг, IV-V ангийн сурагч хоёр цаг, дунд ангийн сурагч 2.5-3 цаг, ахлах ангийн сурагчийн гэрийн даалгавар 3.5 цагаас ихгүй байх шаардлагатай аж.

Тус байгууллага чухам юунд үндэслэж ийм зөвлөмж гаргасныг хэлж мэдэхгүй ч хэм хэмжээ тогтоож өгсөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ бас тийм ч бага хугацаа биш.  Жишээ нь дөнгөж зургаан настай хүүхэд тогтвортой суугаад нэг цаг зөвхөн хичээл номонд төвлөрнө гэхэд эргэлзээтэй. 

Гэрийн даалгврын талаархи бусад орны жишиг ямар байдгийг харъя. Англи болон  боловсролын тогтолцоогоороо  дэлхийд тэргүүлж буй Финлянд улс гэхэд  сурагчийн гэрийн даалгвар өдөрт 30 минутаас хэтрэхгүй байвал зохино гэж үздэг. Бидний сайн мэдэх Өмнөд Солонгост гэрийн даалгаварт ач холбодол бараг өгдөггүй гэдгийг тэнд ажиллаж амьдарч байсан нэгэн хэлж байх юм.

АНУ-ын Массачусетс мужийн нэгэн  дүүрэгт сурагчдын гэрийн даалгавар хийлгэх цагийг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлж, VI-VIII ангийн хүүхдүүд гэрийн даалгаварт өдөрт нэг л цаг зарцуулах бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр л гэрийн даалгавар хийхээр журам гаргасан байна.

Мөн  хүүхдийн гэрийн даалгавар хийх хугацааг “10 минутын дүрэм”-ээр зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа судлаачид бас байна. Тухайлбал,  анх сургуульд орж буй жил хичээл хийх цаг өдөрт 10 минут байх бөгөөд анги өгсөх тусам 10 минутаар энэ хугацааг сунгах юм. Ингээд ахлах ангийнхны хувьд энэ хугацаа хоёр цаг хүртэлх байдлаар нэмэгдэх аж.

Энэ мэтээр гэрийн даалгавар тойрсон  судалгаа, шинэчлэл байна.  

Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь сайн гэхээсээ илүү саар нөлөөтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг,  хоёрдугаарт, хүүхдийг сургууль, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ.  Энэ талаархи судалгаанд оролцсон  сурагчдын 45 хувь нь гэрийн даалгавар их өгдөг учир хичээлд явах ямар ч сонирхол байдаггүй гэж хариулжээ. Харин 11 хувь нь гэрийн даалгавраа хийгээгүй үедээ албаар хичээлээ тасалдаг гэсэн хариулт өгсөн байна.

Харин одоо хэдхэн хоногийн дараа зуны амралт эхэлнэ. Гэрийн далгааврын  үинэчлэлийг энэ зунаас эхлээд л хэрэгжүүлье.  Нас насны эрэмбэ онцлогт нь тохируулж  хүн болж төлөвшихэд нь хэрэгтэй, хөдөлмөрийн хүмүүжил олгохуйц, илүү бүтээлч тийм л зуны даалгаврыг өгье.  Тэгснээс тэр тоо, цээж бичгээ анги танхимдаа хийг.

 М.Нэргүй

 

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.142Булгаа   • 5 сарын 28. 23 цаг 08 минут

ХҮҮХЭД ЗААВАЛ ОНЦ СУРАХ АЛБАГҮЙ. СУРГУУЛЬД ДҮН ТАВЬДГАА БОЛИМООР ЮМ. ХҮҮХДИЙН ДУРГҮЙ ХИЧЭЭЛИЙГ ЗААВАЛ ЗААХ Ч АЛБАГҮЙ. ДУРГҮЙ ЗҮЙЛИЙГ УГААСАА СУРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

66.181.161.19Болор   • 5 сарын 28. 20 цаг 04 минут

Нэргүй минь бичсэн нийтлэл чинь нээх гавьсангүй эээ газар авсангүй хихихи

66.181.184.75Зочин   • 5 сарын 28. 18 цаг 48 минут

Bitgii balair.daalgavar hiij sursan huuhed,hiij suraagui huuhed tenger,gazar shig ylgaatai.zalhuu aav eejuud l huuheddee anhaaral tavij chadadgui.archaagui l haragddag

