5-р сарын 28
23 цаг 44 минут

Нэг ухаантай хүн ингэж хэлжээ

Та хүүхдэдээ байр, машин авч өгөх гэж байдгаа барьж байна уу? 
Хүүхдийн хувь заяаг өөрчлөх эрх танд хэн өгөв? Тусалж байгаа биш ус болж байгаагаа ухаарагтун. Дэмнэж тэтгэлгүй л яах вэ, өмч тасдан өгч, өвлөн дамжуулдаг ёсон буй боловч тэгтэлээ бас тэгээ бүү алд. 
Өөрийн хүчээр, өөрийн хөлсөөр, өөрийн зовлонгоор, өөрийн ухаарал сэхээрлээр буй болгодог ууттай хишгийнх нь урдуур нь хөндөлдөн орж юундаа үрсээ хорлоно вэ, бид... 
Тэд чинь өөр өөрсдийн хувь хишигтэйгээ нартад ирсэн улс. Ямар хэмжээтэй хөеө цуглуулах хийгээд товлосон тохирсон цагалбартай жамыг бүү царцаа. Цаана нь тэд ямар тэмүүлэлтэй амьдрах вэ... 
Тэд олохоо өөрсдөө олог, бүдэрч, босож бэхжиж хүн болж, хүн болсон хэргээ бүтээг. Бүхнийг нь урдуур орж гүйгээд бэлтгэж өгөөд байвал, лусын хааны хишиг нүдгүй өглөг болно.

Тэгэхээр үр хүүхдэдээ боломж олго.

Өглөө эртлэн босго. Өөрсдөөр нь жаргал зовлонг туучуул. Ухаажиг. Битгий гуутай бурхан шиг шүтэж шүншиглээд бай. Зүгээр л гүйлгэ, мөрөөдүүл. Мөнгөө алдаг, мөрөөдлөө олог, дахиад алдахгүй. Алдаа бол амжилтын угтвар. Үүнийг эртлэн мэдрэгтүн. 
Монгол гэрт амьдарч үзэг, мод түлээтэй ноцолдог. Даарч халууцаж дагжин чичирч үзэг. Гэрийн дээвэрт аадар нүдэхийг сонсог. Салхинд өрх дэрвэхийг чагнаг. 
Сэтгэл нь хатжиж, бие нь бэхжиж, билэг нь бадраг. Бүгдийг бүү тулга. 
Бэлэн хоол, бэлэн байр машинаар булдах тусам битүү морьд хэвээр байх вий.

Битгий хүүхдүүдээ хорло.  зөв хүмүүжил ,суурь хөрөнгө оруулалт!!!!

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.250.126.27ubuu   • 6 сарын 9. 17 цаг 36 минут

unuudur mongol oron ajliin bairgui amidral batalgaagui bidnii uid ajil belen oron geree uuruu beltgej boldog odoo bol uruu tulsuur baigaad uhne harin suudliin hulgaich bol tanii bichneer amdarch bolno

103.14.36.249Зочин   • 5 сарын 30. 11 цаг 39 минут

Боломж байвал байр савыг нь бэлдэж болох ч машин тэрэг гээд бусдыг нь өөрөө олог дээ. Бид нар шиг байрны зээл насаараа төлж амьдралтай биш дээ.

202.131.243.186бадам   • 5 сарын 29. 8 цаг 43 минут

Өөрөө зовж олсон бүхэн үнэ цэнэтэй байдаг, бид үр хүүхдүүдээ арай л их бөөцийлөөд байх шиг санагддаг шүү.

192.82.64.218Зочин   • 5 сарын 29. 8 цаг 13 минут

Нэг л цэцэн ухаантай хүмүүс 80 сая тоолоод 40 м.кв хүүдээ авч өгөөд гал голомтыг нь бадрааж өгөх чадалтай эцэг эх хэд байнаа. Сарын 600.000 төгрөгийн цалинтай 40 сая төгрөг зээлээд 20 жилийн дараа 80 сая төгрөг болгож төлдөг улс орон манайхаас өөр байна уу. Хуучин таван ханатай гэр барьж, таван хошуу малаасаа тасдаж өгөөд ӨРХ тусгаарлаж, ТӨРДөө данстай боллоо гэж хүүгээ айл болгодог байсан. Хөдөө яах бэ хуучны дадлаараа болж байна. Гэтэл одоо цаг төр, нийгэм өөрчлөгдөөд байна. Урьд нийгэм хүний төлөө байсан энэ нийгэм хувиа борлуулахын төлөө

64.119.18.177Зочин   • 5 сарын 29. 7 цаг 23 минут

Goliig olood heljee

202.21.99.226Зочин   • 5 сарын 28. 16 цаг 52 минут

Яг үнэн хэлжээ.

176.158.21.29zochin   • 5 сарын 28. 16 цаг 08 минут

Minii eej aav nadad erdem bolovsroltoi amidraldaa xariutslagatai xun bolox xeregtei gej dandaa zeveldeg baij bilee Tednii ene altan surgaaliin achaar sain saixan amidarch yavna daa

202.170.68.38Batbayar   • 5 сарын 28. 13 цаг 07 минут

Bi lav huuhdee bair mashinii tuluu amidraasai gej husehgui bna. hund heregtei tustai yumnii tuluu sanaa setgelee zoriulj amidraasai gej husej bna.

119.40.98.162ээж   • 5 сарын 28. 9 цаг 42 минут

үүний дараагаас өөрсдө хариуцлага үүргээ үүрээд явах итгэл төрж байгаа.

119.40.98.162ээж   • 5 сарын 28. 9 цаг 40 минут

уг нь зөв шүү... монголчууд бид энэ минь тэр минь гэсэн хандлагатай сэтгэлтэй хүмүүс юм даа. бидэнд боломж байсаар байхад хүүхдүүд өөрөө тэгэх ёстой ингэх ёстой гээд хараад хүлээгээд байх бас нэг хэцүү ч юм шиг... миний хувьд хүүгнийнхээ хуримыг худтайгаа хамтран хийж өгөхөөр шийдээд байгаа... нэг насны амьдралын эхлэл, утга учир, бэлэгдэл, дурсамж юм даа гэж бодоод мөн ирээдүйн амьдрал бат бөх нягт зөв сайхан бэлэгдлийг бодож ингэж шийдээд байнаа. зарим нэг хүн дээр утга өнцгөөр харж л байна. буруу ч биш л дээ гэхдээ л би ингэж шийдсэн.

103.229.122.239zochin   • 5 сарын 29. 12 цаг 01 минут

Үр хүүхдээ хөл дээр нь тавина гэдэг угаасаа эцэг эхийн үүрэг л дээ.Залуу хүмүүс хүрэлцээтэй цалин мөнгөтэй бол эцэг эхийн гар харахгүй амьдарч болно шүү дээ.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 25 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 33 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 37 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 42 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 47 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 52 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 57 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ3 цаг 2 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном3 цаг 7 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ3 цаг 12 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй3 цаг 17 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 22 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 27 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 32 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 37 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 37 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 42 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 47 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 52 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 57 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно4 цаг 7 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно4 цаг 12 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ4 цаг 17 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 26 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 28 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 32 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 37 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 42 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 47 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.