103.11.195.34Зөв   • 5 сарын 28. 17 цаг 59 минут

Багш нар заагаагүй юмаа ЗАлхаан цээрлүүлэлт болгож өгдөг

103.11.195.34Зөв   • 5 сарын 28. 17 цаг 58 минут

Зөв

150.129.140.243Онц сурлагатай.   • 5 сарын 28. 17 цаг 14 минут

Дуртай хичээлийн даалгавар бол амралт шүү дээ. Залхуу сурагчийн хувьд ойлгохгүй юмаа цээжлэх хэцүү

202.131.243.186Зочин   • 5 сарын 28. 15 цаг 48 минут

Гэрийн даалгаварыг бүр үгүйсгэж байгаа юм биш л дээ, гол нь хэт их даалгавраар дарж байна гэж л яриад байгаан. Бидний сургуульд байхад цуглуулга хийх, ном унших гээд л хүүхдийн хийхэд сонирхолтой юм л өгдөг байлаа.

203.91.118.180Зочин   • 5 сарын 28. 15 цаг 47 минут

хэзээ ч билээ нэг багш хацар нь сайртаад, бор болод ирээрэй гэж даалгавар өгсөн би цагаанаараа байна шдээ. Би даалгавраа хийсэнгүй гэж уйлаад явахгүй байсан хүүхэд байна.

202.131.243.186зочин   • 5 сарын 28. 15 цаг 42 минут

Үнэхээр хүүхдийг залхмаар даалгавар өгдөг, уул нь хүүхдийг амраах хэрэгтэй байгаам даа. Улирлын амралтуудаар бол юун амрах, манай хүүхэд өдөр бүр хийгээд байгаа хирнээ дуусгаж чадахгүй орж байсан. Ядаж зуных нь амралтаар амраачих юмсан даа

66.181.160.2ZOCHIN   • 5 сарын 28. 15 цаг 26 минут

HARIN TIIMEE AYAGUI IH DAALGAVAR UGUH YUM TERIIGEE HIISEER BAITAL SHUNU BOLDOG ZUGEER HUURHUN ULGERCH YUMUU BAGAHAN TOO UGUHGUI HUUHED HASRAAJ BNA ZUNDAA BITGII DAALGAVAR UGUUSEI HUUHED UURUU ULGER NTR UNSHAAD SAIJRANA

192.82.65.117Эмээ   • 5 сарын 28. 15 цаг 25 минут

Багш нар гэрт их даалгавар өгөх нь эцэг эхээр нь заалгах гэж байгаам даа,уул нь хичээлийн цагтаа хичээлээ сайн ойлгуулчихвол сурагч өөрөө ядах юмгүй хийчихнэ.Одоогийн багш нар гэж хөдөө орон нутгаас ирсэн МУБИС төгссөн тиймэрхүү улсууд бнадоо

185.107.70.202эцэг эх   • 5 сарын 28. 15 цаг 09 минут

бага ангийн багш нараа 200 үгтэй чээж бичиг хийлгээд үзээрэй тун ч олон нь хасагдана даа зарим багш хэцүү хэцүү дэндүү муу бодлого бодож чаддаггүй нүдний булай

185.107.70.202эцэг эх   • 5 сарын 28. 15 цаг 06 минут

хамгийн их даалгавар өгч тамладаг сургууль бол 11-р сургууль шүү

202.5.194.28зочин   • 5 сарын 28. 14 цаг 59 минут

Маш чухал асуудлыг гаргаж тавьсан энэ сэтгүүлчид талархая. Нээрээ манай орон шиг эрс тус уур амьсгалтай оронд зун нь сайн амарч биеэ чийрэгжүүлээд авбал сайн. Даалгавар хийж байгаа гээд зун, жавартай, чийгтэй байшинд өдөржин суудаг нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

203.91.112.133Зочин   • 5 сарын 28. 12 цаг 06 минут

тийм шүү

192.82.65.72Зочин   • 5 сарын 28. 12 цаг 02 минут

Нэг ангид байх хүүхдийн тоо дэндүү их.Тэр тусмаа бага ангийн хүүхдийг 20-30 хүүхдээс хэтрэхгүй байвал багшид ч тэр хүүхдэд ч тэр хэрэгтэй шдэ.Хүүхдийн эрүүл орчин,багшийн эрүүл мэнд гээд зөндөө асуудал байгаа биздээ.Манай боловсролын систем зоригтой өөрчлөлт хийх болсон байхаа

202.126.89.100Зочин   • 5 сарын 28. 11 цаг 56 минут

Амралт бол амралт л байх ёстой. Бас 6 сар гартал хичээлэхээ болимоор юм. Хүүхэд нэг л тогтворгүй сонин болчихдог

192.82.65.72Зочин   • 5 сарын 28. 11 цаг 51 минут

Биднийг хүүхэд байхад даалгавар жинхэнэ утгаараа хичээл дээр заасныг бататгах хэмжээний яг таарсан байсан.Одоо бол эцэг эх,хүүхэд аль аль нь залхсан хэт их хуулан бичлэг маягын даалгавар болсон байна.Багш нар нь арай дөнгүүр хүүхдүүдтэйгээ ажиллаад хоцорч яваа хүүхэдтэй ажиллах дургүй болсон.Тэр хоцорч яваа хүүхэд өөрөөсөө биш өвчний улмаас жаахан удаан ойлгодог бол тэгээд л ад үзэгдээд муу сурлагатан болдог.Бидний үеийн багш нар даалгавар хийдэггүй болон хоцрогдолтой хүүхэд тулж ажилладаг байсан.Манай багш үнэхээр сайн багш байсан

202.131.254.50Зочин   • 5 сарын 28. 11 цаг 36 минут

Хуудас хуудсаар нь хуулан бичлэг хийлгэж хүүхдүүдийг сургах биш залхааж байна. Хичээлийн жилийн үед даалгавар хийнэ. Амралтын үеэр тайван ч амруулахгйү ээж аав нь ажлаасаа ирээд даалгавраа хийсэн үү гээд хүүхэд дарамтанд оруулаад сайхан ч амруулахгүй.

122.201.23.84JANJIN   • 5 сарын 28. 11 цаг 18 минут

60 хүүхэд 1 ангид суулгачихаад даалгавараар л уншиж бичиж сурч байгаа шүү. Багш хүүхэд бүртэй харицаж чадахгүй. Тэр өндөр боловсролын тогтолцоотой Австрали, АНУ, ФИнляндад нэг ангид ер нь хэдэн хүүхэд сууж байгаа гэж бодож байна. Тууршилахаа боль

66.181.180.213Daalgawraar bulhaa bolimoor   • 5 сарын 28. 11 цаг 10 минут

YADAJ SONIRHOLII NI turuuleh yum bh heregteishd.daalgawar gheer l dewter nom uzeg tsaasnaas saldaggui noir zalhuur hurem yum baidgiig uurchil. 4 ulirliin 3t ni daalgawar hiideg.ZUN NEG TAIWAN AMRAACHIJ BOLHGUI YU.ELDEW BALAI TSETSERHLGUI HUUHDIIN TARHIIG AMRAAH HEREGTEI

202.9.45.57Зочин   • 5 сарын 28. 11 цаг 06 минут

даалгавар өгөөд амралт нь зовлон болноо

202.9.43.195Зочин   • 5 сарын 28. 10 цаг 59 минут

тэртэй тэргүй хүүхэддээ санаа зовдог хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг жинхэнэ эцэг эх бол хүүхдээ зуны амралтаар нь ямар нэг даалгавар хийлгэж л таарна. өөрсдөө ч залхуу хүүхдээ ч тийм болгох хүмүүс бол сайдаа дэмжээд л алгаа ташаад байж дээ

202.55.188.41Зочин   • 5 сарын 28. 10 цаг 58 минут

Даалгавраас зугтах үзлийн цаана нөгөөх л тэнгэрлэг заяатай мөртөө хариуцлага хүлээх дургүй монгол хүний бэртэгчин зан л яваад байгаа юм. Даалгавар ямар нэг хэмжээгээр байх ёстой. Оновчтой, тохирсон хэмжээтэй л гэнэ үү гэхээс огт даалгавар байхгүй бол яаж сурах юм бэ? Өвлийн урт амралтаар хүүхдүүд амраж орж ирээд л хамаг юмаа мартчихсан багш нь дахиад эхнээс нь заах болдог. Тэгээд болоогүй эцэг эхчүүд нь ичих ч үгүй хүүхэдтэйгээ ажиллаагүй байж багш руу дайрдаг. Энэ бол манайхны түгээмэл имэйж шүү. Тэр хоол моол чинь эцэг эхчүүдийн өөрсдөө санаа

202.55.188.41Зочин   • 5 сарын 28. 11 цаг 02 минут

чил хийлгэх, заах зүйл байхгүй юу даа. Хамт олны нэгдсэн төлөвшил гэдэг өөр. Гэр бүлийн орчин нөлөө гэдэг өөр. Зүгээр сургалтын програмыг дан ганц онолд суурилах биш амьдрах арга зүй, зан үйл талаас нь өөрчлөх асуудал бас өөр. Энэ бүхнийг хольж хутгахгүйгээр үр хүүхдээ хүмүүжүүлэх үйлсэд эцэг эхчүүд өөрсдөө түлхүү үүрэг гүйцэтгэх ёстой. Хүүхдийг аль болох завгүй байлгаж, цаг хугацааны мэдрэмж, үнэлэмжтэй болгон, авьяасыг нь хөгжүүлэх чухал. Монгол хүүхэд дэндүү их амардаг. Тэгээд бүтээлч юм хийхээрээ дандаа нураах сүйтгэх талын юм хийх хандлага

202.55.188.41Зочин   • 5 сарын 28. 11 цаг 05 минут

тай байдаг. Та нар зүгээр гудманд гараад хүүхэд чинь юу хийж байна, бусадтай хэрхэн харилцаж байна, хар л даа. Нүдэн дээр ил байгаа. Зайл гөлөг минь гэдэг бол хүүхдийн чинь түгээмэл мэндчилгээ болсныг мэдэж байна уу? Пи СИ тоглож суухдаа хоорондоо ямар үгээр ярьж байгааг нь сонс. Дотор чинь арзаганах вий. Тэр хүүхэд гэртээ хичээлээ давтаад сууж байдаг бол үүнээс арай соёлтой байх ч юм билүү. Бодож үзэцгээ. Битгий юм үзээгүй нүүдэлчин зангаар туйлширцгаа. Хүүхэд гээд нэг их онцгой субьект байгаа биш. Тэр чинь зүгээр л хүн байхгүй юу даа.

192.82.64.99Зочин   • 5 сарын 28. 10 цаг 27 минут

Сургуулийн амралт ихэдсэн одоо цагт хүүхдүүд даалгавар хийхгүй утсаар оролдож цаг заваа үрж, өөрсдийгөө ядраадаг болсон ш дээ. Ээж аавууд хүүхдүүдийнхээ даалгарыг хийлгэхээс төвөгшөөж л байгаа хэрэг шүү дээ. Миний хүүхэд ирээдүйд хэн болох билээ гэдгээ бодооч...

150.129.141.47Zulaa   • 5 сарын 28. 10 цаг 56 минут

Яг үнэн. Сургууль дээр муусайн багш нарыг зарчихаад өөрсдөө фэйсбүүк ороод хэвтэж байх санаатай. ийм хүмүүсээс л болж энэ улс сүйрч байна.

103.14.36.18Иргэн   • 5 сарын 28. 10 цаг 26 минут

Хүүхдийн хүүхэд насыг булаахгүй баймаар байна. 6 настай хүүхэд эрүүл өсөх хэрэгтэй. Агаарт тоглож байх хэрэгтэй. Таны хүүхэд эрүүл урт наслах нь чухал уу? Эсвэл машин шиг бодож цээжилдэг болох хэрэгтэй юу? Та өөрөө хүүхэд насаа яаж өнгөрөөж байснаа бодох хэрэгтэй.

64.119.16.53Зочин   • 5 сарын 28. 10 цаг 18 минут

Гэрийн даалгавараа хийхгүй байна гэдэг бусдыг үл тоосон залхуу бүтэлгүй чадваргүй иргэн болохын суурь юм шүү.

64.119.16.53Зочин   • 5 сарын 28. 10 цаг 15 минут

Та үр хүүхдээ сайн хүн болгоё гэж бодож байвал заавал гэрийн даалгаварыг нь хийлгэж байгаарай.Нэг хүн хажууд нь зогсож хянаж байж юм хийдэг өөрөө хийх эрмэлзэлгүй сонирхолгүй хүсэлгүй болгодог гол зүыл бол гэрийн даалгавараа

64.119.16.53Зочин   • 5 сарын 28. 10 цаг 12 минут

За уучлаарай .Гэрийн даалгавар гэдэг бол маш чухал зүйл .Ялангуча бие даах чадварыг хүүхдэд хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой .Дэлхий дахинд гэрийн даалгаварыг өгдөг өгсөөр ч байх болно гэж бодож байна.Рамшийн

103.229.121.251Заах арга муу багш нар   • 5 сарын 28. 10 цаг 04 минут

Даалгавараар дарж алчих гээд лбаина даа

202.9.42.240Зочин   • 5 сарын 28. 10 цаг 03 минут

За тэгээд худлаа туйлшраад байгаараа заагаад сурахгүй заахгүй юу ө хиихгүй хоосон толгойнууд болгоод ниитээрээ гуйлгачин трэншейны ядуучууд болооч дээ.аль болохоор л бодлогоор муу муухай хүн болгох гээд байх юм.Энэ хоосон толгой сайданцар юу солиороод ардын хүүхдииг юм бүү сур гэж байна.өөрсдиин хүүхдүүдээ мал болгооч.иим сайдыг зайлуулаач

202.179.31.35Зочин   • 5 сарын 28. 10 цаг 00 минут

хүүхдүүд цүнхээ даахаа блаа зарим хүүхдүүд нуруу бөгтөр болсон байна лээ

202.179.31.35Зочин   • 5 сарын 28. 9 цаг 58 минут

хотынхон гэж нэгнийгээ ямар нэг аргаар шулж мөлжих гэсэн хүмүүсийн бөөгнөрөл юм бишүү.

202.9.42.221Лхагва   • 5 сарын 28. 9 цаг 44 минут

Даалгавар нь экологийн танин мэдэхүййн чиглэлийн байвал сайн үр дүн өгнө.

66.181.187.33Зочин   • 5 сарын 28. 9 цаг 32 минут

Arai ih ugdug shte barag hdeggui hicheel oroh duhuud irehr stressdeed hgeegui de ene zuw shiidel zuw sanaa bna

103.20.152.50123   • 5 сарын 28. 9 цаг 30 минут

Зуны даалгавараар " САЙН БАЙЦГААНА УУ ?" "САЙН БАЙНА УУ ? гэж зөв сайхан мэндэлж сурах хэрэгтэй байна даа...

202.9.43.75Зочин   • 5 сарын 28. 9 цаг 29 минут

бараг сургуулийн хэрэггүй юм бишүү тэгвэл тоглоод л бүх юмаа сураг.арай л их туйлшрах юмаа.анги дүүргэлт нь 20 орчим хүүхэд бдг барууны боловсролын системтэй 50-60 хүүхэдтэй ажилладаг монголыг харьцуулаад бх юмаа.

64.119.22.49Зочин   • 5 сарын 28. 9 цаг 21 минут

Даалгавраас болж хүүхэд залхаад сургуулиас залхдаг нь үнэн шүү дээ даалгавраар булаад хүүхэд сайжирсан юм байхгүй тэр ахуйтай бүтээлч даалгавар маш зөв

66.181.178.131Зочин   • 5 сарын 28. 9 цаг 14 минут

ЦАГАА ОЛСОН ЧУХАЛ НИЙТЛЭЛ БАЙНА . НЭРГҮЙД БАЯРАЛЛАА.

103.57.93.119Зочин   • 5 сарын 28. 9 цаг 03 минут

Тийм шүү бүтээлч гэрийн даалгавар өгөх нь маш зөв юм бнаа Хүүхэд тоглож байхдаа ч суралцдаг

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо9 цаг 2 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.